Электрон спортын фестиваль Монголд анх удаа зохион байгуулагдана


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-17

Шинэ эриний гэх тодотголтой электрон спортын фестиваль энэ сарын 18-ны өдөр соёл амралтын "Зайсан Хилл" цогцолборт зохион байгуулагдах гэж байна.

Одоогоос арав хүрэхгүй жилийн өмнө мөрөөдөл мэт, хэдэн арван жилийн дараа юм шиг санагдаж байсан төсөөллүүд нэгэнтээ бодит болжээ. Уламжлалт спортууд шинэ эриний нөлөөгөөр шинэчлэгдэн, бидний мэддэг, мэтгэлцдэг байсан тэр зүйлс зарим нь үндсээрээ өөрчлөгдөж, төсөөлөл байсан зүйлс биеллээ олж спортын нүүр царай, хэв маягт өөрчлөлт орж байна. Үүний адил цахим тоглоом хэдхэн жилийн хугацаанд шинэ эриний спорт гэх тодотголыг авч ирээдүйн спортын өнгө төрх болоход бэлэн болжээ.

Электрон спортын фестиваль нь спортын гэр бүлийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд экспертүүдийн спортын талаар хэлэлцэх, шинэ эриний залуусын үзэл бодол, мэдрэмжийг хуваалцах, ирээдүйн талаарх бодит төсөөллөө илэрхийлэх талбар болох аж.

Шинэ үеийн залуусын сонголт болсон цахим спортын талаарх олон нийтийн ойлголтыг залруулж, цахим спорт Монгол улсад хэрхэн хөгжиж буйг таниулах, мэдүүлэх онцгой ач холбогдолтой фестиваль болно.

Фестивалийн хүрээнд гурван сар үргэлжилсэн MESA League тэмцээний гранд финал, Rocket League, Clash Royale, Tekken, NBA2K20, FIFA20 тэмцээнүүдийн аваргын төлөөх тоглолтууд, спортын панел хэлэлцүүлэг, хуучны дурсамж сэргээх SEGA, Nintendo зэрэг тоглоом бүтэн өдрийн турш тоглох, цахим спортыг дэмжигч байгууллага, брэндүүдийн үзэсгэлэн зохион байгуулагдах ажээ.

Мөн Vandebo, FLA, AM-C, Siente, Kai, Namone, Choijoo, Ш.Мөнхбаяр зэрэг поп соёл урлагийн одууд, сошиал нөлөөлөгчид DOTA2 тоглоомоор сонирхолтой, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг өрнүүлэхээр болсныг онцолж байна.

Дэлгэрэнгүйг мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

#E-Sport #Gaming #Festival