Дэлхийн хамгийн ШИЛДЭГ захирал


Шилдэг захирал гэж ямар хүнийг хэлэх вэ? Ажилчдаа цагаас нь эрт тарааж хоцроход нь огтхон ч ууралдаггүй хүнийг хэлэх үү? Эсвэл тэднийг гэр бүлийн гишүүн шиг нь халамжилдаг хүнийг хэлэх үү? 

Тэгвэл энэхүү байгууллагын хамт олон байгууллагынхаа захирлыг дэлхийн хамгийн шилдэг захирал гэж боддог гэнэ. "St. John Properties" компанийн захирал Edward St. John байгууллагынхаа зорилтыг давуулан биелүүлсэн ажилчидтайгаа хамт баяраа тэмдэглэх үеэр нэгэн гэнэтийн бэлгийг ил болгожээ.

Тэрээр бүх 198 ажилчдадаа нийт 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний урамшуулал олгож буйгаа зарлажээ. Ажилчид үүнийг сонсоод хэсэг шоконд орсон ч удалгүй маш их баярлацгаасан байна. 

Уг байгууллага нь "Дунд Атлантийн бүсийн хамгийн том бөгөөд хамгийн амжилттай хувийн хөрөнгө оруулалттай арилжааны үл хөдлөх хөрөнгийн фирмийн нэг"-ээр шалгарсан билээ. Maryland-ийн их сургуульд цахилгааны инженерийн чиглэлээр мэргэшсэн тэрээр өөрийн олон жилийн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд "Baltimore Business" сэтгүүлийн "2019 оны шилдэг гүйцэтгэх захирал"-аар тодорсон байна. 

Мөн тэрээр өөрийн амжилтын нууцыг "Monopoly" буюу бидний сайн мэдэхээр "Саятан" тоглоом хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр: 

- "Би "Monopoly"-г жинхэнэ мөнгө, барилгаар тоглодог. Би ажил хийдэггүй. Зүгээр л энэ тоглоомыг тоглодог учир өнөөдөр энэхүү амжилтад хүрсэн гэж боддог. Мөн бид энэхүү бизнесийн суурийг тавьсан өдрөөс эхлээд л үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл сонирхлыг хамгийн түрүүнд тавьсаар ирсэн. Харин энэ амжилтад хүрэх хүртэл шаргуу хөдөлмөрлөсөн ажилчдынхаа бүхий л хөдөлмөр, хичээл зүтгэлд нь талархаж байгаа тул тэдний амьдралд томоохон нөлөө үзүүлэхүйц шагналаар шагнахыг хүссэн юм" хэмээжээ.

Эх сурвалж: The Sun

#Шилдэг #Захирал