"Зурагтаа унтраа, хичээлээ давт" гэдэг байсан бол одоо...


YOLO.mn | YOLO.MN
2020-02-06

Өмнө нь ээжүүд “Наад зурагтаа унтраа, хичээлээ давт” гэдэг байсан бол сүүлийн хэд хоног “Наад зурагтаа асаа, хичээлээ давт” гэх болжээ. Цаг үе өөрчлөгдөнө өө гэж...

Тэгвэл гэртээ суугаад зурагтаар гарах теле хичээлээ хүлээхийн зэрэгцээ "Гэрийн багш"-тайгаа хичээлээ давтвал ямар вэ?

Юнивишн компанийн хамт олон оюутан сурагчдын танин мэдэхүй, боловсролд зориулан бэлтгэсэн "Гэрийн багш" багцаа гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үнэ төлбөргүй болголоо.

Тус багцад ерөнхий боловсрол, ЭЕШ, тэтгэлэгт хөтөлбөр, санхүүгийн боловсрол, гадаад хэл зэрэг олон төрлийн контентууд байршсан байна. Дан ганц хичээлээ давтахаас гадна дараах мэдлэгүүдийг ч уг багцаас хүлээн авах боломжтой. Үүнд: 

  • Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад туслах аяллын төлөвлөгөө
  • Хуримтлал үүсгэх болон орлого олох эх үүсвэрээ нэмэгдүүлэх талаарх зөвлөгөө
  • Ажлын гараагаа эхлүүлэх гэж буй залууст зориулсан хувь хүний албан татвар, хөдөлмөрийн гэрээний талаар мэдээлэл
  • Компани байгуулах зөвлөгөө зэрэг мэдээллүүд багтсан байна. 

"Гэрийн багш" багцад дэлхийг донсолгосон алдарт гэмт хэргүүдийн тайлал, алдартнуудын амьдрал, хиймэл оюун ухаан зэрэг сонирхолтой мэдээлэл бүхий "Та мэдэх үү?" цэс багтсан нь оюутан сурагч та бүхэнд гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал хичээлийнхээ хажуугаар өдөр бүр сонирхолтой адал явдлуудаар аялах боломжийг олгоно гэж найдаж байна. 

Юнивишнийн "Кино сан"-д байрлах "Гэрийн багш" багц нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүй болсон тул хүссэн контентоо сонгон үзээрэй. 

МЕНЮ ⇒ КИНО БАГЦ ⇒ ГЭРИЙН БАГШ

Та уг багцыг гуравдугаар сарын 1-ний дотор цуцлаагүй тохиолдолд дараа сард автоматаар сунгагдахыг анхаарна уу. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Юнивишнийн лавлах төвтэй холбогдон авах боломжтой. Лавлах утас: 1424, 77118811.

#unitel