ХЭРВЭЭ бид 200 сая жилийн өмнө амьдарч байсан бол...


О.Чинбаяр | YOLO.MN
2020-02-05

Хүн төрөлхтөн 3 сая жилийн өмнө үүссэн гэх тоо баримтууд цөөнгүй бий. Харин орчин үеийн хүмүүс 200 сая жилийн өмнө амьдарч байсан бол нөхцөл байдал ямархуу байх байсан бол гэж та бодож үзсэн үү? Мөн 200 сая жилийн өмнө буюу Мезозойн галавын эрт үед эх дэлхий ямар байсан бол? Тэгвэл бид "Хэрвээ" цувралын энэ удаагийн дугаараар дээрх олон асуултын хариултыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ. 

ПАНЖИЯА БУЮУ СУПЕР КОНТИНЕНТ

200 сая жилийн өмнө мэдээж одоогийн бидний амьдарч байгаа шиг 5 тив, 195 улс орон гэх ойлголт байгаагүй. Дэлхий бүхэлдээ нэг тив байсан бөгөөд түүнийг Панжияа буюу супер континент гэж нэрлэдэг байжээ. Хэрвээ дэлхий одоог хүртэл энэ хэвээрээ байсан бол өөр тивүүд гэж байхгүй өөр улс орнууд л гэж байх байсан биз ээ. Мөн улс орнууд руу аялахад далайгаар явах шаардлагагүйгээр зөвхөн агаар болон эх газраар явах боломжтой гэх мэт давуу талуудтай байх байсан.

МЕЗОЗОЙН ГАЛАВЫН ЭРТ ҮЕ

Мезозойн галавын үе бол Юрийн галавын өмнөх үе билээ. Панжияа тивээр дүүрэн үлэг гүрвэлүүд байсан гээд бод доо. Тухайн үед Дайлонг /Dilong/буюу жижиг махан идэшт үлэг гүрвэлүүд дэлхийн өнцөг булан бүрд маш их хэмжээгээр тархсан байв. Тэдний өндөр дунджаар 1.3 метр, жин нь 11 килограмм орчим байсан гэж үздэг.

Мөн тэдэнтэй зэрэгцэн Мезозойн галавын аварга үлэг гүрвэл болох Меланоросаурус /Melanorosaurus/ амьдарч байжээ. Тэдний өндөр дунджаар 8 метр бөгөөд жин нь 1300 орчим килограмм байсан гэж үздэг.

Хэрвээ өнөөдөр та эдгээр амьтадтай таарвал тэд таныг зууш мэт амтархан зооглох болно. Мөн та зөвхөн үлэг гүрвэл ч гэлтгүй урьд хожид хэзээ ч харж байгаагүй маш олон төрлийн амьтадтай учрах болно. 200 сая жилийн өмнө амьдарч байсан амьтад одоо байгаа амьтдаас бие махбод болон гадаад төрхийн хувьд тэс өөр байсан шүү дээ.

Цаг агаарын хувьд ч гэсэн чийглэг, өвслөг ургамал ихтэй мөн одоогийнхоос илүү өндөр темпратуртай байжээ. 

Эх сурвалж: What If

#Хэрвээ #What If #Эртний амьдрал