"To All the Boys: P.S. I Still Love You" киноны нээлт боллоо


Миау | YOLO.MN
2020-02-05

Бид өмнө нь "To All the Boys I've Loved Before" киноны үргэлжлэл болох "To All the Boys: P.S. I Still Love You" киноны талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Лос Анжелес хотод уг киноны нээлт амжилттай болж өнгөрлөө.

Мөн нэгэн гайхалтай мэдээг дуулгахад киноны хоёрдугаар анги буюу "To All the Boys: P.S. I Still Love You" кино энэ сарын 12-ны өдөр Netflix сайтад тавигдах аж. 

/Мэдээний төгсгөлд "To All the Boys I've Loved Before" киноны талаарх хөгжилтэй баримтуудыг оруулсан тул мэдээгээ дуустал нь уншаарай. laugh/

НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ТОРГОН МӨЧҮҮД:

Lara Jean болон Peter Kavinsky нар
Хайрын гурвалжин...
Эгч дүүс

Ингээд та бүхэндээ "To All the Boys I've Loved Before" киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

1. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДЭЭР...

Гол дүрийн хоёр жүжигчин анх уг киноны сонгон шалгаруулалт дээр тааралдсан гэдэг. Lara Jean-ийн дүрд тоглосон Lara Condor "Vulture" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: 

- "Энэхүү киноны сонгон шалгаруулалтад орох гээд бэлдэж байхдаа л бид анх удаа бие биенийгээ харсан юм. Бид тус тусдаа харилцан ярианы мөрүүдээ бэлдэж байлаа. Гэтэл нэгэн царайлаг залуу яг над руу ойртоод ирдэг юм даа. Би дотроо "Битгий над дээр ирээсэй, битгий над дээр ирээсэй" гээд л залбирч өгсөн. Тэгээд над дээр ирээд "Хамтдаа бэлдэх үү?" гэхэд нь сандраад "За.. Үгүй ээ, уучлаарай. Үгүй" гээд хэлчихэж билээ. Учир нь Noah /Peter Kavinsky-гийн дүрд тоглосон жүжигчин/ бодит амьдрал дээр ч өндөр, cool залуу шүү дээ. Харин би тухайн үед мөрүүдээ бэлдэхдээ л төвлөрөх хэрэгтэй байсан. Ийм царайлаг залуутай бэлтгэлээ хийвэл анхаарал төвлөрөхгүй шүү дээ" гэж хэлсэн байдаг. 

2. ДЭЛГЭЦИЙН ЗУРАГ

Lara Jean-ийн утасны дэлгэцэн дээр байдаг зургийг кино зураг авалтад зориулж аваагүй аж. Найруулагч Susan Johnson хэлэхдээ:

- "Гол дүрийн хоёр жүжигчин маань кино зураг авалтын жүжигчид байрладаг өрөөнд жинхэнээсээ ингээд унтаж байхаар нь зургийг нь авчихсан юм. Үнэхээр хөөрхөн байгаа биз дээ?"

3. ХУВЦАС

90-ээд оны залуус маань "Clueless" киног андахгүй байх. Тэгвэл энэхүү киноны стилистээр ажилласан Rafaella Rabinovich хэлэхдээ:

- ""Clueless" киноны Alicia бол үнэхээр загварлаг охин. Тиймдээ ч Lara Jean-ийн хувцаслалтыг түүний стилиэс санаа авсан. Мэдээж өмссөн хувцаснуудыг нь тэр чигт нь дуурайлган хийлгээгүй ч өнгө, сонголтыг нь үл ялиг өөрчлөн ашигласан"

4. AMBROSE MCLAREN

Хэрэв та энэхүү киноны эх хувилбар буюу "To All the Boys I've Loved Before" номын зохиолыг уншиж байгаагүй бол киноны төгсгөлд гардаг энэ залуу бол Lara Jean-ийн багадаа шохоорхдог байсан Ambrose McLaren гэх хөвгүүн юм.

Харин уг киноны хоёрдугаар ангид өөр жүжигчин буюу Jordan Fisher тоглосон учраас бидэнд хоёрдугаар ангийнх нь трейлэрийг үзэхэд тийм ч танил дотно санагдаагүй байх. 

5. ЭГЧ ДҮҮС

Киноны зураг авалтын үед эгч дүү гурав маш дотно болсон учир одоо ч хоорондоо харилцаатай байдаг гэнэ. Хамгийн бага дүүгийнх нь дүрд тоглосон жүжигчин Anna:

- "Бид зураг авалтын үеэр маш дотно болцгоосон. Одоо бол зураг авалт дээр ч, зураг авалтаас гадуур ч хамтдаа хөгжилдөцгөөдөг. Бид бүр өөрсдийн гэсэн групп чаттай гээд бод доо"

6. КИНОНЫ ЗОХИОЛЧ

"To All the Boys I've Loved Before" номын зохиолч Jenny Han ч мөн уг кинонд тоглосон аж. 

Эх сурвалж: Buzzfeed, Insider

#Netflix #Romantic