Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (01.20-01.26)


Нэгдүгээр сарын 19-ний өдрөөр сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусч байгааг тохиолдуулан оюутан сурагч залуусдаа хичээлийнхээ зав зайгаар хамрагдах боломжтой үйл ажиллагааны талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

OPEN DAY

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 15:00 цагт
Хаана: YMCA Coffee House
Үргэлжлэх хугацаа: 1 цаг
Дэлгэрэнгүй: Та олон улсад нэр хүндтэй байгууллагын гишүүн болж, сайн дурын ажил хийж, сонирхолтой хүмүүстэй уулзаж, ярилцмаар байна уу? Мөн олон улсын хөтөлбөрт хамрагдан өөрийнхөө мэдлэгийг тэлмээр байна уу? Тэгвэл энэхүү үйл ажиллагаанд очоорой.

Суудлын тоо хязгаартай тул ЭНД дарж заавал бүртгүүлээрэй. Мөн ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

КОНТЕМПОРАРИ УРЛАГ БА PERFORMANCE

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 17:00 цагт
Хаана: Black Ocean Ulaanbaatar”
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Өнөө цагийн дүрмээр 
                       Өнөө цагийн ололт үнэт зүйлээр 
                       Өнөө цагийн хэлэмжээр
                       Урлаг хэрхэн бүтдэг вэ.... 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

"ЗАЛУУС-ДЭЛХИЙН ИРГЭД" 2020

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 12:00 цагт
Хаана: Raffles International Institute of Ulaanbaatar
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: АНУ-ын Конгрессийн East-West Center-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон Рафлес Интернэшнл Институт хамтран 2020 оныг “Залуус-Дэлхийн иргэд” уриатайгаар соёлын хоорондын харилцааны үнэт зүйлсийн талаар туршлага солилцох, ялгааг нь сурч мэдэх, хуваалцах зорилгоор эхлүүлэх юм. Нээлтэд хүрэлцэн ирсэн залууст дэлхийн иргэн болон англи хэлээ сайжруулахад Рафлес Интернэшнл Институтийн англи хэлний хөтөлбөрт 20%-ийн хөнгөлөлтийн эрх зэрэг олон боломжууд таныг хүлээж байна.
Зочин илтгэгч: Danny Wong (Рафлес Интернэшнл Институтийн захирал)

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MAGNOLIAN "FAMOUS MEN"

Хэзээ: Нэгдүгээр сарын 22-ны 19:00 цагт
Хаана: Vinyl Music Lounge
Үргэлжлэх хугацаа: 4 цаг
Дэлгэрэнгүй: Уран бүтээлч Magnolian-ийн "Famous Men" нэртэй цомог анх удаа пянз дээр хэвлэгдсэнийг тохиолдуулж ирэх лхагва гарагт Vinyl Music Lounge-д бяцхан цомгийн баяр болох гэж байна. Бүх пянз урьдчилсан захиалгаар зарагдаж дууссан тул пянз худалдаалагдахгүй. Гэхдээ сонсогчиддоо зориулж цомогт багтсан 6 дуугаа амьдаар дуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

GERELTUUL ART & MUSIC FEST VOL5 “ХАРАНХУЙГААС ЦААШ ГЯЛБАА РУУ”

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 18:00 цагт
Хаана: Нийслэлийн Улаанбаатар Чуулга
Үргэлжлэх хугацаа: 4 цаг
Дэлгэрэнгүй: “ГЭРЭЛТҮҮЛ” төсөл цар хүрээгээ тэлж нийгмийн сэтгэлзүйд урлагаар дамжуулан нөлөөлөх ажлынхаа хүрээнд бидний чин сэтгэлээсээ хандсан залуус, чөлөөт уран бүтээлчид,болон дэмжигч байгууллагууд нэгдсэн. “ ХАРАНХУЙГААС ЦААШ ГЯЛБАА РУУ'' гэх таны сэтгэл дотор ямар нэг харанхуйлал байгаа бол хамтдаа гэрлийн зүг гялбаа руу явах уу? Та бүхэнд аль болох шинэлэг, өнгөлөг, урлагийн сайхан уур амьсгалыг бидэнд мэдрүүлэх зорилготойгоор аливаа зүйлд эерэг уриалахыг хичээдэг энэхүү байгууллагаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд очоорой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

TOMS TALK - КОФЕ УУНГАА САЙХАН ЯРИЛЦАЦГААЯ

Хэзээ: Нэгдүгээр сарын 20-ны 19:00 цагт
Хаана: Tom N Toms /Grand plaza салбар/
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Яагаад нэгэн оройг танихгүй хүмүүстэй чөлөөтэй ярилцан өнгөрөөж болохгүй гэж? "TOMS TALK" нь хүмүүс хоорондоо тойрч суугаад үзэл бодлоо ярилцан суух зориулалттай уулзалт юм. Ямар ч ментор байхгүй. Харин та ментор болж бусдад зөвлөх боломжтой. 
Энэ удаагийн сэдэв: “Зуршлын хүч” ба зуршил бий болгох туршлага.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

КИНО СОНИРХОГЧДОД

ЯПОНЫ КИНО ӨДӨР - "СЭТГЭЛИЙН ГАЛТ НААДАМ"

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 13:00 цагт
Хаана: Монгол-Японы төвийн Их танхим
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: 400 жилийн уламжлалт галт цэцгийн наадмаараа алдартай Нийгатагийн нэгэн хотод өрнөх бодит явдлаас сэдэвлэсэн сэтгэл хөдлөм түүх. Ганцаардлаас болж өрөөндөө бүгэх болсон ах болон тийм болсон ахынхаа эелдэг, гэгээлэг байсан үеийг буцааж өгөхийг хүссэн цусны өвчтэй охин дүү хоёрын нандин холбоог үзүүлсэн сэтгэл догдлом үйл явдлууд өрнөх болно. Хадмал орчуулгатай.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

PRIME APPRECIATION DAY

Хэзээ: Нэгдүгээр сарын 20-ны 10:30 цагт
Хаана: Zaisan Hill Complex
Үргэлжлэх хугацаа: 13 цаг
Дэлгэрэнгүй: Prime Cineplex кино театр хоёр дахь жилийнхээ ойг тохиолдуулан үйлчлүүлэгчдээ зориулж “Талархлын өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Та сонгогдсон үзвэрүүдийг 50%-ийн хямдралтай үнээр буюу 5,000₮-р үзээрэй. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

WEB HACKING СУРГАЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 25,26-ний өдрүүдэд 9 цагт
Хаана: Багшийн дээд, Танан төв, 205 тоот
Үргэлжлэх хугацаа: Өдөрт 9 цаг
Дэлгэрэнгүй: Уг сургалтаар вэбсайтын аюулгүй байдлыг хамгаалах, вэб серверийг илрүүлж, эмзэг байдлыг тодорхойлох, вэбсайтын нэвтрэлтийн туршилт хийх, хортой payload үүсгэх түүнийг байршуулах, вэб хүсэлтийг proxy ашиглан барьж авах болон Client-Side validation -г bypass хийх зэрэг мэдлэгийг эзэмшүүлнэ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

7 ХОНОГТ ТӨСӨЛ БИЧИЖ СУРАХ УУ?

Хэзээ: Нэгдүгээр сарын 20-27-ний өдрүүдэд
Хаана: 1 хороо, “UNION BUILDING OFFICE” A блок 3- 309 тоот
Дэлгэрэнгүй: Бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор мэдлэгт суурилсан хөгжлийг бий болгож, мэргэжлийн ур чадварт суралцуулан, олон жилийн дадлага туршлагатай багшаар удирдуулсан төслийн сургалтыг зохион байгуулагдах гэж байна.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ӨӨРИЙГӨӨ ЗӨВ БУДАЖ СУРЦГААЯ

Хэзээ: Нэгдүгээр сарын 21-23-ний өдрүүдэд 17:30 цагт
Хаана: Элит хотхон А блок, 1 тоот/ Драмын театрын урд/
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Энэхүү сургалтанд хамрагдсанаар та өөрийнхөө будаг, хэрэгсэлд зөвлөгөө авах, сургалтын хөтөлбөрийн дагуу суралцах, дадлага хийх, туршлага солилцох, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

NBA QUIZ NIGHT #1

Хэзээ: Нэгдүгээр сарын 25-ны 15:00 цагт
Хаана: Төв номын сангийн зүүн талд “CHUU, CHUU” Travel club
Үргэлжлэх хугацаа: 4 цаг
Дэлгэрэнгүй: "NBA quiz night" тэмцээн нь NBA сонирхогч залуусын дунд зохиогдох ба улиралд нэг удаа уламжлал болгон зохиогдохоор төлөвлөжээ. Тэмцээний зорилго нь спортын мэдлэгээ тэлэх, хуваалцах, өрсөлдөх цагийг үр дүнтэй өнгөрөөхөд оршино. Оролцох нэг баг дээд тал нь зургаан гишүүнтэй байх боломжтой. Тус бүр 10 асуулттай 4 үе үргэлжилнэ. Бүртгүүлэхдээ 80081598 дугаарт залгаж бүртгүүлэх эсвэл "Boston Celtics Mongolia /Монгол дахь Бостон Селтиксийн фенүүдэд" пэйж хуудас руу чат бичиж болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ҮЗВЭР

“НАДТАЙ ҮЛДЭЭЧ” УЯНГЫН ДРАМ

Хэзээ: Нэгдүгээр сарын 19, 25, 26-нд 18:00 цагт
Хаана: Улсын драмын эрдмийн театрт
Дэлгэрэнгүй: Учрах ёстой хувь тавилан гэж байдаг бол уулс нурж, далай ширгэсэн ч учрах л ёстой. УДЭТ-ын 2019 оны 3 дахь шинэ уран бүтээл "НАДТАЙ ҮЛДЭЭЧ" уянгын драмын жүжиг дахин тайзнаа тоглогдох гэж байна. Бид энэхүү уран бүтээлээр дамжуулан орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх санааг дэвшүүлсэн юм. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Ц.НАЦАГДОРЖ "ҮҮЛЭН ЗАЯА"

Хэзээ: Нэгдүгээр сарын 25, 26-нд 17:00 цагт
Хаана: Улсын драмын эрдмийн театрт
Дэлгэрэнгүй: "Үүлэн заяа" дуурьт хөгжмийн зохиолч хар хорын тэмцэл, сайн муугийн явдлыг симфонийн арга барилаар илэрхийлэхийн сацуу хөгжмийн өрнүүлэг, ярилцал хэлбэрийг чадамгай ашигласнаараа манай дуурийн уламжлалт хэв маягт шинэчлэл хийсэн, уран сайхны онцгой ач холбогдолтой бүтээл болсон юм. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

#Event #Залуу үе