BTS хамтлагийн царайлаг төрх болон авьяас чадварын хослол - YoonJin


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-23

Бид өмнөх дугаараараа уншигч та бүхэндээ BTS хамтлагийн ахлагч RM буюу Kim Namjoon-ийн талаар танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар тус хамтлагийн хамгийн ахмад гишүүд болох Jin болон Suga нарын талаар сонирхол татам мэдээллүүдийг хуваалцах гэж байна.  

БАГА НАС

BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Jin 1992 оны арванхоёрдугаар сарын 4-нд мэндэлсэн. Дээрээ нэг ахтай бөгөөд багаасаа л царайлаг байсан учир “SM” энтертайнментаас эхлээд олон олон энтертайнментууд түүнд санал тавьдаг байсан. Гэвч тэрээр ирсэн саналуудыг хүлээн авахгүйгээр жүжигчин болохоор шийдэж Конкукын их сургуулийн жүжигчний ангид элссэн байна. Нэгэн өдөр Jin-ийг гадуур явж байхад нь "Big Hit" энтертайнментийн төлөөлөгч өөрийн энтертайнментдаа орох санал тавьснаар анх удаа жүжигчний шалгалт өгсөн байдаг. Ийнхүү тэрээр “Big Hit” энтертайнментад элссэн юм. Тэрээр бэлтгэгдэгч байхдаа дуучин Jo Kwon-ийн "I'm Da One" дууны клипэнд бие хамгаалагчийн дүрд тоглож байсан. Учир нь тэрээр үнэхээр царайлаг байсан тул сонгогдсон гэнэ. 

Шилдэг реппэрүүдийн тоонд зүй ёсоор багтдаг Suga 1993 оны гуравдугаар сарын 9-нд Дэгү хотноо мэндэлжээ. Тэрээр дунд сургуульд байхдаа Солонгосын "Stony Skunk" хамтлагийн “Reggae Muffin” хэмээх дууг сонссоныхоо дараа дуулах, реп хийх нь түүний сонирхол юм байна гэдгийг ухаарсан бөгөөд дараа нь "Epik High" хамтлагийн дууг сонсдог болсноор эргэлт буцалтгүйгээр реппэр болохоор шийдсэн гэдэг. Suga 13 настай байхдаа үг бичиж, реп хийж эхэлсэн ба 17 насандаа дуу бичлэгийн студид цагийн ажил хийдэг байв. Ийнхүү тэрээр “Big Hit” энтертайнментад шалгаруулалт өгсөн бөгөөд анхандаа реппэр биш хөгжмийн продюсерээр бэлтгэгддэг байжээ. Мөн бэлтгэгдэгч байхдаа "Big Hit" энтертайнментийн "Glam" охидын хамтлагийн үзүүлбэрийн ард Jungkook, Jimin, J Hope нартай бүжиглэж байсан. 

K-POP-Д ХӨЛ ТАВЬСАН НЬ

Ийнхүү тэд 2013 онд долоон гишүүний бүрэлдэхүүнтэйгээр “No More Dream” хэмээх дуугаараа шинэлэг өнгө аясыг тодруулан Kпоп ертөнцөд анх хөл тавьж байв. Үүний дараагаар Jin 2016 онд “Awake” хэмээх дууны продюсерээр ажилласан бөгөөд уг дуу нь тэдний "Wings" цомогт багтсан билээ. Уг бүтээл олон нийтэд цацагдсан даруйдаа Өмнөд Солонгос улсын хөгжмийн жагсаалтуудад дээгүүр байр эзлээд ч зогсохгүй Billboard-ийн "Дэлхийн шилдэг дижитал сингл" жагсаалтын 6-р байранд орсон.

Харин Suga-гийн хувьд 2016 онд “First Love” хэмээх анхны соло дуугаа цацсан. Энэхүү дуу нь мөн л “Wings” цомог багтсан бөгөөд тухайн үедээ олон нийтийг багагүй шуугиулаад амжсан юм.

JIN-ИЙН СОЛО АМЖИЛТ

Тэрээр хамтлагийн гишүүн V-тэй хамтран “The Hwarang” киноны “It’s Definitely You” хэмээх дууг дуулсан билээ. Энэхүү хамтрал нь тухайн үедээ багагүй шуугиан тарьж, нэг хэсэгтээ л Өмнөд Солонгос улсын хөгжмийн жагсаалтуудаас буугаагүй гэнэ шүү. 

Мөн тэрээр хэд хэдэн удаа “Music Bank”, “Inkigayo” гэх зэрэг алдартай хөгжмийн нэвтрүүлгүүдийн хөтлөгч хийж байсан туршлагатай.

Jin 2019 онд хамтлагийнхаа ойд зориулж “Tonight” хэмээх анхны соло дуугаараа шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан юм. Дууны үгийг хамтлагийн ахлагч RM-тай хамтран бичсэн билээ. 

SUGA-ГИЙН СОЛО АМЖИЛТ

Тэрээр 2016 онд “Agust D” хэмээх нэрээр өөрийнхөө анхны микстэйпээ гаргасан билээ. Нийтдээ арван дуунаас бүрдэх бөгөөд голлох дууны нэр нь “Agust D” бөгөөд тухайн үедээ түүнийг “Eminem” шиг л хурдан үглэж байна хэмээн харьцуулж байсан гэнэ шүү. Мөн дуучин Halsey түүний энэхүү дууны үгийг сонсоод маш их гайхшрахын зэрэгцээ биширсэн тул хамтран уран бүтээл гаргахаар шийдэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд "Suga's Interlude" хэмээх дуугаа цацсан билээ. 

2019 онд Suga хэд хэдэн дууны продюсерээр ажилласан бөгөөд багадаа шүтдэг байсан "Epik High” хамтлагийн ‘Eternal Sunshine” хэмээх дуунд гар бие оролцсон билээ. Тэрээр үнэхээр мөрөөдөлдөө хүрсэн нэгэн биш гэж үү? Түүнчлэн алдарт дуучин Heize, Lee Sora, Suran зэрэг дуучдын уран бүтээл дээр ажиллаж байжээ. Тэрээр нийтдээ 90 гаруй дуу зохиож, продюсерээр нь ажиллаж байсан. 2018 онд Өмнөд Солонгосын хөгжмийн зохиолчдын эрхийн хорооноос түүнийг бүрэн эрхт гишүүн болгосон. Ингэснээр тэрээр хамтлагаасаа хамгийн анх хөгжмийн зохиогчийн эрх авсан гишүүн болсон юм. 

ОЛОН НИЙТИЙН ХАЙР ХҮНДЭТГЭЛ

“Gallup Korea” судалгааны байгууллагаас жил бүр явуулдаг “Олон нийтийн таашаалд хамгийн ихээр нийцсэн алдартан” жагсаалтын 2018 оны жагсаалтад Jin 13-р байранд орж байсан. Харин Suga 2018 онд 7-р байр, 2019 онд 9-р байрыг тус тус эзэлж байжээ

Тэд сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог. Jin Өмнөд Солонгос улс дахь НҮБ-ын хүүхдийн санд сар бүр хандив өргөдөг ба өнгөрсөн жил 100 сая вон /Монгол мөнгөөр 237 сая гаруй төгрөг/ хандивласан ажээ.

Suga-гийн хувьд хүний эрхийг маш ихээр дээдэлдэг ба бэлгийн цөөнх хүмүүс болон сэтгэлзүйн асуудалтай хүмүүсийг ойлгох хэрэгтэй хэмээн үздэг. Мөн тэрээр эдгээр хүмүүсийг дэмждэг, ойлгодог гэдгээ үргэлж нээлттэйгээр илэрхийлдэг аж.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тайзны нэр: Jin
Жинхэнэ нэр: Kim Seok Jin
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Дуучин, Нүүр царай
Төрсөн өдөр: 1992 оны арванхоёрдугаар сарын 4
Орд: Нум
Өндөр:179см
Жин:63кг
Цусны бүлэг: O

Тайзны нэр: Suga
Жинхэнэ нэр: Min Yoon Gi
Хамтлагт гүйцэтгэх үүрэг: Гол Реппэр
Төрсөн өдөр: 1993 оны гуравдугаар сарын 9
Орд: Загас
Өндөр:174см
Жин:59 кг
Цусны бүлэг: O

СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

heart Шүтэн бишрэгчид нь тэднийг YoonJin хэмээн хочилдог. 

kiss Анх хамтлагаараа бүжгийн бэлтгэл хийх үед Jin бүжгээ их удаж байж сурдаг байсан тул хамтлагийнхан нь түүнийг "Хар нүх" хэмээн хочилдог байсан. 

kiss Харин шүтэн бишрэгчид нь түүнийг "Worldwide Handsome" хэмээх хочилдог. Өөрөө ч ингэж дуудуулах дуртай.

kiss Jin хоол сайн хийдэг бөгөөд өлсөхөөрөө нүдээ анивчдаг зуршилтай. 

kiss Тэрээр цэнхэр өнгөнд их дуртай. Өмнө нь ягаан өнгөнд их дуртай байсан бөгөөд "Disney"-ийн гүнж нарт их дуртай байсан гэнэ. 

kiss Маш явцгүй хошигнол хийдэг тул түүнийг "Dad Joke" хийдэг хэмээн шоолдог. 

kiss Хамтлагаасаа хамгийн гоё биетэй нь Jin. Харин хамгийн намхан бөгөөд цагаан гишүүн нь Suga.

kiss Jin өөрийнхөө уруулыг дур булаам гэж үздэг. Хамтлагийнхан нь ч үүнтэй санал нийлдэг. 

heart Jin-ийн хувьд хөөрхөн, хоол сайн хийдэг, өөрт нь анхаарал тавьж чаддаг эмэгтэйд дуртай бол Suga хөгжим, ялангуяа хип хоп хөгжимд хайртай эмэгтэйг сонирхдог гэнэ. 

heart Jin дөрвийн тоонд дуртай бол Suga гурвын тоонд дуртай. 

heart Suga хэцүү байдалд орох, эсвэл уйлахдаа нутгийн аялгатай ярьдаг. 

heart Suga сайн реппэрээс гадна сайн дуучин. Тэрээр энэ онд дуулах чадвараа хөгжүүлэхээр зорьж байгаа. 

heart Suga амралтын өдрүүдээр зүгээр л юу ч хийхгүй хэвтэх дуртай бол Jin хоолны зураг, жор харж өдрийг өнгөрөөдөг байна. 

heart Suga зураг авах хоббитой бол Jin зөвхөн өөрийнхөө зургийг л авах хоббитой.

/Зурган дээр дарахад тухайн гишүүний мэдээлэл рүү үсрэх болно./

          

     

Эх сурвалж: Wikipedia, K Profile

#BTS #Кпоп #Suga #Jin