Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБУУД


Улаанбаатар хотод үнэ төлбөргүй англи хэлний ярианы клубууд цөөнгүй байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс хэл сурах хүсэлтэй залуусдаа зориулж эдгээр клубуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Эдгээр ярианы клубууд нь англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм шүү.

1. "ESE" ENGLISH SPEAKING CLUB

Хэзээ: Долоо хоног бүрийн БЯМБА гарагт 11:00 цагт

Хаана: Happiness Center-ийн 3 давхарт 

Дэлгэрэнгүй: Хичээлийг "Adonis's English Training" англи хэлний сургалтын төвийн багш Энхтөр орох болно. Ямар ч үнэ төлбөргүй явагдах тул найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ очих боломжтой шүү.

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

2. ENGLISH SPEAKING CLUB OF EARC

Хэзээ: Долоо хоног бүрийн ДАВАА, БААСАН гарагт 16:30 цагт

Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв

Дэлгэрэнгүй: Та энэхүү клубд явснаар англи хэлний ярих чадвараа хөгжүүлэхээс гадна танилын хүрээгээ тэлж, олон шинэ зүйлсийг сурах боломжтой. Мөн сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөдөг тул та уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.

/Энэхүү ярианы клубд хамрагдахын тулд гишүүнчлэлийн карт нээлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу./

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

3. ENGLISH SPEAKING CLUB OF STORY HUB MONGOLIA

Хэзээ: Долоо хоног бүрийн БЯМБА гарагт 14:00 цагт

Хаана: EDU CAMPUS төвийн 5 давхарт Story Hub Mongolia

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

4. UB TOASTMASTERS ENGLISH SPEAKING CLUB

Хэзээ: Долоо хоног бүрийн БЯМБА гарагт 16:00 цагт 

Хаана: Улаанбаатар хотын төв номын сан, American corner 

Дэлгэрэнгүй: Англи хэл сурахдаа үг цээжилж, ном уншиж, дүрмүүдээ нухаад байгаа ч ярих гэхээр орчин тань нэг л бүрдэж өгөхгүй байна уу? Хэрэв тийм бол UB Toastmasters клубээс санаачилж буй уг клубд нэгдээрэй. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

5. COLLECTIVE INTELLIGENCE ENGLISH SPEAKING CLUB

Хэзээ: Долоо хоног бүрийн БЯМБА гарагт 17:00 цагт 

Хаана: СБД-ийн 5 хорооны Иргэний танхим

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клубд явснаар өдөрт цээжлэх үгийн тоогоо нэмэгдүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Хичээл бүр нэг багшийн заавраар явагддаг. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

6. ENGLISH SPEAKING CLUB

Хэзээ: 14 хоногт нэг удаа БЯМБА ГАРАГТ

Анхан шат: 11:00 цагт

Ахисан шат: 12:15 цагт

Хаана: Emmaus Cafe

Дэлгэрэнгүй: Тоглоом тоглож, сонирхолтой сэдвээр ярилцаж, найз нөхөдтэй болохыг хүсч байвал энэхүү ярианы клубийг сонгоорой. 

Та ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Speaking Club #Улаанбаатар #Боловсрол