Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (01.13-01.19)


Сурагчдын амралтын өдрүүд үргэлжилсээр...

Оюутан сурагчид минь юу хийхээ мэдэхгүй гэртээ суугаа юм биш биз? Тэгвэл дараах үйл ажиллагаануудад найх нөхөдтэйгөө хамрагдаж амралтаа завгүй бөгөөд үр бүтээлтэйгээр өнгөрүүлээрэй. 

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ӨНГӨЛӨГ КОФЕ

Хэзээ:  Нэгдүгээр сарын 18-ны 9:00 цагт
Хаана: Tom N Toms /Bluemon салбар/
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Та зураг зурангаа байгаль орчинд ээлтэй сайн үйл хийж болдог тухай мэдэх үү? Мөн олон жил өмсөөгүй хувцас шүүгээнд тань байгаа юм биш биз? Тэгвэл та энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирээрэй.

Үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр: 

- Өмсөхөө больсон хуучирсан хувцсан дээрээ хүссэн зураг зурж дахин өмсөх
- Гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг үр бүтээлтэй, зугаатай өнгөрөөх
- Амралтын өдөр аяга халуун кофе, шоколад уунгаа өвөрмөц хоббитой болох
- Ахин хувцас авах шаардлагагүй бөгөөд дэлхийн хаана ч байхгүй, цорын ганц дахин давтагдашгүй хувцастай болох
- Таны хувцсан дээр зурсан зураг хэд ч угаасан арилахгүй гэх зэрэг олон олон давуу талуудтай.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

"УЛААНБААТАР-1983" НОМЫН НЭЭЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 15-ны 11:00 цагт (нээлт)
Хаана: Монгол-Японы төв
Дэлгэрэнгүй: Япон улсын гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн “УЛААНБААТАР 1983" гэрэл зургийн цомгийн нээлт.

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ELECTRONIC SPORTS FESTIVAL 2020

Хэзээ: Нэгдүгээр сарын 18
Хаана: Zaisan Hill Complex
Дэлгэрэнгүй: ESF 2020 та бүхэнд шинэ эриний буюу электрон спортыг олон нийтэд үнэн төрхөөр нь таниулж, өөрчлөлтийн салхийг мэдрүүлж, өрсөлдөөний гэрч болгож, спортын чиг хандлагыг танилцуулах болно. Хэзээ ч хоцорч боломгүй мэт яг чухал цаг мөчид түүнд бэлдэх, үүний талаар хэлэлцэх, чуулах, таниулах зорилгоор MESA та бүхэнд Electronic Sport Festival-ийг танилцуулах гэж байна.

Уг арга хэмжээнд:

- Гурван сар үргэлжилсэн MESA League тэмцээний гранд финал
- Rocket League, Clash Royale, Street Fighter V, NBA2K20, FIFA20 тэмцээнүүдийн аваргын төлөөх тоглолтууд
- Поп соёл, урлаг, сошиал оддын esport showmatch
- Спортын панел хэлэлцүүлэг
- Гурван сар үргэлжилсэн MESA League тэмцээний гранд финал
- Хуучны nostalgic тоглоом бүтэн өдрийн турш тоглох /SEGA, Nintendo/
- Цахим спортыг дэмжигч байгууллага, брэндүүдийн үзэсгэлэн болох болно.

Та ЭНД дарж уг фестивалийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

КИНО СОНИРХОГЧДОД

MOVIE NIGHT: PARASITE (2019)

Хэзээ: Нэгдүгээр сарын 16
Хаана: Black Ocean Ulaanbaatar
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 12 минут
Дэлгэрэнгүй: 2 цаг 12 минут үргэлжилдэг "Parasite" киноны үйл явдал таныг огтхон ч уйдаахгүй. Өрнөл, эргэлт, төгсгөл нь хэн бүхнийг гайхшруулж, энэхүү киног хэзээ ч мартахгүй болгоно. Мөн энэ кинонд нуугдаж буй цаад утга санаа, далд илэрхийлэл нь хэн бүхний анхаарлыг татна.

Та ЭНД дарж уг үзвэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MOVIE NIGHT AT EPLUS 

Хэзээ: Нэгдүгээр сарын 17-ны 18:00 цагт
Хаана: Grand Plaza-гийн зүүн талд CU-тэй барилгын 9 давхарт
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: E + Manga & Share Office дээр зохион байгуулагддаг Movie Night-д найз нөхөдтэйгөө ирж нэгэн оройг сонирхолтой кино үзэж өнгөрүүлээрэй. 

Та ЭНД дарж уг үзвэрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

THEORY EDU 3X3 CУРГАЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд
Хаана: Theory Education Mongolia 
Дэлгэрэнгүй: Өсвөр насны болон ахлах ангийн сурагчид, оюутан залууст зориулсан өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадварыг суулгахад туслах сургалт 2020 оны 1 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Хичээл 2 насны ангиллаар явагдана.

Хичээлийн программ:

- 1 цагт 100 Англи үг сурах техник
- Илтгэх урлагийн хичээл
- Цагийн менежмент
- Анхны тусламж, өрхийн бэлэн байдал
- Бүжгийн хичээл
- ЭЕШ хэрхэн өгөх
- Багийн ажиллагаа гэх мэт.

Та ЭНД дарж уг сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

SPEAKING CLUB 

Хэзээ: Нэгдүгээр сарын 13,17-ны 16:30 цагт
Хаана: Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв
Дэлгэрэнгүй: Энэхүү англи хэлний ярианы клуб нь ярианы чадвараа хөгжүүлэх хүсэлтэй бүх хүмүүст нээлттэй. Ярих чадвараа хөгжүүлэхээс гадна танилын хүрээгээ тэлж, олон шинэ зүйлсийг сурах боломжтой. 

Та ЭНД дарж уг клубын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ESM #23 (АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ УУЛЗАЛТ)

Хэзээ: Нэгдүгээр сарын 18-ны 11:00 цагт
Хаана: Happiness Center Mongolia
Төлбөр: Үнэ төлбөргүй
Үргэлжлэх хугацаа: 2 цаг
Дэлгэрэнгүй: Ярианы чадвараа хөгжүүлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Хичээлийг "Adonis's English Training" англи хэлний сургалтын төвийн багш Энхтөр орох болно. Ямар ч үнэ төлбөргүй учир дэвтэр, үзэг авчрахад л болно.

Та ЭНД дарж уг уулзалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PHOTOSHOP БОЛОН SOCIAL PLATFORM-ИЙН СУРГАЛТ

Хэзээ: Нэгдүгээр сарын 15-ны 18:00 цагт
Хаана: Youth way
Үргэлжлэх хугацаа: 3 цаг
Дэлгэрэнгүй: Photo shop програмын анхан шатны сургалт явагдах тул та өөрийн зөөврийн компьютертой хүрэлцэн ирнэ үү.

Та ЭНД дарж уг сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ҮЗВЭР

П.И.ЧАЙКОВСКИЙ "ХУНТ НУУР"

Хэзээ: Нэгдүгээр сарын 18-ны 17:00 цагт
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Хунт нуур балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Ж.ЧУЛУУН "УРАН ХАС"

Хэзээ: Нэгдүгээр сарын 19-ний 17:00 цагт
Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
Тасалбар: 10,000- 20,000₮
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Дэлгэрэнгүй: Манай улсын алдарт хөгжмийн зохиолчдын нэг У.Чулууны бичсэн "Уран хас" балет Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

#Event #Залуу үе