"Find the Fun" фото зургийн уралдаан зарлагдлаа


Шинэ оныг тохиолдуулан what3words компанийн зүгээс Find The Fun сэдэв дор фото зургийн уралдаан зарлаcан байна. Тэд шинэ жилийн чимэглэл бүхий гэрэлт хэлхээг 3 байршилд нийтдээ 7 хоногийн турш байршуулна. Та гэрэлт хэлхээний байршил бүрээр дамжин явж, заасан өдрүүдэд урд нь зургаа авахуулаарай. Байршил 1 нь 12 дугаар сарын 20-22-ны өдөр ///өглөгч.үнсэлт.үзэв гэсэн 3 үгт хаяг дээр байршсан байна.

ДАРААГИЙН БАЙРШИЛ?

Байршил 2: 2019 оны арванхоёрдугаар сарын 23-наас 24 хүртэл
Байршил 3: 2019 оны арванхоёрдугаар сарын 25-наас 26 хүртэл

ГЭРЭЛТ ХЭЛХЭЭГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?

Тэдний зарласан 3 байршлыг өгөгдсөн 3 үгт хаягаар what3words апп дээр бичээд хайж олж очно. Байршлыг тухайн өдөр зарлах тул what3wordsMN Фэйсбүүк хуудсыг тогтмол шалгаарай.

Та ЭНД дарж what3words аппликейшнээ татаарай.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Гэрэлт хэлхээний урд авахуулсан зургаа өөрийн Facebook хуудсандаа доорх хоёр зүйлийн хамт Public тохиргоотой пост болгон оруулснаар уралдаанд оролцох боломжтой юм.

- #FindTheFun hashtag ашиглах

- Өгөгдсөн 3 үгт хаягийг ашиглах (Жишээ нь: ///___.___.___)

ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?

Уралдаанд ямар нэгэн хязгаар байхгүй тул хүссэн хүн бүр оролцох боломжтой.

АЗТАНГ ХЭРХЭН ТОДРУУЛАХ ВЭ?

#FindTheFun hashtag мөн 3 үгт хаяг хэрэглэж Public тохиргоотой зураг оруулсан хүмүүсээс санамсаргүй байдлаар азтануудыг шалгаруулна.
Хэрвээ та нийт хоёр байршилд очиж гэрэлт хэлхээний урд зургаа даруулж пост оруулсан тохиолдолд таны азтан болох магадлал 2 дахин, хэрвээ гурван гэрэлт хэлхээн дээр зургаа авахуулж пост оруулсан тохиолдолд таны азтан болох боломж 3 дахин ихсэх юм.

ШАГНАЛ:

Шилдэг 1 азтан: Шангри-Ла зочид буудлын 21 давхарт нэгэн онцгой оройн зоог барих эрх

5 азтан: what3words компанийн гарын бэлэг.

#Find the Fun #Photo