"Бие холдоход сэтгэл холддоггүй" гэдгийг харуулсан 10 хос


Э.Цовоо | YOLO.MN
2020-01-06

"Бие холдохоор сэтгэл холддог" гэх үгэнд ихэнх хүмүүс итгэдэг. Гэсэн ч зарим тохиолдолд хол зай хос хоёрыг улам дотносуулж нэг нэгэндээ итгэх итгэлийг нь нэмэгдүүлж чаддаг аж. Ингээд хол зайн үерхэл байх боломжтой гэдгийг харуулсан 10 хосыг та бүхэндээ танилцуулж байна. 

1. EMILY BLUNT heart JOHN KRASINSKI

Хамтдаа байсан хугацаа: 12 жил
Хайрын түүх: Тэд бие биедээ анхны харцаар л дурласан гэдэг. Тэд хоёул жүжигчид учир их завгүй, бие биедээ цаг гаргаж чаддаггүй байсан ч гэсэн үргэлж холбоотой байж нэг нэгэндээ санаа тавьдаг байсан аж. Emily Blunt “Mary Poppins Return” кино зураг авалтынхаа үеэр тун завгүй байхад ч гэсэн John Krasinski түүн рүү долоо хоног бүр нисэж очдог байсан гэдэг. Гол нь хичээл зүтгэл байгаа биз? 

2. VICTORIA BECKHAM heart DAVID BECKHAM

Хамтдаа байсан хугацаа: 23 жил
Хайрын түүх: Гайхалтай хосууд гэдгээрээ алдартай тэдэнд ч мөн хэцүү бэрхшээлтэй үе байсан. Нэгэн цагт David АНУ-д хотод, Victoria Англи улсад амьдрах шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч тэд бие биетэйгээ холбоотой байхыг хичээж хамтдаа хориод жилийн нүүрийг үзсэн төдийгүй дөрвөн хүүхдийн эцэг эх билээ.

3. SARAH JESSICA PARKER heart MATTHEW BRODERICK

Хамтдаа байсан хугацаа: 23 жил
Хайрын түүх: Гэрлээд 23 жилийн нүүрийг үзэж буй хосууд маань шахуу цагийн хуваариасаа болоод уулзаж учрах нь бага байжээ. Гэвч тэднийг хол зай холдуулах биш харин ч нэг нэгэндээ илүү хайртай болоход нь тусалсан гэнэ шүү. Sarah хол зайны үерхэл тэдний харилцааг улам бат бөх болгосон гэж үздэг аж.

4. VANESSA HUDGENS heart AUSTIN BUTLER

Хамтдаа байсан хугацаа: 9 жил
Хайрын түүх: Залуу хосууд маань үерхээд ес дэх жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Тэд хоёул өөр өөр газар зураг авалттай, цагийн зөрүүний улмаас нэг нэгэнтэйгээ холбоотой байхад хүртэл бэрхшээлтэй байсан аж. Гэвч тэд үүнийг даван туулж одоог хүртэл жаргалтайгаар үерхэж байгаа билээ. Austin-ы хувьд нэг нэгнээ дэмжиж, үерхэж буй хүнээ жаргалтай байлгаж болгох бүхий л зүйлийг хийх нь чухал аж. Үнэхээр хайр татам биш гэж үү ?

5. GWEN STEFANI heart BLAKE SHELTON 

Хамтдаа байсан хугацаа: 5 жил
Хайрын түүх: Тэд 2015 оноос хойш үерхэж эхэлсэн бөгөөд хамгийн хайр татам хосуудын нэгт бичигддэг аж. Тэд нэг нэгэндээ хайраа илэрхийлэхээс огт санаа зовдоггүй бөгөөд үргэлж л нэг нэгэндээ санаа тавихыг хичээдэг билээ. Алдарт "The Voice" шоуны шүүгч хосууд маань хэсэг хугацааны турш нэгнээсээ тусдаа байх шаардлага гарсан ч үүнийг даваад гарсан. Тэд саяхнаас хамтдаа амьдрах болсон ба удахгүй хуримын сураг дуулдаж магадгүй гэнэ шүү.

6. NICOLE KIDMAN heart KEITH URBAN

Хамтдаа байсан хугацаа: 14 жил
Хайрын түүх: Nicole Kidman жүжигчин Tom Cruise-ээс салсны дараа өөрийгөө аль болох завгүй байлгаж, маш олон ажилд дарагдан сэтгэл гутралд хүртэл орсон гэдэг. Үүний дараагаар тэрээр дуучин Keith Urban-тай болзож эхэлжээ. Тэрээр Nicole Kidman-д анхны харцаар дурласан бөгөөд ажлын хуваариасаа болоод хол байх үедээ хосууд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьж хамт байж чадаагүй мөчөө нөхдөг байсан аж. Мөн Keith Urban түүнээс холдох бүрдээ захиа бичиж үлдээдэг гэнэ. Үнэхээр романтик байгаа биз?

Сонирхуулахад тэд Австралид гараад буй түймэртэй тэмцэхэд өөрсдийн зүгээс  500'000 ам.доллар хандивласан байна. 

7. ASHLEY GRAHAM heart JUSTIN ERVIN

Хамтдаа байсан хугацаа: 11 жил
Хайрын түүх: Хосууд маань гэрлэснийхээ дараагаар бие биенээсээ тусдаа буюу Ashley Нью Йоркод, Justin Лос Анжелест ажиллах шаардлагатай болжээ. Ийнхүү тэд хэдий тусдаа байсан ч үргэлж нэг нэгэн дээрээ очиж уулздаг байсан ба Ashley “Нэг нэгнээсээ хол байна гэдэг үнэндээ хэцүү, гэхдээ нэг бодлын хөгжилтэй” хэмээжээ.

8. TROIAN BELLISARIO heart PATRICK J. ADAMS

Хамтдаа байсан хугацаа: 11 жил
Хайрын түүх: Тэд хоёул жүжигчид, мөн өөрсдийн гэсэн ажилтай учир ихэнх цаг хугацаагаа тусдаа өнгөрүүлдэг байжээ. Хэдийгээр бие биенээсээ тусдаа байсан ч тэд гэрлэхээр шийдсэн аж. Troian Bellisario-н хувьд хол зайны үерхлийн хамгийн чухал зүйл бол бие биедээ итгэх итгэл гэнэ шүү.

9. MEGHAN MARKLE heart PRINCE HARRY

Хамтдаа байсан хугацаа: 4 жил
Хайрын түүх: Ханхүүгийн үерхэлд ч мөн хол зай саад болсон. Тэд харилцаагаа олон нийтэд албан ёсоор ил болгохоос өмнө нууцаар уулзахын тулд бүхий л аргыг ашигладаг байсан. Хаан удмын хатуу чанга хоригоос болоод уулзахад бэрх байсан ч тэд 14 хоногоос урт хугацаанд нэгэнтэйгээ уулзахгүй байж чаддаггүй байжээ.

10. BLAKE LIVELY heart RYAN REYNOLDS

Хамтдаа байсан хугацаа: 10 жил
Хайрын түүх: Бидний хамгийн хайртай хосуудын нэг бол Blake болон Ryan нар билээ. Тэд гэрлэхээсээ өмнө маш сайн найзууд байсан ба удалгүй үерхэж эхэлжээ. Завгүй цагийн хуваариасаа болоод бие биенээсээ хол байсан ч гэрлэсэн. 

Эх сурвалж: Brightside

#Хол зай #Харилцаа #Хосууд