Бидний амьдралыг хөнгөвчлөх аппликейшнүүд


Монгол улсын хүн амын тал гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг билээ. Тиймдээ ч агаарын бохирдол, замын түгжрэл, очер дараалал, автобус хүлээх зэрэг олон ээдрээтэй асуудлаас цаашдын олон олон асуудлууд үүсч эхэлдэг. 

Тэгвэл техник технологи хурдацтай хөгжиж буй 21-р зуунд эдгээр асуудлуудад стрессдэж бухимдалгүйгээр аливаа зүйлийг гар утсаараа л шийдэх боломжтой болсон. Дараах платформууд таны цаг зав, мөнгө санхүүг хэмнэж амьдралыг тань хөнгөвчлөх болно. 

1. CANDY PAY

Та "Candy Pay" аппликейшнийг ашиглан дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Цахилгааны, гар утасны /Мобикомын хэрэглэгчид/, Мобинет интернэтийн төлбөр төлөх, нэгж авах
  • Candy зээл авах болон төлөх
  • Candy шилжүүлэх
  • Киноны тасалбар, үйлчилгээний купон худалдан авах
  • Усны карт цэнэглэх
  • Хандив өгөх зэрэг маш олон үйлдлийг хийх боломжтой. 

/Дээр дурдаагүй өнгөрсөн өөр олон үйлчилгээнүүд байгаа шүү wink

2. AIRVISUAL

Монгол улсад, ялангуяа Улаанбаатар хот орчимд тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг бол агаарын бохирдол. Гэвч бид гадуур гарахдаа агаарын бохирдлын хэмжээ хаана, хэр их байгааг нүдээр хараад л хэлчихэж чадахгүй. 

Тэгвэл агаарын бохирдлыг хэмжээг баталгаатай эх сурвалжаас тогтмол шалгах, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхэд тань туслах "AirVisual" аппликейшнийг санал болгож байна. Агаарын чанарын индексээ тогтмол шалгаж, амны хаалт зүүж хэвшээрэй. 

3. UB SMART BUS

Та "UB Smart Bus" гар утасны аппликейшнийг ашигласнаар Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй бүх автобусыг чиглэл бүрээр нь аль автобусны буудал дээр явж байгааг нь нарийн тодорхой мэдэх боломжтой. Үүнийг ашигласнаар удаан хугацааны турш автобусны буудал дээр автобус хүлээж, халуунд халж, хүйтэнд хөрөх шаардлагагүй болж байгаа юм.

4. UMONEY

ҮЛДЭГДЭЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА! Танил сонсогдож байна уу? Хүлээж хүлээж ирсэн ганц автобусандаа суух гэтэл "Үлдэгдэл хүрэлцэхгүй байна" гэх хариуг сонсож автобуснаас буух эрсдэлээс сэргийлэхэд энэхүү аппликейшн танд тусална. 

Та ухаалаг утасныхаа NFC технологийн тусламжтайгаар утаснаасаа Umoney картынхаа үлдэгдлээ шалгаарай. Үүгээр ч зогсохгүй хэзээ нийтийн тээврээр зорчсон, 7 хоногт хэр их хэмжээний зардал гаргаж байгаагаа ч хянах боломжтой. 

5. WHAT3WORDS

Монгол хүмүүс хоорондоо уулзахдаа ихэвчлэн олонд танигдсан байршлаар МУИС-ийн 5 дугаар байрны хажууд, талбайн баруун талд гэх мэтээр ерөнхийлж хэлдэг. Энэ тохиолдолд хүмүүс тухайн газрыг хаягийг сайн мэдэхгүй, олох гэж их цаг зарцуулах хандлагатай байдаг. 

Харин энэхүү аппликейшн нь байршлыг маш энгийн байдлаар заах системтэй тул очих газраа хялбархан олох боломжтой боллоо гэсэн үг. Та "what3words" аппликейшнийг татсанаар өөрийнхөө очмоор байгаа газраа, эсвэл байгаа газраа оруулахад гурван үгийн хослолыг танд харуулах болно. Харилцаж байгаа хүн тань энэ хаягийг аваад л таныг "яг" хаана байгааг тун хялбархан олж болно.

6. GEREGE

Энэхүү аппликейшнийг татсанаар та гар утаснаасаа төлбөр тооцоог хурдан шуурхай хийж болохоос гадна купон ашиглан заагдсан бараа, бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авах, төрөл бүрийн бүртгэл хийх, олон нийтийн сүлжээнд нэвтрэх зэргээр ашиглах боломжтой. Мөн хэрэглэгчид хоорондоо найзууд болсноор бие биедээ мэдээлэл дамжуулах, чатлах, ямар ч шимтгэлгүйгээр мөнгөн шилжүүлэг хийх боломжтой.

7. MONGOL CHAT

Чатлах болон төлбөр тооцоо хийх үйлчилгээг хослуулсан аппликейшн бол "Mongol Chat". Энэ нь танд дараах боломжуудыг олгох болно. Үүнд:

  • Өндөр нууцлал: Чаталж буй хоёр хүний дата өөр хэнд ч уншигдах болон хадгалагдах боломжгүй. Монгол чатын сервер дээр ч чатын түүх үлдэхгүй тул та аюулгүй байдал, эрх чөлөөг мэдрээрэй.
  • Технологийн дэвшил “Утсан түрийвч”: Та бүх банкны картаа холбон шимтгэл төлөхгүйгээр мөнгө шилжүүлэх болон төлбөр тооцоогоо хийх боломжтой.
  • Өндөр хурд: Интернетийн хурднаас үл хамааран хоорондоо мэдээлэл солилцож, хязгааргүй хурдаар чатлах боломж.
  • Хөгжилтэй стикер: Таныг найзуудтайгаа хөгжилтэй яриа өрнүүлэх, зугаатай байдлыг хангахад тань Монгол хэв маяг агуулсан сонирхолтой стикерүүд туслах болно.

8. БАНКНЫ АППЛИКЕЙШНУУД

Мөнгө шилжүүлэхдээ АТМ-д очерлож өөрийн болон бусдын цаг завийг үрсээр байгаа юм биш биз?

Та өөрийн хэрэглэдэг банкны аппликейшнийг татсанаар байгаа газраасаа хэдхэн секундын дотор л шилжүүлэг хийж, төлбөрөө төлөх боломжтой. Одоогоор Монголд үйл ажиллагаагаа явуулж буй бүх банк интернет үйлдлийн системд нэвтэрсэн учир та бүртгүүлэхэд л хангалттай. 

9. TAXIDYOO

Таксины жолоочид илүү мөнгө нэхээд байна уу? Тэгвэл одоо та илүү мөнгө төлөх шаардлагагүй боллоо. Энэхүү аппликейшн нь таны явсан нийт замыг тооцоолж, төлөх дүнг бодож гаргана. Та таксинд суугаад хөдлөх үедээ аппликейшнийг нээж “Таксинд суугаад ЭНД дар” гэсэн хэсэг дээр дарахад таны төлөх дүнг тооцоолж эхлэх болно. Гар утасны GPS нь дараах тохиолдолд илүү нарийвчлалтай мэдээлэл өгнө. Үүнд:

  • Интернетэд холбогдсон байх
  • Цаг агаарын таатай нөхцөлд буюу тэнгэр цэлмэг, бороо цасгүй байх.

10. UBCAB

"UBCab" нь түргэн шуурхай, найдвартай, аюулгүй 24 цагаар ажилладаг такси дуудлагын аппликейшн юм. Замын хажууд гар өргөж зогсох, төлбөртэй тусгай дугаар луу залгаж нэмэлт төлбөр төлөх шаардлагагүй бөгөөд өөрт хамгийн ойр байгаа такситай холбогдож тав тухтай үйлчлүүлэх боломжтой боллоо. UBCab ашиглаж такси дуудсанаар:

  • Зөвхөн албан ёсны бүртгэлтэй такси болон жолооч танд үйлчилнэ.
  • Тариф удирдлагын нэгдсэн систем.
  • Таныг авахаар ирж байгаа жолоочийн байршлыг газрын зураг дээр шууд харуулна.
  • Та бэлэн болон бэлэн бус төлбөрийн бүхий л хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх боломжтой.

11. ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ

Тогны мөнгөө төлөх гэж очерлох шаардлагагүй боллоо. “Цахилгаан хэрэглэгч” аппликейшнийг хэрэглэснээр та дараах үйлчилгээг цаг алдахгүй авах боломжтой. Тухайлбал:

  • Цахилгаан эрчим хүчний төлбөрийн мэдээлэл авах
  • Өөрийн гэрээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах
  • Тоолуурын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах
  • Цахилгааны төлбөрөө төлөх
  • Үйлчилгээний захиалга болон яаралтай дуудлага өгөх боломжтой. 

12. NADAD OIR

Энэхүү аппликейшн нь Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 17'000 гаруй ААН-ийг ангилан бүх мэдээллийг нь байршуулсан. Таны өдөр тутмын хэрэгцээнд зориулан танд ойр хэрэгцээт байгууллагын хаяг, ажиллах цагийн хуваарь, үйл ажиллагааны чиглэлийн мэдээллийг өгөх болно. 

13. BEECO

"Beeco" бол Улаанбаатарын хотын замын түгжрэлийн эсрэг зохиогдсон анхны платформ юм. Уг аппликейшн нь иргэдэд нэгнийхээ унаанд хамтран явах, замын зардлаа хуваалцах боломжийг олгоно. Ингэснээр ижил чиглэлд явж байгаа хоосон машинуудын тоог бууруулж замын түгжрэлийн эсрэг тэмцэх боломжтой.

Яагаад "Beeco"-г хэрэглэх ёстой гэж?

  • Унаа санал болгох: Жолооч машиндаа хүн дайгаад зардлаа хэмнэх
  • Унаа хайх: Өөрийн хэрэгцээнд таарсан унаагаар хямдхан бөгөөд тохитой зорчих 
  • Мөнгө хэмнэх: Зардлаа хуваалцсанаар жолооч, зорчигч бүгд мөнгө болон цаг хэмнэх 
  • Харилцаа: Замын найзуудтай болох, хоорондоо чатлах 
  • Хот хоорондын унаа: Нэг дороос орон нутгийн унаа хайх, хүн авч явах боломжтой.

14. SONGO

Энэхүү аппликейшнаас төрөл бүрийн хүргэлтийн үйлчилгээг аваарай. Та дуртай рестораныхаа хоолыг байгаа газартаа хурдан шуурхай захиалж хүргүүлэхийг хүсвэл гар утсан дээрээ хэдхэн үйлдэл хийхэд л хангалттай. Хоолны төрөл, хүргэлтийн зай, хүргэлтийн төлбөрөөр шүүн эрэмбэлж захиалга хийх боломжтой ба хүргэлтийн явцын мэдээллийг танд мэдэгдэх болно. 

15. UB MENU

Улаанбаатар хот дахь ресторан, паб, лоунж, караоке гэх мэт үйлчилгээний газруудын хямдрал, урамшуулал болон арга хэмжээг хайж олоход хялбар боллоо. Ангийн уулзалт, амьд хѳгжим, болзоонд, 10-с дээш давхарт гэх мэт тѳрлүүдээс сонгон орохыг хүссэн газраа хялбархан олж гадна дотор зураг болон меню дээрээс үнэ тарифыг нь харах боломжтой. Мѳн энэхүү аппликейшн нь онлайнаар ширээ захиалах үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлжээ.

16. КИНО ТЕАТРЫН АППЛИКЕЙШНУУД

Зарим тохиолдолд кино үзэх гээд очиход таны хүссэн үзвэрийн тасалбар дуусчихсан байдаг уу? Тэгвэл кино театруудын аппликейшныг та өөрийн гар утас болон мобайл төхөөрөмждөө татан суулгаснаар билет захиалгын системд холбогдож, үзвэрийн тасалбар захиалах, киноны мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой юм. Мөн бонус картын хэрэглэгч бол кино театрын аппликейшнээр дамжуулан өөрийн бонус дансны үлдэгдэл, гүйлгээний түүхийг харах, билет захиалах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтойгоороо давуу талтай юм. 

17. SHOPPY.MN

Чанар, нэр хүндээрээ танигдсан дэлхийн брендүүдийг нэг дор төвлөрүүлэн худалдаалдаг уг цахим худалдааны платформ нь зөвхөн хувцас, гэр ахуйн бараа гэлтгүй аялал, эрүүл мэндийн үйлчилгээ, сургалтуудыг цахимаар борлуулдаг билээ. 

#Миний Улаанбаатар #апп