"Тэмүжин: Аудио Драм" тун удахгүй...


Б.Хишигжаргал | YOLO.MN
2020-01-28

Монголын 13-р зууны үеийн түүхийг Сингапурын продюсер Roshen Singh драмчилсан байдлаар дэлгэрүүлж “Тэмүжин: Аудио драм” хэмээх нэртэйгээр гаргахаар болжээ. Уг аудио драм нь англи хэл дээр бичигдсэн бөгөөд нэгдүгээр сарын сүүлчээр томоохон подкаст болон хөгжмийн платформууд дээр тавигдана.

“Тэмүжин: Аудио драм” нь Монголын нууц товчоо болон бусад эх сурвалжаас Тэмүжин, Жамуха нарын андын тангарагийн тухай судалгаа хийсний үндсэн дээр бичигдсэн бөгөөд Жамуха Тэмүжинд хэрхэн тусалж байсан, Тэмүжин хэрхэн "Чингис хаан" болтлоо хүчирхэгжсэн талаар голчлон өгүүлэх аж. 

ТОВЧ АГУУЛГА:

20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн дайны дараа Жамуха Чингис Хааны суурин дээр баригдан очно. Амьд үлдэхийг хүссэн Жамуха шөнийн харуулд өөрийнх нь шүтэн биширдэг хаан нь зүгээр л нэг Тэмүжин нэртэй энгийн цөлөгдөгч хүү байсан тухай ярина.

Тэрээр Тэмүжинтэй анх тааралдсан цагаас эхлээд одоогийн олноо танигдаж бишрэгдсэн удирдагч болох хүртэл нь чиглүүлж хөтөлсөн гэж өөртөө бардамнана. Гэвч Жамухын ярьсан түүхийн үнэн худал эсэх нь Чингис Хааны эцсийн шүүлтийн өмнө дуудагдахад нь мэдэгдэх болно. 

Продюсер Roshen Singh хэлэхдээ:

- "Би өөрийн сайн найз, ерөнхий найруулагч Амарболдийг энэ бүхний эхлэл гэж хэлнэ. Нэг хүн бид хоёрт дэлхийн баатарлаг туульс бүгд улиг болоод дуусчихсан гэж хэлж байсан юм. Үүнийг сонсоод Амарболдийн чихнээс бараг л уур гарсан шүү. Удалгүй Амарболд надад Чингис хааны тухай унших зохиолын жагсааалт өгөөд “Чингис хааны түүх Хамтлетаас ч илүү сэтгэл хөдөлгөм” гэж хэлсэн.

Энэ бол бусад шилдэг түүхүүдийг адилаар сэтгэл хөдөлгөсөн мөчүүд болон халуун дотно харилцаагаар дүүрэн түүх юм"

Та уг бүтээлийг гэрээ цэвэрлэж байхдаа, хичээлдээ явж байхдаа гээд хэзээ ч хаанаас ч сонсох боломжтой. Хамгийн гоё нь үнэгүй. wink

#Түүх #Чингис хаан #подкаст