Урт үст Фарукийн ээж хүүгийнхээ эрхийг хамгаалж тэмцэхээ мэдэгджээ


Цэцээ | YOLO.MN
2020-01-08

Их Британийн иргэн, Инстаграмын од, Fendi, Gucci, Dolce&Gabbana зэрэг алдартай брэндүүдийн загвар өмсөгч долоон настай Фарук Жэймс хүүг урт үс нь онцгойруулж, интернетийн од болгожээ. Түүний инстаграмыг ээж нь хөтөлдөг бөгөөд олон нийтээс үргэлж эерэг сэтгэгдэл ирдэггүй, шүүмжлэлд ч өртдөг гэнэ.

Түүний ээж хэлэхдээ: 

- ""Хүүгийн үсийг ургуулж бизнес хийдэг мөлжигч. Энэ бол гэмт хэрэг. Түүний үсийг тайр. Тэр бол эрэгтэй хүүхэд” гэх мэтээр дайрч давшилсан сэтгэгдлүүд ирсээр байдаг. Зарим сургуульд хөвгүүд урт үстэй байхыг зөвшөөрдөггүйгээс удахгүй хүүгийнхээ үсийг тайрахад хүрч ч магадгүй. Хөвгүүд охидын адил урт үстэй байхыг зөвшөөрсөн дүрэм журам байх ёстой.

Охид өмд өмсөхийг зөвшөөрдөг шиг эрэгтэй хүүхэд урт үстэй байхыг хүсвэл түүнийг нь зөвшөөрөх ёстой. Урт үстэй хөвгүүдийг ялгаварлах ёсгүй. Тиймээс урт үстэй эрэгтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалж, хуульд өөрчлөлт оруулахын төлөө өргөдөл гаргаж, тэмцлээ эхлүүлнэ” хэмээв.

Фарукийн урт, хөвсгөр үсийг арчлахад олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. Тэрээр:

- "Би урт үсэндээ дуртай, миний үс онцгой. Хэдийгээр сургуульд зарим хүүхэд миний үсийг гоочлон дооглодог ч хүмүүс юу ярих нь хамаагүй. Би үхэн үхтэлээ үсээ ургуулсаар байх болно” гэжээ.

Эх сурвалж: CNN

#од