ФОТО СУРВАЛЖИЛГА: Электрон спортын фестивалийн ТОРГОН МӨЧҮҮД


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-01-20

Дэлхийн ихэнх улс оронд зохион байгуулагддаг Электрон спортын наадмыг "Электрон спортын холбоо" болон "Pro Live" Gaming center хамтран Монгол улсад анх удаагаа өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү наадмын хүрээнд FIFA20, TEKKEN, NBA2K20, CLASH ROYALE тоглоомууд болон ROCKET LEAGUE, MESA LEAGUE DOTA2 тэмцээний финал болж аваргууд шалгарлаа. 

Тэмцээний үеэр “Шинэ үеийн чиг хандлагыг тольдох нь” панел хэлэлцүүлэг болж өнгөрсөн билээ. Энэхүү панел хэлэлцүүлгээр шинэ үеийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа, залуучууд ямар контентийг хүсч ирээдүй хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашлаад цахим спортын талаар маш авууштай хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ. 

Хэлэлцүүлгийн зочдоор:

  • "BRB" ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Монголын электрон спортын холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Энхжаргалан
  • "SPS" Television спортын төрөлжсөн сувгийн ерөнхий захирал Ц. Пүрэвжаргал
  • “Монголын электрон спортын холбоо”-ны ТУЗ-ийн гишүүн MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин
  • Youtuber Gremix 
  • Дуучин Ука

Тоглолтын өмнө косплей үзүүлбэрүүдээр уг фестивальд хүрэлцэн ирсэн үзэгч олны нүдийг баясгасан юм. 

Үүний дараа DOTA2 Show Match тоглолт болж өнгөрсөн бөгөөд RADIANT болон DIRE багууд хоорондоо өрсөлдсөн билээ. Тоглолтын өрсөлдөөн ширүүхэн байсан ч DIRE баг (Kai, Gremix, ChoiJoo, FLA, Vande ) ялалт байгуулж аваргын цомын эзэд болсон билээ.

Зургийг Mongolian E-Sports Association хуудсаас

Гурван сарын хугацаанд үргэлжилсэн Msa Pro League аваргын төлөөх тоглолтод D13 sports болон Mazaalai багууд өрсөлдсөн. Энэ тоглолтонд D13 sports баг ялалт байгуулж 6.5 сая төгрөгийн эзэн болов.

Зургийг Mongolian E-Sports Association хуудсаас

Rocket League улсын аварга шалгаруулах тэмцээний аваргаар Nerd Gaming баг тодорч October баг удааллаа. 

Зургийг Mongolian E-Sports Association хуудсаас
Зургийг Mongolian E-Sports Association хуудсаас

#E-Sport #Gaming #Festival