Coca Cola компани хуванцар боодлоо картон цаасаар солино


Орчин цагт хуванцар хог хаягдал, цаг уурын өөрчлөлт зэрэг нь манай дэлхийн "байнгын" асуудал болоод байгаа билээ. Та хуванцар хог хаягдалтай дэлхийн аль ч хотод очсон тааралдах болно. Хэрэв та "Хүн ам ихтэй газар аргагүй дээ" гэж бодож байвал энэ нь ташаа ойлголт юм. Хүн ам багатай Арктик тивд ч микропластик оршиж байдаг аж. 

2016 онд дэлхийн хэмжээнд 320 сая гаруй тонн хуванцар үйлдвэрлэсэн гэх тоо баримт бий. Тэгвэл 2034 он гэхэр энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгааг судалгаагаар харуулсан байна. 

Та өдөрт 8 сая гаруй хуванцар далайд хаягддаг гээд л бод. Үүний ихэнх нь "Coca Cola" компанийн бүтээгдэхүүн байдаг. Та бүхэн үүнийг уншаад итгэхгүй байж болно. Гэвч сүүлийн хоёр жилийн туршид "Coca Cola" компани эх дэлхийг хамгийн их бохирдуулагч брэндүүдийн жагсаалтыг "тэргүүлж" байгаа билээ. 

Тиймээс уг компани Европын зах зээл дээрх өөрсдийн бүтээгдэхүүний хуванцар боодлыг картон цаасаар орлуулах шинэ технологийг нэвтрүүлж байгаа гэнэ. Улмаар 2021 оны сүүлч гэхэд хуванцар боодол үйлдвэрлэлийг зогсоох аж. 

“KeelClip” хэмээх цаасан хавтангийн технологийг 4 болон түүнээс дээш ундааг багцлахад ашигласнаар жил бүр 3000 гаруй тонн CO2, 2000 гаруй тонн хуванцрыг хэмнэх боломжтой аж. 

Эх сурвалж: Intelligent Living

#Coca Cola #Plastic