СЭТГЭЛ САНАА тавгүй үед өөрийгөө СЭРГЭЭХ АРГУУД


Цэцээ | YOLO.MN
2020-08-05

Олон зүйл зэрэг давхцаж байгаа мэт санагдаж, алийг нь хэзээд нь хийх, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодож сэтгэлээ зовоох тохиолдол хэн хүнд л байдаг.

Тиймээс өөрт тань хэрэг болохуйц дараах энгийн ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна. Сонирхоод нэг уншаарай. wink

enlightenedЦагийн юмыг цагт нь хийх төлөвлөгөөгөө бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй.  Хугацаа нь болоогүй юм чинь гэх мэтээр өөрийгөө тайвшруулах нь танд санааг тань зовоохоос өөр ач тусгүй.

enlightenedБидний санааг зовоож буй асуудлын 90% ирээдүйд бий болж магадгүй асуудлууд байдаг. Яг одоо бий болоогүй асуудлыг бодож шаналахын оронд тухайн зүйлийг өөрчилж болох боломж байгааг сана.

enlightenedХичээлээ хийж байхдаа наад зах нь хоёр цаг тутамд завсарлага авах хэрэгтэй.  Бидний тархи хүчилтөрөгчийг хангалттай хэмжээнд авч чадсан цагт л хэвийн ажилладаг.

enlightenedБухимдсан үедээ гурван удаа гүнзгий амьсгаа авч Тайвшир, Нэг удаад нэг л зүйлийг амжуулах боломжтой,  Би хангалттай сайн хийж чадна гэж хэлэх хэрэгтэй. Тайвнаар гүнзгий амьсгал авах нь стрессээс сэргийлэх сайн хамгаалалтын нэг хэлбэр юм.

enlightenedХэрэв хэн нэгэн чамайг хичээлээ хийж байхад чинь саад болж байгаа бол эелдгээр саад болж байгаа гэдгийг нь хэл. Эс бөгөөс чи төвлөрч чадахгүй хий дэмий бухимдах хэрэг гарна.

enlightenedСтрессийнхээ түвшинг тогтоох хэрэгтэй. 0–10 хүртэлх оноогоор дүгнэнэ. 10 оноо бол хамгийн өндөр. Хэрэв чи өөртөө 5 оноо өгсөн бол дундах түвшин ба стрессээ тайлах хэрэгтэй. Ингэхийн тулд ойрхон гадуур алх, хөгжим сонс, инээ, тайвшруулах аян сонс, найзтайгаа ярилц, дасгал хийх нь тустай.

enlightenedНэг зүйл дээр нэг л удаа анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Олон зүйл дээр нэгэн зэрэг анхаарал хандуулах боломж бага тул ингэх гэж хичээх тусам та илүү их стрессдэнэ.

enlightenedШалгалтдаа бэлдэж байхдаа эсвэл орохын өмнө тайвшруулах аяыг сонсож тайвширвал танд хэрэгтэй. Хавайн их сургуулийн оюутнууд дунд явуулсан судалгаагаар тайвшрах ая сонсоод шалгалтад орсон оюутнууд илүү их амжилттай шалгалтаа өгсөн нь туршилтаар батлагдсан аж.

enlightenedШаардлагатай үед тийм ч чухал бус шалгалтад бага цагийг зарцуулж өөрийн чухал гэж үзсэн зүйлдээ илүү цагийг зарцуулах нь өөрийн нөөц боломжоо тэгш хуваарилж амжилттай үр дүнг олж авахын үндэс гэдгийг санаарай.

enlightenedГэрээсээ сургууль, сургуулиасаа гэр хүртэлх хугацаандаа орчин тойрон, хүмүүс, дуу чимээ гэх мэт зүйлийг ажиглах хэрэгтэй. Тэнгэр, уул толгодын оройг ч бас харах нь эерэг нөлөөтэй. Энэ нь та асуудлаасаа түр ч болов хугацаанд хөндийрч өөртөө өөр зүйлийг талаар бодох цаг гаргаж байгаа гэсэн үг.

enlightenedУнтахынхаа өмнө 10 минутыг өөрийгөө тайвшруулахад зарцуулах нь сайн унтаж амрахад нэн тустай.  Үүнд өрөөндөө агаар оруулж, йога хийж, тайвшруулах ая сонсож, эерэг зүйлийн талаар бодох зэрэг багтана. Харин зурагт үзэж, утсаа "маажиж", интернетээр хэсэх нь тийм ч таатай бус арга юм.

enlightenedСэтгэл санаа тань өөдрөг, эрч хүчтэй, амжилттай суралцах их аянд тань амжилт хүсье. 

#сэтгэл санаа