Соёлтой ХҮН ТА автобусанд...


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-01-23

Оюутан сурагчдын хичээл амарснаар замын түгжрэл ч, автобус доторх "түгжрэл" ч шингэрч нэг хэсэгтээ л сэлүүхэн явсан. Харин одоо эдгээр өдрүүд ард хоцоржээ. Ажлын өдрүүдэд дүүрэн хүнтэй автобусанд бүрэн хэмжээний жүжиг тоглогдоод амждаг гэхэд нэг их дэгсдүүлсэн явдал болохгүй л болов уу? 

Энд ч нэг хэрүүл, тэнд ч нэг зодоон нүдээн. Шахцалдаж байхдаа халаасны хулгайчаас болгоомжилж халаасаа тэмтэрч яваад өөр нэгэнд халаасны хулгайч мэт сэтгэгдэл төрүүлэх мөчүүд. Хэт их хүнтэйгээс болоод буух ёстой буудал дээрээ бууж чадахгүй хэтрэх, эсвэл хэт их түлхүүлсэндээ буух буудлаасаа өмнө буух автобусны амьдрал юутай хэцүү.

Заримдаа автобусанд яваа бүх хүмүүст хэрхэн соёлтой байх талаар сайн гэгч нь лекц уншмаар санагдах үе ч бий. Тиймээс өөрчлөлтийг өөрөөсөө хийж та бүхэндээ нийтийн тээврээр хэрхэн зөв боловсон үйлчлүүлэх талаар зөвлөмжийг хүргэж байна. 

1. Автобусанд суухдаа бүхнээс түрүүлж орох гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Түрүүлж автобусанд суух гэж зүтгэж байхдаа та хэн нэгнийг эсвэл өөрийгөө гэмтээх аюултай шүү дээ.

 

 

 


2. Соёлтой ЭР ХҮН та автобусанд суухдаа хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийг түрүүлж оруулах буюу ороход нь тусална уу.

 

 

 


3. Автобусанд суумагцаа дараагийн буудал дээр буухгүй байсан ч хойш яван замыг чөлөөлж, бусдыг зорчиход саад хийхгүй байх тал дээр анхаарна уу. Чанга гэгч нь зуурсан бариулаа тавиад яваад өгөөрэй.

 

 

 

 


4. Соёлтой хүн хажууд нь эмэгтэй хүн, хүүхэд, ахмад настан зогсож байхад огт хараагүй юм шиг суугаад байдаггүй. Гэвч сандал дээр тухлан сууж буй залуу танд суудал тавьж өгөхгүй бол үүнд ч мөн дургүйлхээд байх шаардлагагүй. Тэр ч бас ядардаг, өвддөг хүн гэдгийг сана. 

 

 

 

 

 


5. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үедээ юм идэх, тамхи татах, хувцсан дээр тогтсон цас, бороон дуслыг сэгсчин бусад руу цацруулах нь зөв хүний үйлдэл биш.

 

 

 


 


6. Дэргэд чинь зогсож, аль эсвэл сууж байгаа хүний уншиж байгаа ном, сэтгүүл, гар утас руу нь харна гэдэг үнэхээр бүдүүлэг хэрэг. Бүр хараад л зогсоод байна гэдэг яав ч зөв зүйл биш шүү. Хэдий уйдсан байсан ч хүний утас руу өнгийн харах нь маш бүдүүлэг үйлдэл.

 

 


 

 


7. Дүүрэн хүнтэй автобус байсан ч хүнд хамаагүй хүрч, наалдаж, илж таалж болохгүй. "Korean Air" компанийн онгоцонд болсон хэргийг санаж байгаа биз дээ?

 

 

 

 

 

 

 


8. Автобусанд чанга ярих, тачигнатал инээх, албаны болон гэр бүлийнхээ асуудлыг хэлэлцэх, маргалдах хэрэггүй. Танаас жаахан аяархан байхыг хүссэн зорчигчтой маргалдах талаар бодоод ч хэрэггүй.

 

 

 

 


9. Хүүхдүүд хөлөө савчин хөдөлгөж зорчигчдын гутал хувцсыг бохирдуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Тухайн хүн ямар ч ажилтай явж байсан болно шүү дээ. Тиймээс дүү нартаа хэлж зөвлөж байгаарай. 

 

 

 


10. Автобуснаас хэрхэн буух вэ?:

Зорьсон газраа ойртон ирэхэд цаг алдахгүй хаалганд дөхөж очно. Таны урд олон зорчигчид байвал тэднээс дараагийн буудалд буух эсэхийг нь эелдгээр асууна. Ингээд тэдэнтэй ам хэлээ ойлголцож хаалга нээгдэхэд автобуснаас бууна. 

 

 

 

 

 

 


11. Зорчигчтой маргалдаж “Тийм л баян юм бол таксигаар явахгүй яасан юм” гэх мэтээр доромжилж басамжилсан үг хэлэх хэрэггүй. Тэр хүн биш харин та л эвгүй байдалд орно.

 

 


12. Дүүрэн хүнтэй автобусанд хэн нэгний хөл дээр гишгэхгүй, гишгүүлэхгүй байна гэдэг хэдий хэцүү ч аль болох хүний хөл дээр гишгэхгүйг хичээж гишгэсэн ч уучлалт гуйж байгаарай.

 

 

 


13. Автобуснаас буух гэж буй хүнийг яаруулж, нуруу руу нь нударч түлхэх хэрэггүй. Тухайн хүн бэртэлтэй, хүнд өвчтэй байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

 

 

 

 

 


14. Ахмад настнууд маань залуучуудаа ойлгож, муу муухай үгээр дайрч давшлахаасаа өмнө таны хүүхдийг хэн нэгэн ингэж хэлбэл ямар байх вэ гэж нэг бодоод үзээрэй.

 

 

 


15. Залуу хүн ч гэсэн өвддөг, ядардаг хэдий ч бид эмээ өвөө нарынхаа насыг дайрч өнгөрөөгүй, ахмад настай хүн автобусанд суух ямар байдгийг нь үзэж туулаагүй учраас аль болох тэднийг хүндэтгэх хэрэгтэй.

 

 

 


16. Автобусны жолооч ах нар энэхүү нийтлэлийг уншиж байвал автобусанд сууж амжаагүй байхад хөдлөх, гэнэт хурдлах, огцом тоормослох зэрэг үйлдлүүд дээрээ анхаарна уу! Бидэнд их хэцүү байдаг. cheeky

 

#Хотын соёл #Соёл #Автобус #Зөвлөгөө