Шинэ жилийн сонирхолтой ЭВЕНТҮҮД


Та энэ жилийг дурсамж дүүрэн, халуун дулаан уур амьсгалтайгаар үдэхийг хүсч байгаа ч хаана очиж, юу хийхээ хараахан төлөвлөөгүй байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай. 

Yolo.mn сайтын зүгээс Шинэ жилийн баяраар болох үйл ажиллагаануудыг багцлан мэдээлж байна. Зөвхөн өөрийгөө баярлуулаад ч зогсохгүй сайн үйлсийн аянд оролцож, хандив өгч, бэлэг авах боломжгүй хүүхдэд туслах боломжтой шүү. 

1. JINGLE BEAT

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 27-ны 22:00
Хаана: VOID Club
Тасалбарын үнэ: 20'000₮
Хэн очих вэ?: Хип хоп хөгжимд дурлагсад
Дэлгэрэнгүй: Энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр та оны хамгийн сүүлчийн баасан гарагийг хайртай уран бүтээлчидтэйгээ өнгөрөөх боломжтой. Тус тоглолтод Big Gee, Desant, Enerel, Vandebo, Ginjin, Lil Thug E, Roockie, 168, Ratabuzz зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирнэ. 

Та ЭНД дарж уг тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

2. ARIGU NYP

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 27-ны 23:00
Хаана: Arigu Lounge Art
Тасалбарын үнэ: 10'000₮
Хэн очих вэ?: Хип хоп хөгжимд дурлагсад
Дэлгэрэнгүй: Ginjin, Lil Thug E, Vandebo, Enerel, D.Joker Gezeg, DJ Bayraa зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирэх болно. 

Та ЭНД дарж уг тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

3. ROLLER'S NYP

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 28-ны 18:30
Хаана: Roller Skates Ulaanbaatar
Тасалбарын үнэ: 20'000₮
Хэн очих вэ?: Дөрвөн дугуйтаар гулгаж чаддаг, шинэ содон зүйлсийг эрж хайдаг, хэмжээлшгүй их кайф авахыг хүсч буй хэн бүхэн
Дэлгэрэнгүй: Гулгангаа Шинэ жилийн баяраа тэмдэглэвэл ямар вэ? Тэгвэл та Монголдоо анх удаа зохион байгуулагдах гэж буй дөрвөн дугуйт тэшүүртэй Шинэ жилийн баярт хүрэлцэн ирээрэй. Тасалбарт: 

- Үзүүлбэр
- 4 цаг гулгах эрх
- Cocktail, Mocktail, Shake /Сонголтоор/
- Зууш, амттан зэрэг нь багтсан болно. 

Та ЭНД дарж уг үдэшлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

4.  3D МӨСӨН ГУЛГУУРЫН ТАЛБАЙ

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25-31-ний өдрүүдэд
Хаана: Сүхбаатарын талбай
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
Хэн очих вэ?: Хувьдаа конькитой хүмүүс cheeky
Дэлгэрэнгүй: "Цэвэр агаартай хот" аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ өчигдөр болж өнгөрсөн. Гэвч сүлд мод болон мөсөн гулгуурын талбай нь энэ оныг дуустал Сүхбаатарын талбайд байрлах учир та бүхэн конькитойгой ирээд хүссэнээрээ гулгаарай. 

5. ЦАГ ТООЛЛЫН ҮДЭШЛЭГ

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд
Хаана: Hunnu Mall
Тасалбарын үнэ: Үнэ төлбөргүй
Хэн очих вэ?: Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх гэсэн хэн бүхэн cheeky
Дэлгэрэнгүй: Эдгээр өдрүүдэд хүүхэд багачуудад зориулсан "Цаг тооллын үдэш" нэртэй мьюзикл тоглогдох бөгөөд хүрэлцэх ирсэн хүүхдүүд маань өвлийн өвөөтэй уулзах боломжтой.
Харин өсвөр насныхан болон залуучуудын хувьд "Өвлийн 8000" багц зарлагджээ. Та 8000₮-өөр дуртай киногоо үзэж, мөсөн гулгуурын талбайд гулгаж, тоглоомын төвийн Жайраскоп, Завь, Наймаалж гэсэн тоглоомуудаас сонгон тоглох боломжтой. 

6. ГАЛЗУУРАХ НЬ 

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 25-30-ны өдрүүдэд 20:30
Хаана: UB Comedy Club
Тасалбарын үнэ: 35'000₮
Хэн очих вэ?: Нэгэн үдшийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсч буй залуус
Дэлгэрэнгүй: UB Comedy Club-ийн хамт олон эдгээр үдэш урьд нь хэзээ ч яригдаж байгаагүй, хэний ч сонсоогүй joke-уудаар танд бэлэг барих болно. Ирсэн хүн бүрд гарын бэлэг барих тул та joke ойлгодоггүй байсан ч ядаж л бэлэгтэй буцна гэнэ шүү. cheeky

Та ЭНД дарж уг тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

7. BEST OF COMEDY LAB

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд 20:00
Хаана: Peace Mall 18 давхарт
Тасалбарын үнэ: 30'000₮
Хэн очих вэ?: Нэгэн үдшийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөхийг хүсч буй залуус
Дэлгэрэнгүй: "Comedy Lab" клубын энэ оны хамгийн сүүлчийн комеди шоу 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг цэгт болох гэж байна. Та найз нөхөдтэйгөө нэгэн үдшийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй. 

Та ЭНД дарж уг тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

8. ЭМОРЛЫН ӨДӨР

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 29-ний 14:00
Хаана: CHUU CHUU Travel Club
Тасалбарын үнэ: 10'000₮
Хэн очих вэ?: Нэгэн үдшийг халуун дулаан өнгөрөөхийг хүсч буй залуус
Дэлгэрэнгүй: Та энэ бүтэнсайн өдөр бусад амралтын өдрийн л адилаар гэртээ өнжих гэж байна уу? Ингэж ганцаараа эморсоноос CHUU CHUU-д очиж эмороорой. Та "Гэртээ ганцаараа" киног үзэнгээ халуун шоколад уух боломжтой бөгөөд pajamas буюу унтлагын хувцастайгаа очвол 10% хөнгөлөлт эдлэх боломжтой гэнэ шүү! 

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

9. ААВУУДЫН ШИДЭТ УУТ

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 28-ны 19:00
Хэн очих вэ?: Сайхан сэтгэлтэй хэн бүхэн
Дэлгэрэнгүй: Хэзээ ч бэлэг авч байгаагүй, магадгүй хүүхэд насаа дуустал бэлэг авахгүй байх магадлалтай хүүхдүүдэд урам хайрлаж, хамтдаа өвлийн өвөө болоод бэлэг тараацгаая. Хамтдаа 1000, чадвал түүнээс ч олон хүүхдүүдийн баярлуулах уу? 

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

10. БЯЦХАН БААТРУУД

Хэзээ: Арванхоёрдугаар сарын 28-ны 09:00
Хаана: Rotaract Information Center
Хэн очих вэ?: Хүүхдэд хайртай хэн бүхэн 
Дэлгэрэнгүй: Бяцхан баатрууд төсөл нь жил бүрийн Шинэ жилийн баяраар захын дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой айл өрхийн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад инээд хөөр, баяр баясал, урам зориг бэлэглэх зорилготой хэрэгждэг билээ. Та дараах зүйлсээр энэхүү төслийг дэмжих боломжтой. Үүнд: 

- Амттан /Чихэр, шоколад, ундаа, жүүс гэх мэт/
- Хичээлийн хэрэгсэл /Ном, дэвтэр, үзэг, харандаа, цүнх гэх мэт/
- Амин дэм /Бүх төрлийн витамин, дархлаа дэмжих бүтээгдэхүүн/
- Дулаан хувцас /Малгай, ороолт, бээлий, оймс, гутал, өвлийн куртик, өмд, цамц гэх мэт/
- Бусад /Утааны маск, бэлгийн уут гэх мэт/

Та ЭНД дарж уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Шинэ жил #Үйл ажиллагаа