Justin Bieber: Шинэ цомог, аялан тоглолт, баримтат кино


Миау | YOLO.MN
2020-01-28

Yolo.mn сайтын хамт олон "Beliebers" буюу дуучин Justin Bieber-ийн шүтэн бишрэгчдэдээ зориулан түүний сүүлийн үед хийж буй уран бүтээлүүдийг талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

"CHANGES" ЦОМОГ

Дуучин Justin Bieber өөрийн тав дахь цомгоо хоёрдугаар сарын 14-нд буюу Гэгээн Валентины баяраар олон нийтэд цацахаа мэдэгдлээ. Тэрээр нэгдүгээр сарын 24-ний өдөр уг цомгийн "Yummy" хэмээх дууг өөрийн Youtube хуудсандаа байршуулж байсан билээ. /Уг дууны аудио хувилбар нь нэгдүгээр сарын 3-нд цацагдсан./

Тэгвэл өнөөдөр уг цомгийн бас нэгэн уран бүтээл болох "Get Me" дуу олны хүртээл боллоо. Тэрээр уг дуугаа залуу дуучин Kehlani-тай хамтран дуулсан байна. 

Дуучин Kehlani энэ талаар өөрийн Твиттер хуудсандаа:

- "Би яг л дотроосоо дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаж байна. Түүнтэй /Justin Bieber-тэй/ хамт дуулна гэдгийг та бүхнээс нуух үнэхээр хэцүү байлаа шүү. Мөн "Changes" цомгийн урьдчилсан захиалга эхэлсэн тул амжиж захиалаарай" хэмээн жиргэсэн байна. 

Justin "Changes" цомгийнхоо үйл ажиллагаан дээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тулгарсан саад бэрхшээл болон тэдгээр хэцүү үеүдийг давахад өөрт нь тус дэм болсон хүмүүсийн талаар нулимс дуслуулан үг хэлсэн юм. 

АЯЛАН ТОГЛОЛТ

Тэрээр шинэ цомгоо гаргаж байгаатай холбогдуулан тавдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 26-ныг дуустал Хойд Америкийн нийт 45 хотуудаар аялан тоглолт хийхээр болсон байна. 

Уг аялан тоглолтод дуучин Kehlani болон жүжигчин Will Smith-ийн хүү Jaden Smith оролцоно гэдэг нь ч мөн тодорхой болсон. Уг тоглолтын тасалбар Гэгээн Валентины баяраар буюу хоёрдугаар сарын 14-нд хямдралтай үнээр худалдаалагдах юм. 

"JUSTIN BIEBER: SEASONS "БАРИМТАТ КИНО

Тэрээр нэгдүгээр сарын 28-нд "Justin Bieber: Seasons" хэмээх баримтат киноныхоо 4 ангийг Youtube сувагтаа байршуулжээ. Одоогоор "Leaving the Spotlight", "Bieber is back", "Making Magic", "Justin & Hailey" зэрэг ангиуд нь цацагдсан байна. Түүний хэлж буйгаар уг баримтат кино нь нийт 10 ангитай байх юм. 

Эх сурвалж: Complex, Pitchfork

#Justin Bieber #Changes #Tour