Өсвөр насныхны зохиосон шилдэг 10 дуу


Миау | YOLO.MN
2019-12-20

Ихэнх хүмүүс өсвөр насныхан, залуучууд биднийг юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй, дандаа л дэмий зүйл ярьж хийж байдаг хэмээн дутуугаар үнэлдэг шүү дээ. Тэгвэл дараах уран бүтээлчид тэдний бодлыг өөрчлөх болно. 

10. TAYLOR SWIFT - TEARDROPS ON MY GUITAR

Гарсан он: 2007
Youtube дээрх хандалт: 143 сая
Гаргасан амжилт: 2008 оны "BMI" каунтри хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг дуу" шагналыг хүртэж, АНУ-д 3 сая хувь борлуулагдсан. 
Тайлбар: Дөнгөж 14 насандаа томоохон дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан нь түүний домогт Michael Jackson-ийн рекордыг эвдэх гайхалтай уран бүтээлч болох эхлэл байж. Тэрээр энэхүү дууныхаа талаар хэлэхдээ: 

- "Энэ дуу манай сургуульд сурч байсан Drew гэдэг хөвгүүний тухай дуу. Би энэхүү дуугаа есдүгээр ангидаа зохиож байсан. Тэр мэдэхгүй ч байж магадгүй. Гэхдээ би түүнд үнэхээр сайн байсан юм. Одоо гэхдээ намайг түүнд сайн байсныг мэддэг болсон байх аа"

9. TAYLOR SWIFT - SPARKS FLY

Гарсан он: 2011
Youtube дээрх хандалт: 66 сая
Гаргасан амжилт: "Billboard" чартын "Шилдэг каунтри дуу" жагсаалтын нэгдүгээр байранд орж, АНУ-д 1 сая хувь борлуулагдсан. 
Тайлбар: Хэдийгээр тэрээр энэхүү дуугаа 22 настайдаа буюу 2011 онд цацсан ч 16 настайдаа дуугаа зохиож байсан гэдэг. 

8. ADELE - HOMETOWN GLORY

Гарсан он: 2007
Youtube дээрх хандалт: 106 сая
Гаргасан амжилт: Энэхүү дуугаараа "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, АНУ-д 500'000 хувь борлуулагдсан байна. 
Тайлбар: Тэрбээр 19 настайдаа "19" хэмээх цомгоо гаргаж байсан. Учир нь өөрөө 19 настайдаа тухайн цомгийнхоо ихэнх дууг зохиож байсан аж. Энэхүү цомгоос "Hometown Glory" хэмээх дуу нь их сонирхолтой. Тэрээр "Blues & Soul" сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа: 

"Энэ дуу бол ээж бид хоёр намайг хаана их сургуульд сургах талаар маргалдаж байх үеийн тухай дуу. Би эхэндээ Ливерпульд сурах гэж байгаад бодлоо өөрчлөөд Лондонд суралцахаар шийдсэн. Би ээжээсээ их хамааралтай хүн. Өсөж төрсөн газраа санаж бэтгэрнэ гэдгээ ч мэдэж байсан. Гэтэл ээж минь намайг Ливерпуль явуулахыг хүсэж байсан. Тиймээс би энэхүү сайн ч, муу ч өсөж төрсөн газартаа үлдээсэн сайхан дурсамжуудаа нандигнан хайрлаж буй тухай дууг хийсэн юм"

7. STEVIE WONDER - UPTIGHT

Гарсан он: 1965
Youtube дээрх хандалт: 1 сая
Гаргасан амжилт: "Billboard" чартын "Шилдэг 100" жагсаалтын 3-т, "Шилдэг Ритм Бльюз" жагсаалтын 1-т жагсаж байсан. 
Тайлбар: Тэрээр ердөө 11 насандаа "Tamla" дуу бичлэгийн студитэй гэрээ хийж, 13 насандаа "Fingertips" дуугаараа "Billboard"-н "Шилдэг 100" жагсаалтыг тэргүүлж байсан гайхалтай уран бүтээлч. Харин 15 насандаа энэхүү "Uptight" дуугаа гаргаж, ердөө 17 насандаа хөгжмийн шагнал гардуулах "Grammy" ёслолын 2 төрөлд нэр дэвшиж байсан түүхтэй.

6. AMY WINEHOUSE - STRONGER THAN ME

Гарсан он: 2003
Youtube дээрх хандалт: 63 сая
Гаргасан амжилт: "UK" чартын 71-р байранд жагсаж, дуу зохиогчдод олгодог хүндэт "Ivor Novello"-гийн шагналыг хүртсэн. 
Тайлбар: Дуучин Amy Winehouse 14 настайгаасаа л дууныхаа үгийг өөрөө бичиж эхэлсэн гэдэг. Хэдийгээр "Stronger Then Me" дуу нь дуу хөгжмийн жагсаалтуудад дээгүүр байр эзэлж чадаагүй ч 2004 онд энэхүү дууны ая болон үгээрээ хүндэт "Ivor Novello"-гийн шагналыг хүртсэн байдаг. 

5. LORDE - ROYALS

Гарсан он: 2013
Youtube дээрх хандалт: 63 сая
Гаргасан амжилт: "Royals" дуу нь маш олон улсын чартуудыг тэргүүлж, АНУ-д 10 сая хувь, дэлхий даяар 22 сая хувь борлуулагдсан. Мөн 2014 оны "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолоос "Оны шилдэг дуу" болон "Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр" зэрэг шагнал хүртсэн. 
Тайлбар: 16 насандаа бүтээсэн уран бүтээл нь маш олон чартуудыг тэргүүлж олон олон шагналуудыг өөрт нь авч ирнэ гэдэг гайхалтай. Тэрээр нэгэн ярилцлагадаа: 

""National Geographic" сэтгүүлд гарсан нэгэн зураг миний анхаарлыг ихэд татсан. Уг зурганд нэгэн бэйсболлийн тамирчин "Royals" гэсэн бичигтэй жерси өмсчихсөн байсан юм. Тэгээд л би "Cool юм аа, би үүнтэй холбоотой ямар нэгэн зүйл хийвэл яах бол?" гэж бодсон"

4. BILLIE EILISH - BAD GUY

Гарсан он: 2019
Youtube дээрх хандалт: 678 сая
Гаргасан амжилт: 2020 онд болох 62 дахь удаагийн "Grammy" хөгжмийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг дуу", "Оны шилдэг уран бүтээл", "Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр" зэрэг төрөлд нэр дэвшсэн байна. Мөн маш олон улсын чартуудыг тэргүүлсэн. /Хэтэрхий олон улсын чартуудад тэргүүлсэн байсан тул энд дурдахаас татгалзав. cheeky/
Тайлбар: Тэрээр энэхүү дуун дээрээ хүмүүсийг ерөнхийдөө ёжилсон гэж хэлж болно. Billie "KIIS FM"-д өгсөн ярилцлагынхаа үеэр:

""Муу" хүн байна гэдэг ойлголт одоогийн залуусын дунд тренд болсон. Гэхдээ эргэн тойрны бүх хүмүүстээ "Би бол муу хүн. Би бол муу залуу. Би үргэлж хууль дүрэм зөрчдөг" гэж хэлж явснаараа муу хүн болчихгүй. Би өөрөө тэгж хэлж ярьж явдаг байсан ч тийм байгаагүй учир та нарыг сайн мэдэж байна"

3. CHANCE THE RAPPER - BRAIN CELLS

Гарсан он: 2011
Youtube дээрх хандалт: 11 сая
Тайлбар: Түүний "10 Day" хэмээх микстэйп нь "Forbes" сэтгүүлээс санал болгодог үнэгүй болон хямд үнэтэй шинэ дуунуудын "Cheap Tunes" жагсаалтад багтсан байдаг. 18 насандаа л "Forbes" сэтгүүлд онцлогдсон байна шүү дээ. 

2. KHALID - LOCATION

Гарсан он: 2017
Youtube дээрх хандалт: 438 сая
Гаргасан амжилт: Энэхүү дуу "Billboard" жагсаалтын "Шилдэг R&B дуу" жагсаалтыг тэргүүлж, "Grammy" шагнал гардуулах ёслолд "Шилдэг R&B дуу" төрөлд нэр дэвшсэн байдаг. 
Тайлбар: Тэрээр нэгэн ярилцлагадаа: 

"Би энэ дууны аяыг анх сонсоод л үгс амнаас ундраад гараад ирсэн. Дахилтын хэсгийг сонсоход миний тархинд шууд хосын харилцааны эхэн үеийн мэдрэмж орж ирсэн. Шинэхэн хайр."

1. A TRIBE CALLED QUEST - CAN I KICK IT?

Гарсан он: 1990
Youtube дээрх хандалт: 6.3 сая
Тайлбар: Тэд "Can I Kick It?" дууг 1989 онд студид бичүүлж байх үедээ бүгд 18, 19 настай залуус байсан. Ингээд 1990 онд уг уран бүтээл цацагдсанаар тухайн үе буюу 1990-ээд оны хип хоп урсгалыг тодорхойлох хэмжээнд хүртлээ хит болсон билээ. Өдгөө Jay-Z, Drake, Robbie Williams, Lykke Li зэрэг алдартай уран бүтээлчид энэхүү дууны хэсгээс өөрсдийн уран бүтээлд оруулсан байдаг. 

Эх сурвалж: Insider

#Шилдэг дуу