Yolo.mn сайт 2019 онд...


YOLO.mn | YOLO.MN
2019-12-31

"Монгол контент" ХХК-аас эрхлэн гаргадаг Yolo.mn сайт нь өсвөр үе болон залуусынхаа танин мэдэхүй, боловсрол, чөлөөт цагт зориулж Энтертайнмент, Технологи, Сонин хачин, Зөвлөгөө, Ярилцлага зэрэг мэдээ мэдээллүүдийг сонирхолтой ВИДЕО болон БИЧЛЭГЭЭР бэлтгэн хүргэдэг. 

Мөн манай сайтын сэтгүүлчдийн баг өсвөрийн сэтгүүлчид /ЕБС-ийн сурагчид/ болон оюутан сэтгүүлчдээс бүрддэг тул бидний бэлтгэн хүргэдэг контентууд маань  тухайн насныханд ХҮРТЭЭМЖТЭЙ, СОНИРХОЛТОЙ, ХЭРЭГЦЭЭТЭЙ байж чаддаг.

Бид өсвөрийнхөн болон залуустаа зориулж 2019 онд дараах ЦУВРАЛ КОНТЕНТУУДЫГ бэлтгэн хүргэлээ.
Үүнд:

1. IELTS-д хэрхэн бэлдэх вэ? 

Өөрийн ирээдүйнхээ төлөө анхаардаг хэн бүхэн дэлхийн жишиг болсон англи хэлний шалгалтад бэлдэж, бэлдэхийг зорьж буй энэ үед бид ч мөн залуустаа энэ тал дээр зайлшгүй мэдэх шаардлагатай ерөнхий ойлголтууд, шалгалтад бэлдэх энгийн бөгөөд үр дүнтэй аргууд, уг шалгалтыг амжилттай өгсөн залуусын туршлага зэргээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг билээ. 

Та ЭНД дарж "IELTS-д хэрхэн бэлдэх вэ?" цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

2. TOEFL-д хэрхэн бэлдэх вэ? 

Яг л "IELTS-д хэрхэн бэлдэх вэ?" цувралын адилаар TOEFL шалгалтын талаарх зөвлөгөө мэдээллийг ч мөн хүргэдэг. 

Та ЭНД дарж "TOEFL-д хэрхэн бэлдэх вэ?" цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

3. Мэргэжлийн тухай ойлголт болон мэргэжил сонголт

Ахлах анги бол мэргэжил хэмээх томоохон сонголт хийх үе. Өөрийгөө олоогүй, мэргэжлээ зөв сонгоогүйгээс болж "алдсан" залуус их бий. Харин бид Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад энэ тал дээр нь тусалж, дэм болох үүднээс мэргэжил сонголтнын талаар цуврал мэдээ бэлтгэн хүргэж байна. 

Та ЭНД дарж мэргэжил сонголтын талаар цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

4. Тэтгэлэгт хөтөлбөр болон тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын туршлага

Бид олон улсын болон дотоодод зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж, тэтгэлэг авсан оюутнуудаас тэтгэлгийн талаарх мэдээлэл анх хаанаас авч байсан, материалаа хэрхэн бүрдүүлсэн, ямар саад бэрхшээл тулгарсан гэх зэрэг ирээдүйд тэтгэлэгт материалаа өгөх хүүхэд залууст баримжаа, зөвлөгөө өгөх үүднээс энэхүү цуврал мэдээг бэлтгэн хүргэдэг. 

Та ЭНД дарж тэтгэлгийн талаар цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

5. Онлайн сургалт

Техник технологи хөгжсөн өнөө үед та заавал гэр бүл, найз нөхөд, эх нутгаа орхин одолгүйгээр дэлхийн боловсролыг хэрхэн онлайнаар эзэмших талаар мэдээллийг  цувралаар бэлтгэн хүргэж байна.  

Та ЭНД дарж "Онлайн сургалт" цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

6. Сэтгэлзүйчийн зөвлөгөө

Бид "Сэтгэл судлалын үндэсний төв"-тэй хамтран өсвөр үеийнхэн болон залууст тулгараад буй сэтгэл зүй, хайр дурлалын тал дээрх асуудлыг нь и-мэйлээр хүлээн авч, асуудал бүрд зөвлөгөө өгсөөр өдгөө 4 жилийн нүүрийг үзжээ.

Залуус эцэг эх, найз нөхдөөсөө асууж чадахгүй, өөрт тулгамдаж буй асуудлаа бидэнд илгээж, бид асуудал бүрд нь тохирсон сэтгэлзүйчийн зөвлөгөөг хүргэснээр тэднийг аливаа эрсдлээс бага ч гэсэн хамгаалж чадсан гэдэгт итгэлтэй байна. 

Та ЭНД дарж "Сэтгэлзүйчийн зөвлөгөө"-г хүлээн авах боломжтой. 

7. Кпопын эргэн тойронд 

Бид Өсвөрийнхөн болон залуу үеийнхэн дунд эд хүчээ авч буй Кпоп урсгалын хамтлаг дуучид, жүжигчдийн талаарх шинэ содон мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай хүргэдэг. 

Та ЭНД дарж "Кпопын эргэн тойронд" цуврал контентуудыг хүлээн авах боломжтой. 

8. БуЖо хэрхэн хөтлөх вэ? 

Бид "Bullet Journal" буюу тэмдэглэлийн дэвтэр хэрхэн хөтлөх, хийх ажлуудаа хэрхэн зөв зохистой зохион байгуулах, санхүүгээ хэрхэн хянах зэрэг залуусыг зөв дадалд сургах талаар цуврал контент бэлтгэн хүргэж байна.

Та ЭНД дарж "Бужо" цуврал контентуудыг хүлээн авах боломжтой.  

Бид 2019 онд уншигч залуучууддаа нийт 1000 орчим контент бэлтгэн хүргэсэн ба хамгийн их хандалттай контент нь 60'000 гаруй, хамгийн их хандалттай видео контент нь 1'000'000 гаруй хандалт тус тус авсан байна. 

ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ ШИЛДЭГ 3 ВИДЕО КОНТЕНТ:

1. YOLO ТУРШИЛТ VOL.01 /Хандалт: 1'000'000/

2. АЛИМАА & МИШЭЭЛ ЯРИЛЦЛАГА /Хандалт: 674'000/

3. ХӨВГҮҮД ВАКСДУУЛВАЛ... /Хандалт: 511'000/

БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 3 КОНТЕНТ:

1. Д. ТҮШИГТ-ЭРДЭНЭ: БИ АНГЛИ ХЭЛИЙГ МАШ ЭНГИЙН ДӨРВӨН АРГААР Л СУРСАН 

Нийт хандалт: 432'041

Тайлбар: Д. Түшигт-Эрдэнэ хэмээх залуу англи хэлийг маш богино хугацаанд сурсан аргаасаа хуваалцаж, мэргэжил сонголт, сайн дурын ажил, тэтгэлэг зэрэг залууст хэрэгтэй сэдвүүдийн талаар ярилцлага өгсөн. 

Та энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

2. МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ 40 МЭРГЭЖЛИЙН ЖАГСААЛТ 

Нийт хандалт: 332'820

Тайлбар: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс гаргасан "Монгол улсад хамгийн эрэлттэй 40 мэргэжил" жагсаалт болон тухайн мэргэжлүүдийн тайлбар, тухайн мэргэжлүүдээр суралцахад тавигдах шаардлага, цалин хөлс зэрэг мэдээллийг багтаасан.

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

3. МОНГОЛ ХЭЛНИЙ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БИЧИГДДЭГ 700 ҮГ БА ЗӨВ ХУВИЛБАР 

Нийт хандалт: 212'714

Тайлбар: Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас эргэлзээтэй бичигддэг 700 үгсийн жагсаалт болон тэднийг хэрхэн зөв бичих асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. 

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

2019 ОНЫ ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ ШИЛДЭГ 3 КОНТЕНТ: 

1. SELENA GOMEZ JUSTIN BIEBER-Т ЗОРИУЛЖ ДУУ ГАРГАЛАА

Justin Bieber болон Selena Gomez нарын харилцаа хэзээд олны анхаарлын төвд байсан. Харин Justin Bieber түүнээс салж эхнэртэй болоход Selena Gomez түүнд зориулж дуу гаргалаа хэмээн дэлхий даяар шуугиж байлаа. 

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

2. НАРНЫ ҮР САД КИНОНЫ ХОСУУД САЛЖ БУЙГАА МЭДЭГДЛЭЭ

Олны анхаарлын төвд байсан бас нэгэн хос бол "Нарны үр сад" киноны гол дүрийн жүжигчид. Тэднийг 2017 онд хуримаа хийж байхад бүгд л насан туршдаа хамт амьдрах хосууд гэцгээж байсан бол...

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

3. ДУУЧИН SULLI 25 НАСАНДАА ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЛЭЭ

Бидний f(x) хамтлагийн гишүүн гэдгээр нь сайн мэдэх дуучин Sulli 25 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж олныг цочроосон. Бид нэгнийгээ хэмлэж, гоочилж, муу амлахын оронд зүгээр л хайрлаж, ойлгох хэрэгтэй гэдгийг харуулах гэсэн юм болов уу?

Та энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

2019 ОНЫ ХАМГИЙН ИХ ХАНДАЛТТАЙ ШИЛДЭГ 3 ЯРИЛЦЛАГА:

1. З.ЧИНГҮҮН: ӨӨР БАЙХААС ХЭЗЭЭ Ч БИТГИЙ САНАА ЗОВ

Бид Mongol HD телевизийн "Намайг сонгооч" нэвтрүүлгийн оролцогч гэдгээр нь сайн таних З. Чингүүний дотоод ертөнц, ирээдүйн зорилго, гадаадад суралцах болон тухайн нэвтрүүлэгт танилцсан охинтойгоо одоо ямар харилцаатай байдаг талаар ярилцсан билээ.

Та энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

2. AM-C: ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ САЙН НАЙЗУУД ГЭЖ БАЙДАГГҮЙ
Оюутан сэтгүүлч Б. Намуун хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй, сайхан хоолой, царайлаг төрх, бусдаас ялгарах хэв маягаараа олонд танигдсан AM-C-тэй түүний дотоод ертөнц, үзэл бодлынх нь талаар ярилцсан билээ. 

Та энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

3. ALIMAA'S MOVIE GUIDE: СОНИРХЛООРОО АЖИЛЛАЖ БАЙХАД ЯМАР Ч СААД ТУЛГАРСАН "ДОНДОГМАА" ШИГ БОСООД ИРДЭГ
Манай сайтын өсвөрийн сэтгүүлч Б. Мишээл уянгалаг сайхан хоолойгоороо бидэнд олон олон кино бүтээлийг ярьж өгдөг "Alimaa's Movie Guide"-ийн хөтлөгч Алимаа буюу Хишигбуянтай хөнгөхөн сэдвээр хөгжилтэй ярилцлага хийж байсан билээ. 

Та энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу. 

ЭНЭ БҮХ ХУГАЦААНД БИДЭНДТЭЙ ХАМТ БАЙСАН ЗАЛУУС ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА!

#Шилдэг #Амжилт