Интернетийг донсолгосон зургууд /2010-2020/


Ө.Түмэндарь | YOLO.MN
2020-01-01

Бид энэ хорвоо дээр амьдарч л байгаа хойно ямар нэгэн сонирхолтой үйл явдал болсоор л байх болно. Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон 2020 он гарч цоо шинэ орон руу шилжих гэж байгааг тохиолдуулан сүүлийн 10 жилийн хугацаанд бидний дунд шуугиан тарьсан зургуудыг онцолж байна. 

1. ЯМАР ӨНГӨТЭЙ ДААШИНЗ ВЭ?

Энэ даашинзны зургийг харж байгаагүй хүн ховор байх. Анх 2015 онд энэ зураг интернетэд цацагдахад хүмүүс энэхүү даашинзны өнгөн дээр маргалдаж хоёр тал болцгоосон. Нэг хэсэг нь алтан шаргал өнгөтэй байна гэж харж байхад нөгөө хэсэг нь хар хөх өнгөөр харж байлаа. 

2. ИНЭЭЖ БУЙ САРМАГЧИН

Наруто нэртэй нэгэн сармагчин 2011 онд гэрэл зурагчин David Slather-ийн камераар өөрийн инээж буй зургийг даржээ. Бүтэн 6 жилийн турш энэхүү зургийн зохиогчийн эрхийн хэн эзэмших тал дээр маргалдсан бөгөөд эцэст нь камерын эзэн Slather тус эрхийг эзэмших болжээ.
Нэр нь хүртэл Наруто байхдаа яах вэ дээ, тэ? laugh

3. ОСКАРЫН СЕЛФИ

2014 онд "Оскарын селфи" нэртэй зураг хоёр сая гаруй удаа re-tweet буюу дахин жиргэгдэж Твиттер дэх дээд амжилтыг эвдсэн. Уг зурганд Ellen Degeneres, Jared Leto, Jennifer Lawrence, Channing Tatum, Meryl Streep, Julia Roberts, Kevin Spacey, Bradley Cooper, Brad Pitt, Lupita Nyong'O, Peter Nyong'O, Angelina Jolie зэрэг алдартнууд багтжээ. Ellen Degeneres "Bradley-гийн гар жаахан урт байсан бол..." хэмээн хошигносон байдаг. 

4. ДАХИАД ДӨРВӨН ЖИЛ

Үүнээс өмнө хамгийн олон удаа дахин жиргэгдсэн зураг бол Barack Obama-гийн эхнэрээ баяртайгаар тэвэрч буй зураг байв. Тус зургийг 2012 оны сонгуулийн дараа Ерөнхийлөгч Barack Obama "дахиад дөрвөн жил" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн билээ.

4. СААТУУЛАГДСАН ЗУРАГ 

Цагдаагийн газар саатуулагдсан хүн зурган дээр тийм ч сайхан гарахгүй л болов уу? Гэхдээ энэ залуу чадсан. 2015 онд Jeremy Meeks хэмээх залуугийн зураг Фэйсбүүк хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан. Учир нь тэрээр цагдаагийн газарт саатуулагдсан үеийн зурган дээрээ үнэхээр царайлаг бөгөөд "халуухан" гарсан учир энэхүү зургийг "саатуулагдсан тачаангуй залуу" гэж нэрлэсэн. Залуу шоронгоос гараад загвар өмсөгч болсон гэнэ лээ. 

6. САТААРСАН НАЙЗ ЗАЛУУ

Найз бүсгүйтэйгээ алхаж байхдаа хойш эргэн өөр бүсгүйг харж буй залуугийн энэ зураг 2015 онд дарагдсан. Энэхүү зураг одоо ч meme болон ашиглагдсаар байна.  

7. HARAMBE

2016 онд Синсинатти мужийн амьтны хүрээлэнгийн Harambe хэмээх гориллын торонд нэгэн бяцхан хүү яваад орчихсон тул уг хүрээлэнгийн ажилтан хүүг аврах гээд гориллыг буудаж алсан. Энэхүү харамсалтай явдал интернет хэрэглэгчдийн дунд маш том маргаан үүсгэсэн билээ. Манай цаг үеийн хамгийн агуу сэтгэгчдийн нэг болох Элон Маск хүртэл түүний гэгээн дурсгалд зориулж "Harambe" хэмээх дуу гаргасан байдаг. 

8. ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ

Эхний зураг нь 2009 онд Barack Obama-гийн тангараг өргөх ёслолын үеийн зураг бол дараагийн зураг нь Donald Trump-ийн тангараг өргөх ёслолын зураг юм. Энэхүү зураг цацагдсан даруйдаа олныг шуугиулж байсан билээ. 

9. СИРИ ХҮҮ БОЛОН ЗУРАГЧИН

Энэхүү жагсаалтын зарим зураг нь үнэхээр сэтгэл өвтгөм. Жишээлбэл энэ зураг. Alan Kurdi хэмээх бяцхан Сири жаал 2015 онд дайнаас зугтаж байхдаа живсэн байдалтайгаар олдсоныг нэгэн зурагчин өөрийн дуранд буулгаж буй байдал. 

10. ДАЙНЫ ХОР УРШИГ

2016 онд Сирийн дайны улмаас шархадсан таван настай хүүгийн зураг мөн л олон хүний зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн. 

11. ЦАГ ХУГАЦААГААР АЯЛАГЧ

2019 онд Greta Thunberg хэмээх охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагссанаараа биднийг сэрээсэн гэж хэлж болно. Түүний олон зургууд интернет орчинд цацагдсан ч 1898 оны зурган дээрх охинтой усны дусал мэт адилхан байгаа нь олны анхаарлыг юу юунаас илүү татсан билээ. 

12. ЦЭНХЭР ГАНТИГ

Шинжлэх ухааны холбогдолтой зургууд ч мөн олныг шуугиулж байлаа. Жишээлбэл "Цэнхэр гантиг 2012" хэмээх энэхүү зураг нь дэлхийн хамгийн өндөр чанартай зурагт тооцогддог билээ. 

13. ХАР НҮХ

Өмнө нь хар нүхний зургийг хэзээ ч дарах боломжгүй гэж үздэг байсан бол 2019 онд эрдэмтэд дэлхийн дуран авайнуудын сүлжээг ашиглан аварга том хар нүхний хамгийн анхны "бодит" зургийг авсан билээ. Энэхүү зургийг авахын тулд 200 гаруй судлаачид 10 гаруй жилийн турш хөдөлмөрлөсөн байна. 

Эх сурвалж: Insider

#Зураг