"Taylor Swift: Miss Americana" баримтат кино тун удахгүй...


Миау | YOLO.MN
2020-01-17

Дуучин Taylor Swift өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрийнх нь амьдралын тухай өгүүлэх "Miss Americana" хэмээх баримтат кино хийгдэж буй талаар мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр буюу нэгдүгээр сарын 16-нд уг баримтат кино энэ сарын 31-ний өдөр Netflix сүлжээнд тавих гэж байгааг албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр 125.6 сая гаруй дагагч бүхий Инстаграм хуудсандаа дараах мэдээллийг нийтэлсэн юм. 

Мөн уг кино "Netflix" сүлжээнд тавигдахаасаа өмнө буюу нэгдүгээр сарын 23-нд "Sundance" олон улсын кино фестивалиар үзэгчдэд хүрэх юм. 

КИНОНЫ ТАЙЛБАР: 

- "Алдарт поп дуучин Taylor Swift өөрийгөө зөвхөн дуучин болон дуу зохиогчийн өнцгөөс бус өөрийнхөө дуу хоолойн хүчийг 100% удирдаж буй эмэгтэйн үүднээс хүлээн авч буй  цаг үеийг харуулна. 

Miss Americana киногоор түүний амьдралыг ямар ч нэмэлт хачиргүйгээр харуулах тул үнэнч шүтэн бишрэгчид нь түүний дотоод ертөнцөөр аялах боломжтой болжээ"

Нийт 85 минутын хугацаанд үргэлжлэх уг баримтат киног 2013 онд "After Tiller" хэмээх бүтээлээрээ телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Emmy" шагнал гардуулах ёслолоос "Шилдэг баримтат кино" шагнал хүртсэн Lana Wilson найруулж байгаа аж. 

Мөн тэрээр өөрийн долоо дахь цомог болох "Lover" цомогтоо "Miss Americana & the Heartbreak Prince" хэмээх дууг багтаасан байдаг. Уг дууг 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хэдхэн сарын дараа бичсэн бөгөөд АНУ-ын улс төрийн нөхцөл байдал болон тэгш бус байдлын талаарх өөрийн үзэл бодлыг уг дуундаа тусгасан билээ. 

Эх сурвалж: Celebrity Insider, Decider

#Taylor Swift #Miss Americana #Баримтат кино