Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвийн шинээр зарлагдаж буй хөтөлбөрүүд


YOLO.mn | YOLO.MN
2020-01-14

Yolo.mn сайтын хамт олон өөрийгөө хөгжүүлэхээр зэхэж буй оюутан залуусдаа зориулан Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс шинээр зарлагдаж буй хөтөлбөрүүдийн мэдээллийг багцлан хүргэж байна.


"FLAG" СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Шаардлага:

- Англи хэлний ELTiS шалгалтад 212-оос дээш оноо авах чадвартай байх,
- Америкт байрлах байр, хоол болон бусад зардлыг төлөх чадвартай байх,
- Нас 14-с дээш.

 

Суралцах хугацаа: 1-3 жил.
Материал хүлээн авах хугацаа: 2020 оны дөрөвдүгээр сарын 1.


БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

- Тус сургууль нь АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн тул Америк болон Европын Холбооны хос дипломтой төгсөж дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх боломжоо нэмэгдүүлээрэй. 
- Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог.
- Оюутны хотхонд ажил хийх, оюутны зээлд хамрагдах, мөн Америк руу аялах ажиллах хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Оюутан солилцооны Erasmus, ISEP хөтөлбөрөөр АНУ-ын 300 гаруй их дээд сургууль, Европын холбооны 50 гаруй их дээд сургууль, дэлхийн бусад 100 гаруй их дээд сургуулиас сонгон суралцах боломжтой.

 

Өргөдөл авах эцсийн хугацаа: 2020 оны гуравдугаар сарын 1.
Сургуулиас зохион байгуулах үнэ төлбөргүй TOEFL ITP шалгалт: 2020 оны хоёрдугаар сарын 15.


CETUSA АНУ-Д ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР

CETUSA дадлагaжих хөтөлбөр нь оюутан, шинэ мэргэжилтнүүдийн мэргэжлээрээ хөгжиж дэвших, АНУ-д ажлын туршлагатай болох, АНУ-ын нийгэм, соёлын талаар илүү их ойлголт авах боломжийг олгодог.

 

Тавигдах шаардлага:
- 1/ Оюутан - а/ Их дээд сургуульд суралцаж байгаа, эсвэл б/ Их сургуулийн шинэ төгсөгч (12 сар дотор)
- 2/ Ажилтан - а/ Их дээд сургууль төгссөн, мөн дор хаяж нэг жилийн ажлын туршлагатай байх, эсвэл б/ 5 жил ажилласан мэргэжлийн ажлын туршлагатай байх

Дадлагажих хугацаа: 3 сар - 1.8 жил
Материал хүлээн авах хугацаа: Сар бүр


iTEP АЛБАН ЁСНЫ ШАЛГАЛТЫН ТӨВ БОЛЛОО

БЗМТ дээр Англи хэлний түвшин тогтоох iTEP (International Test of English Profeciency) шалгалтыг сар бүр авдаг боллоо.
Энэхүү тест нь гадаадын их дээд сургуулиудын элсэлтэд хүлээн зөвшөөрдөг албан ёсны шалгалт юм. 

 

Давуу тал:
- Төлбөрийн хувьд бусад шалгалтуудаас хямд
- Шалгалт өгөх өдрөө сонгох боломжтой
- Хугацаа богино
- Тестийн хариу 2-3 өдөрт гарна
- Онлайнаар үнэ төлбөргүй сургалтад хамрагдах боломжтой.


АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТУУД:

  • IELTS-Д БЭЛДЭХ СУРГАЛТ

Нэг сарын хугацаатай IELTS шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн, 100% Гадаад багштай сургалт сар бүр зохион байгуулагдаж байна.

Эхлэх өдөр: Хоёрдугаар сарын 10
Хичээллэх өдөр: 7 хоногт 4 өдөр
Цаг: 18.30-20.00

  • HYBRID СУРГАЛТ

Та англи хэлний сургалтад суухад цаг гарахгүй байвал бид танд HYBRID сургалтаа санал болгож байна. Энэхүү сургалт нь Онлайн хичээл + Танхимын сургалт хосолсон сургалт юм. Онлайн хичээлээр ярих, сонсох ур чадварыг Америк багш явуулах бол танхимийн сургалтаар чадварлаг Монгол багш бичих, унших, дүрмийн хичээлийг заах болно.

Эхлэх өдөр: Хоёрдугаар сарын 17
Хичээллэх хугацаа: 1 - 2 сар

  • SAT MATH

Хэрэв та SAT шалгалт өгөх гэж байгаа бол, мөн Математикийн хэсэг дээр нэмэлт давтлага хийх хэрэгтэй байгаа бол манай сургалтад хамрагдана уу. Сургалтыг SAT MATH 750 оноотой, туршлагатай багш явуулна. 

Эхлэх өдөр: Хоёрдугаар сарын 17
Хичээллэх өдөр: Даваа-Баасан
Цаг: 16:30 - 18:00

  • SAT WRITING

Та SAT шалгалт өгөхөөр төлөвлөсөн мөн бичих хэсэг дээрээ илүү сайн бэлдэхийг хүсэж байвал манай сургалтад хамрагдаарай. Сургалтын багш SAT 800 оноотой, туршлагатай багш байна. 

Эхлэх өдөр: Хоёрдугаар сарын 17
Хичээллэх өдөр: Даваа-Баасан
Цаг: 18:30 - 20:00


Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс хүлээн авах боломжтой. 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, МКМ-24-р байр, 1-р давхар

Утас: 11-319016, 11-326941, 8906-6941, 89069016

Цахим шуудан: info@earcmn.org;
Фэйсбүүк: EARCMongolia;
Вебсайт: www.earcmn.org

#тэтгэлэг #боломж #хөтөлбөр