77 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" наадмын шагналтнууд


Э.Онон | YOLO.MN
2020-01-07

Кино, телевизийн цувралын шилдгүүдийг тодруулдаг 77 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам АНУ-ын Лос-Анжелес хотын "Beverly Hilton" зочид буудалд болж өндөрлөлөө.

Энэхүү шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Оскарын өмнө зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Хүмүүсийн ихээхэн хүлээлттэй байсан “Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Joker” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртжээ.

Энэхүү төрөлд:

- Кристиан Бэйл ("Ford v Ferrari")

- Антонио Бандерас ("Pain and Glory")

- Адам Драйвер ("Marriage Story")

- Хоакин Феникс ("Joker") - ЯЛАГЧ

- Жонатан Прайс ("The Two Popes") нар тус тус нэр дэвшсэн юм.

АЛТАН БӨМБӨРЦӨГ НААДМЫН ОНЦЛОХ ШАГНАЛУУД:

- ШИЛДЭГ ДРАМ КИНО- "1917"

- ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ- СЭМ МЭНДЕЗ "1917"

- ШИЛДЭГ КИНО ЗОХИОЛ- КВЕНТИН ТАРАНТИНО "ONCE UPON A TIME IN HOLLYWOOD"

- ШИЛДЭГ ИНЭЭДМИЙН БОЛОН МЮЗИКЛ КИНО- "ONCE UPON A TIME IN HOLLYWOOD"

- ДРАМ КИНОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН- РЕНЕ ЗЕЛЛВЕГЕР  (JUDY)

- ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО- "PARASITE"

- ШИЛДЭГ АНИМЕЙШН КИНО- “MISSING LINK”

- ШИЛДЭГ КИНОНЫ ХӨГЖИМ–(“JOKER”)

- ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ– I’M GONNA LOVE ME AGAIN (“ROCKETMAN”)

- ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР– БРАЙН КОКС (“SUCCESSION”)

- ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР– ОЛИВИА КОЛМАН ("THE CROWN”)

- ТЕЛЕВИЗИЙН ШИЛДЭГ ЦӨӨН АНГИТАЙ ЦУВРАЛ- "CHERNOBYL"

Эх сурвалж: CNN

#Алтан бөмбөрцөг #Golden Globe