Кпоп ертөнцийн ХАМГИЙН БАЯН одод


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-02-06

Кпоп ертөнцөд хөл тавих нь хүн бүрийн чадах зүйл биш. Олон олон жил бэлтгэгдсэний эцэст арай хийн хөл тавьсан ч “тайз тэдэнд хатуурхдаг” нь үнэн. 2019 онд л гэхэд 15 хамтлаг тарж байгаагаа мэдэгдсэн билээ. Гэсэн ч бэрхшээлийг даван туулж, өөрийн шаргуу хөдөлмөрөөр амжилтад хүрч, залуу үеийнхэндээ “хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байхын гайхамшиг”-ийг үлгэрлэсэн олон алдартнууд бий. Ингээд тэдгээрийн төлөөлөл болсон “Кпоп ертөнцийн хамгийн баян оддыг” та бүхэнд сонирхуулъя. 

Уг жагсаалтыг Seoulz.com сайтаас гаргасан бөгөөд дуучдын харьяалагддаг компаниасаа авдаг цалин, зар сурталчилгаанаас олж буй орлого, хувийн бизнес, үл хөдлөх хөрөнгө зэргийг нь харгалзан үзжээ.

30. CHENLE

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: Chenle бол БНХАУ-ын дуучин, жүжигчин, дуу зохиогч бөгөөд NCT хамтлагийн гишүүн. Түүний өвөө нь БНХАУ-ын хамгийн амжилттай яваа 20 бизнес эрхлэгчдийн нэг билээ. Chenle БНСУ болон Шанхайд тансаг зэрэглэлийн орон сууцтай аж.

29. SUHO

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: Exo хамтлагийн ахлагч Suho нь чинээлэг гэр бүлээс гаралтай гэдгээрээ алдартай. Тэрээр Кпоп хамтлагийн дуучнаас гадна жүжигчний карьертай бөгөөд "Student A", "One Way Trip" зэрэг алдартай кинонд дүр бүтээсэн байдаг.

28. SOOYOUNG

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: SNSD хамтлагийн дуучин Sooyoung сүүлийн хэдэн жил жүжигчний карьертаа ихээхэн анхаарч байгаа. Жишээлбэл 2012 оноос хойш тоглосон олон ангит кино бүрийнхээ гол дүрд нь тоглосон байдаг. Ийнхүү шаргуу хөдөлмөрлөж байгаагийнхаа үр дүнд тэрээр 2,6 сая ам.долларын үнэ бүхий байшинг эзэмшдэг. 

27. CL

Нийт хөрөнгийн хэмжээ: 8,000,000$
Тайлбар: 2NE1 хамтлагийн ахлагч CL нь Солонгост төдийгүй АНУ-д ч карьертай бөгөөд "Adidas", "Maybelline" брэндүүдтэй хамтран ажилладаг.

26. ROSE

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$
Тайлбар: Blackpink хамтлагийн гишүүн Rose бол хамтлагийнхаа "гол хоолой" билээ. Тэрээр "Kiss Me" брэнд болон "Perfect World Mobile" тоглоомын нүүр царай бөгөөд "King of Masked Singer", "Fantastic Duo" зэрэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан алдартай нэгэн.

25. JISOO

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$
Тайлбар: Blackpink хамтлагийн нүүр царай болох Jisoo нь Инстаграмд хамгийн олон дагагчтай Кпоп оддын тоонд ордог бөгөөд дагагчдын тоо нь 20 саяд хүрчээ. Мөн л "Kiss Me" брэндийн нүүр царай тэрээр "Samsonite", "LG Electronics", "Nikon" зэрэг брэндийн нүүр царай болж байсан билээ. 

24. JENNIE

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-9,000,000$
Тайлбар: YG энтэртайнментийн гүнж гэгддэг дуучин Jennie хамтлагаасаа хамгийн эхэнд буюу 2018 онд өөрийн бие даасан уран бүтээлийг гаргаж байсан. Тэрээр "Chanel", "Hera" брэндтэй хамтран ажилладаг.

23. LISA

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: Инстаграм хуудсанд хамгийн олон дагагчтай эмэгтэй Кпоп дуучин бол Blackpink хамтлагийн гишүүн Lisa. Тэрээр 28 сая дагагчтайгаар ч зогсохгүй өөрийн гэсэн видео тоглоомтой. Түүний хамтлагийн бусад гишүүдээсээ илүү орлоготой байдаг шалтгаан нь өөрийнх нь эх орон Тайландаас үзүүлж буй дэмжлэг асар их байдагтай холбоотой.

22. JIN 

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: Сүүлийн үед дэлхий дахиныг шуугиулж буй BTS хамтлагийн гишүүд ч уг жагсаалтад багтжээ. Jin-ий аав нь томоохон компанийн захирал бол ээж нь БНСУ-ын мисс байжээ. 2018 онд Jin 1,7 сая ам.долларын үнэтэй орон сууц худалдаж авсан билээ.

21. V

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: V буюу Kim Taehyung бол BTS хамтлагийн нүүр царай. Тэрээр мөн кино урлагийн ертөнцөд хөл тавьсан ба “Hwarang: The Poet Warrior Youth” кинонд дүр бүтээж байжээ.

20. JUNGKOOK

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: BTS хамтлагийн хамгийн залуу гишүүн Jungkook өнгөрсөн онд 1,7 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан аж. 

19. JIMIN

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: Jimin BTS хамтлагийн үйл ажиллагаанаас гадна "Puma", "Coca Cola", "Hyundai Motors" зэрэг алдартай компаниудын сурталчилгаанд тоглож байжээ. 

18. SUGA

Нийт хөрөнгийн хэмжээ: $8-10,000,000
Тайлбар: Suga бол BTS хамтлагийн рэппэр, продюсер бөгөөд хамтлагийнхаа ихэнх дуун дээр ажиллаж байжээ. 

17. RM

Нийт хөрөнгийн хэмжээ: 8-10,000,000$
Тайлбар: BTS хамтлагийн ахлагч Kim Namjoon (RM) нь зөвхөн рэппэр төдийгүй дуу зохиогч, продюсер аж. Түүний нэр дээр зохиогчийн эрхтэй 130 орчим дуу байдаг гэнэ. 

16. JAY PARK

Нийт хөрөнгийн хэмжээ: 10,000,000$
Тайлбар: "AOMG" буюу “Above Ordinary Music Group” агентлагийн үүсгэн байгуулагч Jay Park нь 2PM хамтлагийн гишүүн байсан ба одоогоор бие даасан уран бүтээл туурвиж байгаа юм. Түүний Солонгос дахь үйл ажиллагааг "AOMG" агентлаг хариуцдаг бол олон улс дахь үйл ажиллагааг нь "Roc Nation" хариуцан ажилладаг. "Roc Nation" нь рэппэр Jay Z-гийн компани билээ. 

15. TAEYEON

Нийт хөрөнгийн хэмжээ: 10,000,000$
Тайлбар: Та Солонгосын олон ангит кино үзэх дуртай юу? Таны дуртай ихэнх олон ангит киноны дууг Taeyeon дуулсан байж магадгүй шүү. Түүнийг “OST Queen” гэж хочилдог нь оргүй хоосон зүйл биш юм. Тухайлбал үзэгчдийг байлдан дагуулж байсан “Hotel Del Luna” киноны дуу болох “All About You” дууг Taeyeon дуулсан аж. Тийм ч учраас Taeyeon Солонгосын өндөр орлоготой оддын тоонд багтсан байна. Тэрээр эцэг эхдээ 1,000,000 ам.долларын үнэтэй тансаг байшин худалдаж авч өгсөн ба Mercedes Benz SLK 55 AMG, Porsche Boxster, болон BMW M4 гэсэн гурван машинтай гэнэ шүү. 

14. J-HOPE

Нийт хөрөнгийн хэмжээ: 12-14,000,000$
Тайлбар: J-Hope бол хамтлагийнхаа хамгийн чинээлэг гишүүн. Тухайлбал тэрээр 2 сая ам.долларын үнэтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ба БНСУ-ын Хүүхдийн санд 200,000 ам.долларын хандив өгсөн байна.

13. SUZY

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: Suzy хамгийн өндөр үнээр сурталчилгаанд тоглодог эмэгтэй жүжигчнээр нэрлэгддэг бөгөөд 2013 онд зөвхөн сурталчилгаанаас л гэхэд 9,000,000 ам.долларын ашиг олжээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд жүжигчний карьертаа илүү анхаарч байгаа аж. Мөн Гангнам дүүрэгт 3,8 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэнэ. 

12. YOONA

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: Кпоп ертөнцийн охидын хамтлагийн “оргил” хэмээн хүлээн зөвшөөрөгддөг SNSD хамтлагийн гишүүн Yoona нь Солонгосын урдаа барьдаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг юм. Тийм ч учраас маш олон гоо сайхны брэндийн нүүр царайгаар сонгогдож байжээ. 

11. BOA

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: “Кпопын хатан хаан” гэгддэг дуучин Boa нь Өмнөд Солонгосын урлагийн ертөнцөд 20 жилийн нүүр үзэж буй “ахмад дайчид”-ын нэг юм. Тэрээр “Produce 101” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байсан ба Холливудын “Make Your Move 3D” хэмээх кинонд дүр бүтээж байжээ.

10. IU 

Нийт хөрөнгийн хэмжээ: 15,000,000$
Тайлбар: 13 настайгаасаа л урлагийн "хатуу" ертөнцөд хөл тавьж, өдийг хүртэл олны хайр хүндэтгэлийг хүлээж, “ард түмний охин” хэмээх тодотголыг аваад буй дуучин IU энэ жагсаалтын аравдугаар байранд бичигджээ. Тэрээр урлагт хөл тавьснаасаа хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 50 брэндийн нүүр царайгаар ажилласан байна. Тодруулбал "Samsung", "SK Telecom", "S-Oil" зэрэг томоохон компаниудын сурталчилгаанд тогложээ.

Мөн IU-гийн нэрэмжит тэтгэлэг байдаг ба одоогийн байдлаар нийт 88.000 ам.долларын тэтгэлэг олгосон байна. 

9. DARA

Нийт хөрөнгийн хэмжээ: 20,000,000$
Тайлбар: 2ne1 хамтлагийн гишүүн Dara нь Солонгосын болон дэлхий дахинд алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ. Тухайлбал "Etude House", "Clio", "Nikon", "Mitsubishi", "Moonshot", "CoverGirl", "BNY Jeans", "Tekki Asian Classic Noodles", "Canon", "Cass beer", "Head & Shoulders", болон "Penshoppe" гэх мэт брэндүүд Dara-тай удаан хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байсан билээ. Мөн “With Love from Dara” хэмээх сүрчиг нь олны дунд маш алдартай аж.

8. T.O.P 

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: БНСУ-ын дуу хөгжмийн болон кино урлагийн ертөнцөд амжилттай яваа залуу уран бүтээлч бол яах аргагүй Big Bang хамтлагийн гишүүн T.O.P билээ. Түүний нэр дээр 50 дууны зохиогчийн эрх бий. Аргентинд хувийн усан үзмийн талбайтай тэрээр өөрийн гэсэн дарсны брэндтэй болохоор ажиллаж байгаа гэнэ. 2016 оны байдлаар T.O.P-ийн сурталчилгаанд тоглох хөлс нь 1.000.000 ам.доллар байжээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр үнэд тооцогдож байсан ба "Millet", "Cass" зэрэг Солонгосын алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажилласан байна. 

7. TAEYANG

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: Big Bang хамтлагийн гишүүн Taeyang нь чадварлаг дуучин төдийгүй бизнесийн ертөнцөд хүч үзэж яваа залуу уран бүтээлч. Тэрээр YG энтэртайнментийн хувьцаа эзэмшигч бөгөөд 7 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй аж. Мөн түүний нэр дээр зохиогчийн эрхтэй 30 дуу байдаг гэнэ шүү. 

6. LEE HYORI

Нийт хөрөнгийн хэмжээ: 25,000,000$
Тайлбар: Lee Hyori бол Кпоп ертөнцийн нэгдүгээр үеийн уран бүтээлч юм. 2006 онд Fin.K.L хамтлагийн гишүүнээр элссэн тэрээр тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэгдэж байжээ. Hyori нь "Samsung" брэндийн нүүр царай бөгөөд “Hyori’s Homestay” гэх өөрийн гэсэн нэвтрүүлгийг ч бүтээгээд амжсан юм.

5. CHOI SIWON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Тайлбар: Зарим хүмүүс Siwon-ийн өв залгамжлах хөрөнгийг тооцвол энэ жагсаалтын нэгдүгээрт жагсана гэж бодож байгаа байх. Учир нь тэр бол "Hyundai" их дэлгүүрийн эзний хүү билээ. Гэхдээ Siwon-ийн өөрийн хүчээр олж авсан хөрөнгө нь ч чамлахааргүй их аж. Тэрээр НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Хүүхдийн сангийн төлөөлөгч юм. Твиттер хуудсанд 6,7 сая дагагчтай ба БНХАУ, Тайланд болон Өмнөд Солонгосын маш олон брэндийн нүүр царай болжээ. Үүнээс гадна “Attack on the Pin-Up Boys”, “A Battle of Wits”, “Dragon Blade”, “To the Fore” болон “Helios” зэрэг алдартай кинонуудад гол дүр бүтээсэн байна. 

4. G-DRAGON

Нийт хөрөнгийн хэмжээ: 40,000,000$
Тайлбар: Big Bang хамтлагийн ахлагч G-Dragon-ийн нэр дээр 180 орчим дууны зохиогчийн эрх байдаг ба Солонгосын хамгийн өндөр цалинтай оддын нэг юм. Тэрээр дуу хөгжмийн төдийгүй загварын ертөнцөд ч өөрийн гэсэн хүндтэй байр суурийг эзэлдэг аж. Түүний үүсгэн байгуулсан “Peaceminusone” брэнд нь маш алдартай бөгөөд Chanel, Nike, Hyundai, Airbnb зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг байна. Үүнээс гадна кафе, ресторан, зочид буудалд оруулсан хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртдэг ба 2013 онд 2,500 м2 бүхий цогцолбор худалдаж авчээ. 

Мөн Солонгосчуудын 0.05% нь л хэрэглэж чадах “Хар карт”-тай оддын нэг бөгөөд энэхүү картыг зөвхөн тусгай урилгаар л олгодог аж.

3. RAIN

Нийт хөрөнгийн хэмжээ: 45,000,000$
Тайлбар: Нэгэн үе Азийн дуу хөгжмийн ертөнцийн шилдэг оддын нэгээр нэрлэгдэж байсан дуучин бол Rain билээ. Тэрээр 2002 оноос хойш 7 цомог гаргаж, дэлхийг тойрсон аялан тоглолт хийж байжээ. Мөн Америк Солонгосын хамтарсан “Ninja Assassin” киноны гол дүрд тоглосноор кино урлагийн ертөнцөд ч жинтэйд тооцогдох жүжигчдийн нэг болсон байна. Ийнхүү 2015 онд “RAIN” хэмээх компани байгуулжээ. Түүний эхнэр бол Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Kim Tae-Hee бөгөөд хосуудын үл хөдлөх хөрөнгө нь 35.000.000 ам.долларын үнэлгээтэй гэсэн тооцоо бий. 

2. PSY

Нийт хөрөнгийн хэмжээ: 60,000,000$
Тайлбар: "Gangnam Style" дуугаараа дэлхий дахиныг байлдан дагуулсан реппэр PSY-ийг танихгүй хүн үгүй биз ээ. Тэрээр чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд аав нь "DI" корпорацийн ерөнхийлөгч бол ээж нь Ганнам дүүрэгт ресторан ажиллуулдаг. 

Хэдий баян айлын хүү боловч хөдөлмөрч нэгэн гэдгээ батлан харуулсан нь “Gangnam Style” гэх алдартай уран бүтээл юм. 2012 онд PSY зөвхөн энэ дуугаараа "YG" энтэртайнментаас 28,000,000 ам.долларын ашиг хүртсэн аж. Мөн PSY-ийн АНУ дахь үйл ажиллагааг дуучин Justin Bieber-ийн менежер Scooter Braun хариуцдаг. PSY нь Will.i.am, Snoop Dogg, болон Black Eyed Peas зэрэг алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.

1. KIM JAEJOONG

Нийт хөрөнгийн хэмжээ: 80,000,000$
Тайлбар: Kim Jaejoong нь TVXQ болон JYJ хамтлагийн гишүүн байсан бөгөөд жүжигчин, дуу зохиогч, хувцасны загвар зохион бүтээгч аж. Мөн Өмнөд Солонгосын кино урлагт чамгүй нэр хүндтэй жүжигчдийн нэгт тооцогддог билээ. Тэрээр Солонгосын хоёр ч дүүрэгт нийт 10 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн "баячуудын" гэгддэг Гангнам дүүрэгт "Bum Story" нэртэй ресторан ажиллуулдаг ба өөр 3 дүүрэгт кофе шоп ажиллуулдаг. Өнгөрсөн оноос Япон улсын Осака хотод “KAVE” нэртэй кафегаа нээжээ. Үүнээс гадна 2015 онд "MOLDIR" нэртэй компани байгуулсан гээд дурдаад ч дуусамгүй олон бизнес эрхэлдэг нэгэн аж. 

Эх сурвалж: Seoulz

#Кпоп #Амжилт