АНУ-д суралцуулах сурагч солилцооны FLAG хөтөлбөр зарлагдлаа


О.Хандмаа | YOLO.MN
2020-01-07

FLAG сурагч солилцооны хөтөлбөрт дунд сургуулийн 9-12 дугаар ангийн 14-өөс дээш насны сурагчид оролцох боломжтой. Тус хөтөлбөрт хамрагдаж урт болон богино хугацаанд АНУ-ын дунд сургуульд үе тэнгийн Америк сурагчидтай хамт суралцах, соёлтой нь танилцах боломж олгодог давуу талтай.

УГ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР: 

- Их, дээд сургуульд тэтгэлэгтэй элсэх бэлтгэл болно

- Өөрийгөө таньж мэдэх, мэргэжлээ сонгоход тусална

- АНУ-ын дунд сургуулиудад суралцах учир сургалтын төлбөр шаардахгүй. Амьдрах зардал, болон бусад зардлаа сурагчид өөрсдөө гаргана

- Америкт байрлаж буй айлынхаа гэр бүлийн гишүүн мэт байж, амралтын өдрүүдэд цагийг цуг өнгөрөөнө

- Суралцах хугацаанд FLAG хөтөлбөрийн зохицуулагч нар байнга холбоотой байж зөвлөгөө өгнө.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Дунд сургуулийн 8-11 ангийн сурагч байх

- Англи хэлний дунд түвшинтэй /түвшин тогтоох тест авна/

- Нийтэч, боловсон харилцаатай, өөрийгөө илэрхийлэх чадвартай

- Суралцах хугацааны зардлыг сурагчийн гэр бүлийн зүгээс даах боломжтой байх.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#FLAG #Тэтгэлэг #Scholarship