Бүх цаг үеийн ХАМГИЙН ХАЧИРХАЛТАЙ 10 Геннисийн амжилт


Сэтгүүлч О.Чинбаяр | YOLO.MN
2020-01-15

Дэлхийн 7 тэрбум гаруй хүнээс ялгарч бусдын хийж чадахгүй зүйлсийг хийж чадна гэдэг гайхамшиг билээ. Энэ бол Геннисийн амжилт. Дэлхий дээр маш олон төрлийн Геннисийн амжилт байдаг ч Yolo.mn сайтын хамт олон тэдэн дундаас "хамгийн хачирхалтай" гэгдэх 10 амжилтыг онцлон хүргэж байна. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ ЦООЛБОР ХИЙЛГЭСЭН ЭРЭГТЭЙ

Өнөө үед эмэгтэй хүн бие дээрээ цоолбор хийлгэх байтугай эрэгтэй хүн цоолбор хийлгэх ч энгийн үзэгдэл болсон. Тэгвэл дэлхийн хамгийн их цоолбор хийлгэсэн эрэгтэйгээр Герман улсын иргэн 52 настай Rolf Buchholz тодорсон бөгөөд тэрээр нийт 11 жилийн турш 453 цоолбор хийлгэсэн байна. Нүүрэнд нь л гэхэд 127 цоолбор бий гээд бод доо. 

ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ЦАНЫН ХАРАЙЛТ

Бүүдгэр өвлийн улирлыг хөгжилтэй болгож өгдөг тоглоомуудын нэг нь цанаар гулгах билээ. Энэ спортыг өвлийн олимпод албан ёсоор оруулсан байдаг. Тэгвэл Австри улсын тамирчин 23 настай Stefan Kraft нь бүх цаг үеийн хамгийн урт зайд цанаар харайсан хүн билээ. Түүний харайсан урт 253,3 метр гээд бод доо. 

ХАМГИЙН УДААН ХУГАЦААГААР МӨСӨН ХОРГОНД БАЙСАН ХҮН

Геннисийн амжилтуудын хамгийн сонирхол татахуйц, мөн хамгийн аюултад тооцогддог туршилтуудын нэг бол дүүрэн мөстэй шилэн хоргонд байх туршилт юм. Австри улсын тамирчин Josef Koeber 2 цаг 8 минут 47 секундийн турш мөсөөр дүүргэсэн шилэн хоргонд байснаар дэлхийн Геннисийн амжилтыг эзэмших болсон байна. Та мөсөөр дүүргэсэн шилэн хоргонд ямар ч хувцасгүйгээр 2 цагийн турш байж чадах уу?

3 МИНУТАД ХАМГИЙН ИХ ПОНЧИК ИДСЭН ЭРЭГТЭЙ

Бас нэгэн сонирхолтой туршилтуудын нэг бол цаг тавиад хоол идэх туршилт билээ. АНУ-ын иргэн Kevin Strahle 3 минутад хамгийн их пончик идсэн хүн юм. 2017 оны тавдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод 3 минутын хугацаанд 9 пончик идсэнээр Геннисийн амжилтыг эзэмших болсон байна.

ГАРТАА ДУГУЙТ ТЭШҮҮР УГЛАН 50 МЕТР ЗАМЫГ ХАМГИЙН ХУРДАН ТУУЛСАН ХҮН

Та бүхэн дугуйт тэшүүрийг зөвхөн хөлдөө углаад явдаг гэж бодож байна уу? Тэгвэл үгүй.

Герман улсын иргэн Mirko Hanben 8,55 секундын хугацаанд гартаа дугуйт тэшүүр углан 50 мерт замыг туулж Геннисийн рекордыг эзэмшсэн юм.

НЭГЭН ЗЭРЭГ ХАМГИЙН ОЛОН ЦАГИРАГ ЭРГҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ

Бид цагиргийг галбиржуулан турах шаардлагаар ашигладаг билээ. Тэгвэл АНУ-ын иргэн Marawa Ibrahim 2015 оны арваннэгдүгээр сарын 25-нд Лос Анжелес хотод болсон Дэлхийн Геннисийн шинэ амжилт тогтоох үзүүлэн дээр нэгэн зэрэг 160 цагиргийг нэгэн зэрэг эргүүлж Геннисийн шинэ рекордыг эзэмшиж чадсан байна.

САРВУУН ДЭЭРЭЭ ХАМГИЙН УДААН ХУГАЦААНД ШОО ТОГТООСОН МУУР

Геннисийн амжилтуудыг зөвхөн хүмүүс эзэмшдэг гэвэл үгүй юм. Малайз улсад амьдардаг Bibi муур Геннисийн амжилт эзэмшдэгээрээ дэлхий нийтэд танигдсан. Түүний сарвуун дээрээ хөзөр тогтоосон зургийг харсан хүмүүс эхэндээ итгээгүй бөгөөд бичлэг нь интернэд орчинд цацагдсанаар итгэсэн гэнэ.

ХАМГИЙН ИХ ЗӨГИЙГӨӨР БИЕЭ БҮРХСЭН ХҮН

Хэр баргийн хүн зөгийд ойртохгүй нь мэдээж. Гэвч Хятад улсын иргэн Руан Лианмин Ruan маш зоригтойгоор биеийнхээ бүх хэсгийг зөгийгөөр бүрхэж Геннисийн амжилтын эзэмшиж чадсан. Та 637'000 ширхэг буюу нийт 63,7 килограмм жин бүхий зөгийнүүдээр биеэ хучиж чадах уу?

ХАМГИЙН ӨНДРӨӨС ҮСЭРСЭН ХҮН

Өндрөөс айдаг хүмүүс байхад харин ч өндрөөс үсэрч үүнээс таашаал авдаг хүмүүс бий. 38969,4 метр буюу 40 гаруй мянган метрийн өндрөөс үсэрч шүхрээр буух ямар байх бол? Австри улсын иргэн Felix Baumgartner 16 настайгаасаа хойш экстрим спорт сонирхож өндрөөс үсрэх сонирхолтой болсон гэдэг. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр 38969,4 метрийн өндрөөс үсэрч Геннисийн амжилт тогтоосон байдаг.

ХАМТДАА ХАМГИЙН ӨНДРӨӨС ҮСЭРСЭН БҮЛЭГ ХҮМҮҮС

Хамгийн этгээд бөгөөд ер бусын Геннисийн амжилт бол бүлэг хүмүүсийн хамтдаа нэгэн зэрэг өндрөөс үсэрсэн амжилт юм. Энэ нь нэгэн төрлийн спорт юм. 2005 оны есдүгээр сарын 30-нд 151 хүн агаарт гар гараасаа хөтлөлцөн холбоо үүсгэн үсэрсэн нь дэлхийн Геннисийн амжилтуудын хамгийн сонирхолтой нь билээ.

Эх сурвалж: Guinness World Records

#Guinness #Геннис