Унтахаа боливол бидний биед ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?


О.Чинбаяр | YOLO.MN
2020-01-16

Та бүхэн өөрийн амьдралдаа дор хаяж ганц ч болов удаа хүн унтахгүй бол тархи болоод бие организм хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн бодож үзсэн л байх. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид уг асуултын хариултыг өгөх болно. 

24 ЦАГ

24 цагийн турш унтахгүй байх нь энгийн зүйл бөгөөд таны биед ямар нэгэн онцын өөрчлөлт гарахгүй. Ядарч сульдах, эвшээх, нүд анилдах гэх мэт өдөр тутамд тохиолддог энгийн шинж тэмдгүүд л ажиглагдана. Тархи тань хэвийн үйл ажиллагаагаа алдагдуулахгүйн тулд бие махбодыг дэмжих энерги ялгаруулж байгаа тул биед тань өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаа гэсэн үг юм. 

48 ЦАГ

Харин 48 цаг унтахгүй бол яах вэ гэж үү? Энгийн үетэй харьцуулахад энэ үед танаас инээх баярлах, гуних гутрах, гомдох уурлах гэх сэтгэл хөдлөлүүд бага гарна. Бие тань удааширч юу хийж байгаагаа мартах ч тохиолдол гарч эхэлнэ. Таны биеийн энерги дуусч глюкоз ялгарахаа болих тул бие цайрч, нүд улайж, нүүр үл ялиг хуурайшиж эхэлнэ. 

72 ЦАГ БОЛОН ТҮҮНЭЭС ИХ

72 цаг буюу түүнээс дээш цаг унтахгүй явснаар хий юм харах, зүүд болон бодит байдлыг ялгааг мэдрэхээ болих зэрэг огцом өөрчлөлтүүд мэдрэгдэж эхэлнэ. Энэ үед та аль хэдийн уургаа алдаж эхэлсэн байх тул маш их өлсөнө. Глюкоз ялгараа болих учраас эрч хүчгүй болно. Тиймээс бүх булчингууд суларч хүнд зүйл өргөж дийлэхгүй. 

Цаашлаад 2 долоо хоногийн хугацаанд унтахгүй явснаар таны дархлааны системд огцом гэмтэл учирч, өвчинд өртөмтгий болж, цаашлаад үхэлд хүрч болзошгүй.

СҮҮЛИЙН ХУГАЦАА БУЮУ 3 ДАХЬ ДОЛОО ХОНОГ

Энэ хугацааг хүн бүр давж гарч чадахгүй. Учир нь энэ үед зүрхний хэмнэл алдагдаж, зүрхний шигдээс үүсч, бие дэх шим бодис, энерги юу ч үгүй болсон байна.

Хүнийг унтаж байх хооронд хуучин эс үхэж, шинэ эс төлжин гарч байдаг учраас өдөр бүр 6-8 цаг унтаж, ядаргаагаа тайлж байх хэрэгтэй билээ.

Эх сурвалж: What If

#Хэрвээ #What If #Нойр #Унтах