Та үүнийг мэдэх үү?: Нас чацуу одууд


Миау | YOLO.MN
2020-01-20

Эдгээр жүжигчид нас чацуу. Итгэнэ үү, байна уу өөрөө л мэд! cheeky

1. KYLIE JENNER БА MAISIE WILLIAMS — 22 НАСТАЙ

Алдарт Kardashian-Jenner-ийн гэр бүлийн хамгийн залуу гишүүн Kylie өөрийн гоо сайхны бүтээгдэхүүний брендтэй. 2018 оны наймдугаар сард "Forbes" сэтгүүлийн нүүрэн дээр түүнийг 900 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд өөрийн хүчээр тэрбумтан болох гэж буй хамгийн залуу алдартан хэмээн гарчигласан. Улмаар АНУ-ын комедиан Fat Jew GoFundMe сайтад түүнийг хамгийн залуу тэрбумтан болгохын тулд 100 сая ам.долларын хандив хурааснаар 2019 оны гуравдугаар сард буюу ердөө 21 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон аж.

Өдгөө 1 хүүхдийн ээж тэрээр "Game of Thrones" цувралын Arya Stark-ийн дүрд тоглосон Maisie Williams-тай нас чацуу. 

2. RUSSELL CROWE БА KEANU REEVES — 55 НАСТАЙ

Та бүхэн "Gladiator" киноны гол дүр Maximus-ийг санаж байгаа байх. Өдгөө 55 настай тэрээр Hollywood-ийн хамгийн сайхан сэтгэлтэй, төлөв даруу залуу гэгддэг Keanu Reeves-тэй чацуу гэнэ. 

3. MARTIN FREEMAN БА JARED LETO — 48 НАСТАЙ

Нарийн адармаатай хэрэг явдлын учрыг мөрдөгч Шерлок Холмс доктор Ватсоны тусламжтайгаар олон хэргийн зангилааг тайлдаг билээ. Тэгвэл Sherlock цувралын доктор Ватсоны дүрийг гайхалтайгаар бүтээсэн жүжигчин Martin Freeman жүжигчин Jared Leto-той нас чацуу. Тэрээр зөвхөн "Dallas Buyers Club" кинонд бүтээсэн туслах дүрээрээ л гэхэд нийт 8 шагнал хүртсэн байдаг. 

4. ADELE БА EMMA STONE — 31 НАСТАЙ

19 настайдаа "19" хэмээх цомгоо бүтээж дэлхий нийтэд танигдсан дуучин Adele кино дэлгэцийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг шагнал гардуулах ёслолуудад нийт 91 удаа нэр дэвшиж байснаас 31 шагнал хүртсэн чадварлаг жүжигчин Emma Stone-той нас чацуу. 

5. MEGAN FOX БА EMILIA CLARKE — 33 НАСТАЙ

Биднийг бага залуу байхад "сайхан бүсгүй" гэдэг ойлголтын бодит жишээ бол жүжигчин Megan Fox байсан. Гэвч тэрээр "Game of Thrones" цувралын гол дүр Daenerys Targaryen-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Emilia Clarke-тэй чацуу гэнэ. 

Megan жүжигчний карьераа 2001 онд, Emilia 2009 онд эхлүүлсэн болоод л тэд бидэнд насны зөрүүтэй мэт санагддаг байж болох юм. 

6. FINN COLE БА TIMOTHEE CHALAMET — 24 НАСТАЙ

Үзэгчдийн саналаар 2010-2019 оны хамгийн шилдэг цувралаар шалгарсан "Peaky Blinders" цувралын Michael Gray-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Finn Cole "Call Me by Your Name" киноны Elio-гийн дүрд тоглосон Timothee Chalamet хоёр 1995 онд төрсөн. Хоёулаа л сайхан залуу. cheeky

7. BRITNEY SPEARS БА MEGHAN MARKLE — 38 НАСТАЙ

Цагтаа Попын гүнж гэгддэг байсан дуучин Britney Spears Сассексийн гүнгийн авхайтай чацуу. Эрүүл амьдралын хэв маяг чухал юм шүү гэдгийг энэхүү харьцуулалтаас харж болно. 

8. LIAM HEMSWORTH БА THOMAS SANGSTER — 30 НАСТАЙ

Miley Cyrus-ийн хуучин найз залуу, Thor /Chris Hemsworth/-ийн дүү тэрээр 1990 онд төрсөн, өдгөө 30 настай залуу. Тэгвэл "Nanny McPhee", "Maze Runner" зэрэг кинонд тоглосон Thomas Sangster ч мөн 30 настай.surprise 

9. JASON MOMOA БА AARON PAUL — 40 НАСТАЙ

"Aquaman"-ийн дүрийг бүтээсэн, 1999 оноос хойш тайз дэлгэцийн урлагт хүчин зүтгэж буй Jason Momoa 40 настай. Тэгвэл "Breaking Bad" цувралын түргэн ааштай Jesse-гийн дүрийг бүтээсэн Aaron Paul ч мөн 40 настай гэхээр итгэмээргүй байгаа биз?

10. PHARRELL WILLIAMS БА KAZUHITO KOSAKA— 46 НАСТАЙ

Зөвхөн АНУ-ын ч бус, дэлхий даяар өөрийн уянгалаг хоолой, залуу хэв маягаараа алдаршсан Pharrell Williams-ийг хүмүүс мөнхийн ус уусан, зомби гэх маягаар шоглодог. Өдгөө 46 настай тэрээр "PPAP Pen-Pineapple-Apple-Pen" дуугаараа дэлхий дахиныг шуугиулаад байсан Японы комедиан Kazuhito Kosaka-тай нас чацуу. Тэгж яривал Pharrell 1973 оны дөрөвдүгээр сард, Kosaka долдугаар сард төрсөн байдаг юм. 

#Жүжигчид #Нас