5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

"Миний хувьд үерхэл, хайр дурлал бол их ээдрээтэй асуудал"


ССҮТөв | YOLO.MN
2016-08-10

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би дургүй байсан хүндээ дурлачихдаг

Миний хувьд үерхэл, хайр дурлал бол их ээдрээтэй асуудал...

Сайн байна уу?

Би дунд ангийн сурагч л даа. Миний хувьд үерхэл, хайр дурлал бол их ээдрээтэй асуудал... Учир нь би ихэнхдээ дургүй байсан хүндээ дурлачихдаг. Үүнээсээ болоод байнга асуудалд ордог. Мөн дээрээс нь үе үе их сэтгэлээр унаж, шаналдаг. Энэ байдлаас хэрхэн гарах вэ? Туслаач 14 настай, охин.

ЗӨВЛӨМЖ: Хүмүүс харагдаж байгаагаасаа өөр зан араншинтай байж болдог

Гадаад үзэмж нь тааруу, даруухан харагддаг байлаа гээд тэр хүн муу хүн гэсэн үг огтхон ч биш. Тиймээс чи өөрөөсөө надад яг ямар төрлийн хүн таалагддаг юм бол гэдэг асуултыг асуугаад үзээрэй.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан  захидал бичсэнд баярлалаа.

“Учир нь би ихэнхдээ дургүй байсан хүндээ дурлачихдаг” гэдэг өгүүлбэрээс нь дүгнэхэд чи хүмүүсийг харагдах байдлаас дүгнээд байгаа бололтой. Харин эсрэгээрээ хүмүүс харагдаж байгаагаасаа өөр зан араншинтай байж болдог. Тэгвэл түүнийг хэрхэн мэдэх вэ? гэвэл чи тухайн хүнтэй харилцаж байж л мэдэх боломжтой. Магадгүй чиний хувьд өөртөө эсрэг хүйсийн хүмүүсийг ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн шалгуур тавьдаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь яг ч буруу гэсэн үг биш.

Хүн болгонд л өөрийн гэсэн таалагддаг ямар нэгэн зүйл байдаг шүү дээ. Түүний нэг нь гадаад байдал болон биеэ авч явах соёл. Мөн гадаад үзэмж нь тааруу, даруухан харагддаг байлаа гээд тэр хүн муу хүн гэсэн үг огтхон ч биш. Тиймээс чи өөрөөсөө надад яг ямар төрлийн хүн таалагддаг юм бол? Гэдэг асуултыг асуугаад үзээрэй. Түүний дараа яагаад дурлаад байдаг тэр шалтгаанаа олох боломжтой. Хүн өөрөө өөрийгөө таньж мэднэ гэдэг хамгийн чухал зүйл. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Найз #Frined #Хайр #LOVE #Шохоорхол #Итгэл #Trust