Долоо хоногт ХОЁР удаа болздог хосууд илүү бат бөх харилцаатай байдаг


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-09

Мэдээж бие биедээ хайртай, гал халуун хайрандаа шатаж буй хосууд өдөр болгон уулзахыг л эрмэлздэг. Гэвч сэтгэл судлаачдын дүгнэж буйгаар долоо хоногт хоёр удаа уулздаг хосуудын харилцаа илүү бат бөх байдаг ажээ. Долоо хоногт хоёр удаа уулзах нь хэд хэдэн давуу талтай ба харилцаагаа удаан авч үлдэхэд тусалдаг билээ. Тиймээс та бүхэндээ зориулан хэд хэдэн давуу талуудыг жишээ болгон тайлбарлая.

1.ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ МЭТ САНАГДАХААС СЭРГИЙЛНЭ

“Don’t Settle: How to Marry the Man You Were Meant For” номын зохиолч, сэтгэл судлаач Scott Carroll-ын үзэж буйгаар хосууд ойр ойрхон уулзах нь сэтгэл санааны хувьд тавгүйтлийг авчирч, олон төрлийн асуудлыг дагуулдаг аж. Хайр дурлалдаа сохроор хандаж, нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэтгэхгүй байснаар сайхан үерхлүүд эцэслэдэг билээ. 

2.ТАНЫ ХУВИЙН ОРОН ЗАЙГ ХҮНДЭТГЭХЭД ТУСАЛНА

Профессор Terri Orbuch-ийн үзэж буйгаар нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэггүй хосууд салж сарних нь элбэг байдаг хэмээжээ. Хэрвээ та удаан хугацааны халуун дулаан харилцаа хүсэж байвал хамтрагчдаа хэт их найдаж, түүнд хамаг ачааг үрүүлэхийнхээ оронд хувийн орон  зайг нь хүндэтгэх ёстой. Ялангуяа харилцаа тань дөнгөж эхэлж байгаа бол энэ нь хамгийн чухал зүйлсийн нэг.

3. БИЕ БИЕНЭЭ ТАНЬЖ МЭДЭХЭД ТУСАЛНА

Үерхэж эхэлж буй хүнийнхээ талаар бүхнийг мэдэх гэж яарах шаардлага огт байхгүй ажээ. Хэдий түүний талаар бүгдийг мэдэж хоногийн 24 цаг хамтдаа байхыг хүсэх хэдий ч нэг нэгнээ удаанаар таньж мэдэх нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлдөг. Сэтгэл судлаач Seth Meyers-ийн хувьд нэгэнт л амьдралаа хамтдаа зохиож, ирээдүйд үргэлж хамт байхаас хойш нэг нэгнээ бага багаар таньж мэдэх нь зөв ба жинхэнэ төрхөө ил болгох гэж яарах шаардлага байхгүй хэмээжээ.

4. ХОСЫН ХАРИЛЦААНААС ГАДНА САЙН НАЙЗУУД БАЙХАД ТУСАЛНА

Сэтгэл судлаачдын үзсэнээр хоорондоо сайн найзууд байсан хүмүүс эсвэл найз нөхөд шиг байдаг хосууд илүү удаан, жаргалтайгаар үерхдэг аж. Тийм ч учир хоорондоо бага уулзах нь шинэхэн үерхлийн гол түлхүүр ажээ. Сэтгэл судлаач Seth Meyers:

- “Жишээ нь шинэхэн танилцсан найзтайгаа долоо хоногт өдөр болгон уулзаад байх шаардлага байдаггүйтэй адил үерхлийн харилцаанд ч энэ дүрэм үйлчилнэ. Яагаад заавал романтик харилцааг үүсгэхийн тулд нэгнээ байнга харах шаардлагатай гэж” хэмээжээ.

Эх сурвалж: Brightside

#Хосууд #Хайр дурлал #Харилцаа