Та үүнийг мэдэх үү?: Хүний бие №2


Т. Хулан | YOLO.MN
2020-01-09

Бидний бие гэдэг нууц нь үл тайлагдах хачирхалтай цогц бүтээл билээ. Хүний толгойд биеийнх нь тухай маш олон сонирхолтой бодол болон асуултууд эргэлдэж байдаг. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр асуултын хариулт болгож энэхүү мэдээллийг бэлтгэлээ. Ингээд хамтдаа хүний биеийн тухай сонирхолтой баримтуудтай танилцъя. 

1. ХҮНИЙ БИЕИЙН ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН 

Биеийн хамгийн их эзлэхүүн эзэлдэг эрхтэн бол биеийг гадаад нөлөөллөөс хамгаалдаг нөлөө бүхий эрхтэн буюу арьс юм. Насанд хүрсэн хүний арьс 1.9 м² байдаг бөгөөд энэ нь амины орон сууцны жижиг өрөөнд дэвсэхүйц хэмжээний хивстэй тэнцэнэ. Мөн хүний амьдралын туршид 18 кг арьс гуужиж ялгардаг билээ. 

2. ХҮНИЙ ЯС БОРЖИН ЧУЛУУ ШИГ ХАТУУ

Чүдэнзний хайрцагны чинээ хэмжээтэй яс л гэхэд 9 тонн ачаа даах чадалтай бөгөөд энэ нь бетоноос дөрөв дахин их үзүүлэлт юм. Мөн хүний хамгийн хатуу яс бол шүд бөгөөд зөвхөн хүчилд л гэмтэхүйц бат бөх байдаг. 

3. ХАМГИЙН ТОМ ШҮҮЛТҮҮР

Хүний бөөр нэг сая ширхэг шүүлтүүртэй. Тэдгээр нь нэг минутад дунджаар 1,3 литр цус шүүж, өдөрт 1,4 литр шээс ялгаруулдаг гайхалтай чадалтай. Биеийн хорт бодисыг шүүдэг уг эрхтэн голлон шүдний өвчлөл үүсгэгчээс болж гэмтдэг бөгөөд бөөр ажиллагаагүй болсон тохиолдолд хүн 24 цаг ч амьд явж тэсэхгүй. 

4. ХӨЛС ҮНЭРГҮЙ

Хөлс өөрөө үнэргүй байдаг. Тэгвэл биднийг хөлрөхөд яагаад эвгүй үнэр үнэртдэг вэ гэж үү? Хөлс өөрөө үнэргүй ч бидний арьсан дээр орших нян, бактеритай холилдсоноор биеэс үнэр гардаг. 

5. ШИНЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ ЭС

Эмэгтэй хүний өндгөвч хагас сая өндгөн эсийг агуулдаг ч тэдгээрийн ердөө 400 гаруй нь л шинэ амьдрал бэлэглэх чадвартай. Эм бэлгийн эсүүд хоорондоо тун адилхан бүтэцтэй байдаг. Ойролцоогоор 0.2-0.3 мм хэмжээтэй, дугараг хэлбэртэй энэхүү эс нь дотроо шингэнтэй үлээдэг шаар шиг нимгэн хальстай байдаг аж.

6. ДУЛААН ЯЛГАРУУЛАГЧ ХАЛААГУУР 

Хүний бие 30 минутад 1.5-2 литр ус буцалгахуйц хэмжээний дулаан ялгаруулдаг. Биеийн дулаан нэг хэмээр унахад дархлаа 30 хувь буурдаг. Иймээс биеийнхээ дулааныг хадгалж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэснээр элдэв төрлийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалж болно.

7. УНТАЖ БУЙ ХҮН 

Хүн унтаж байхдаа 8 мм өсдөг. Харин өглөө босохдоо агшдаг. Нурууны мөгөөрс хоорондын зай суух эсвэл зогсож байхад шахагддаг учир биеийн өндөр ийнхүү хэлбэлздэг байна.

8. ХҮНИЙ БИЕ VS СҮҮН ЗАМ 

Хүний бие 7,000,000,000,000,000,000,000,000,000 (7 октиллион) атомаас бүрддэг. Харин манай Сүүн зам галактик 300,000,000,000 (300 тэрбум) одтой.

9. ХҮНИЙ ТАРХИ VS КОМПЬЮТЕР

Хэрвээ хүний тархи компьютер байсан бол секундэд 38 мянган триллион үйлдэл хийх хүчин чадалтай байх байжээ. Дэлхийн хамгийн супер компьютер үүний дөнгөж 0.002 хувийг л гүйцэтгэж чадна.

10. ВИРУСТЭЙ ҮНСЭЛТ 

Үнсэлцэх үед нэг хүнээс нөгөөд 278 төрлийн бактери дамждаг. Азаар тэдгээрийн 95% нь хүний бие организмд ямар нэгэн аюулгүй.

Эх сурвалж: Factinate

#Хүний бие #Факт