Хамгийн эрэлттэй утасны АРВАН тоглоом


Миау | YOLO.MN
2019-12-24

Ухаалаг гар утас өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед хэрэглэгчид энгийн бөгөөд хөгжилтэй тоглоом л тоглохыг хүсэх болсон. Сүүлийн 10 жилд ухаалаг утасны зөвхөн 10 тоглоом  л гэхэд нийтдээ 7 тэрбум гаруй удаа татагдсан /download/ байдаг. Тэгвэл эдгээр нь ямар ямар тоглоом байсан бол? 

Тоглоомын зорилго, шагнал зэрэг нь тодорхой, ойлгоход амар тоглоомууд хамгийн эрэлттэй байдаг. Мөн энэхүү жагсаалтын 10 тоглоомын 3 нь уралдаант тоглоом байгаагаас харахад энэ төрлийн тоглоом бусад төрлийн тоглоомуудаас илүү эрэлттэй байна.

10. "8 BALL POOL"

Гарсан огноо: 2010 он
Үнэлгээ /App Store/: 4.7/5
Нийт татагдсан тоо: 600 сая гаруй

9. "FRUIT NINJA"

Гарсан огноо: 2010 он
Үнэлгээ /App Store/: 4/5
Нийт татагдсан тоо: 600 сая гаруй

Анх iPhone 3 дээр "Fruit Ninja" тоглож байсан үеэ мартдаггүй юм. cheeky

8. "MINION RUSH"

Гарсан огноо: 2013 он
Үнэлгээ /App Store/: 4.5/5
Нийт татагдсан тоо: 600 сая гаруй

Бидний хэлж заншсанаар "Сарыг хулгайлах төлөвлөгөө" буюу "Despicable Me" киноны баатруудын дүрээр тоглох боломжтой энэхүү тоглоом ч мөн 600 сая удаа татагдсан. 

7. "HILL CLIMB RACING"

Гарсан огноо: 2012 он
Үнэлгээ /App Store/: 4.6/5
Нийт татагдсан тоо: 600 сая гаруй

6. "POU"

Гарсан огноо: 2012 он
Үнэлгээ /App Store/: 4.3/5
Нийт татагдсан тоо: 600 сая гаруй

Бидний багадаа тоглодог байсан Тамагочигийн орчин цагийн хувилбар л гэсэн үг. Виртуаль амьтнаа хооллож, халамжлах ёстой. Үгүй бол яадаг гэдгийг манайхан мэднэ дээ. crying

5. "CLASH OF CLANS"

Гарсан огноо: 2012 он
Үнэлгээ /App Store/: 4.8/5
Нийт татагдсан тоо: 700 сая гаруй

Энэхүү тоглоомын зар сурталчилгааг та бичлэг үзэх, өөр тоглоом тоглож байхдаа бишгүй л харж байсан болов уу? Өөрийн цайзыг хамгаалж, бусад овгийнхон руу довтолдог энэхүү тоглоом нь 2012 оноос хойш App Store-н тоглоомын жагсаалтын дээгүүр байранд л ордог.

Сонирхуулж хэлэхэд энэхүү тоглоом нь ихэнх тоглоомын адилаар "freemium /free+premium/" буюу татаж аваад тоглоход үнэгүй хэдий ч цааш үргэлжлүүлэхэд ямар нэгэн худалдан авалт хийх шаардлага гардаг тоглоом юм. Хамгийн хачин нь энэхүү тоглоомоос нийтдээ 1 сая ам.долларын худалдан авалт хийсэн "чинээлэг" тоглогчид байдаг байна. 

4. "MY TALKING TOM"

Гарсан огноо: 2013 он
Үнэлгээ /App Store/: 4.5/5
Нийт татагдсан тоо: 800 сая гаруй

2014 онд энэхүү тоглоомын тоглогчид Твиттерийн нийт хэрэглэгчдээс 50 саяаар илүү байсан гээд бод доо? Тэгээд ч зогсохгүй 2018 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд тоглогчид нийт 3,42 тэрбум цагийг энэхүү тоглоомд зарцуулсан байсан. 

3. "TEMPLE RUN - 2"

Гарсан огноо: 2013 он
Үнэлгээ /App Store/: 4.6/5
Нийт татагдсан тоо: 800 сая гаруй

2. "CANDY CRUSH SAGA"

Гарсан огноо: 2012 он
Үнэлгээ /App Store/: 4.7/5
Нийт татагдсан тоо: 1,2 тэрбум гаруй

Ойлгоход амар бөгөөд санамсаргүй байдлаар өгдөг бэлэг зэрэг нь "Candy Crush Saga" тоглоомыг нийт 1.2 тэрбум удаа татахад хүргэсэн байх. 

1. "SUBWAY SURFERS"

Гарсан огноо: 2012 он
Үнэлгээ /App Store/: 4.6/5
Нийт татагдсан тоо: 1,5 тэрбум гаруй

"Subway Surfers" тоглоом маш эрэлттэй байсан тул уг тоглоомыг хөгжүүлэгч "SYBO Games" компани энэхүү тоглоомоос сэдэвлэсэн цуврал анимэйшн хүртэл гаргаж байсан байна. 

Эх сурвалж: Business Insider

#Ухаалаг утас #Тоглоом