"Би аливаа зүйлээс их амархан залхдаг хүн. Энэ зангаа хаямаар байна..."


ССҮТөв | YOLO.MN
2016-08-05

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би мэргэжлээ сонгохдоо гэрийнхнийхээ үгэнд орох уу эсвэл хүслээ дагах уу?

Би юмнаас их амархан залхдаг хүн. Мэргэжил сонгох зөвлөгөөг уншихаар өөрийнхөө юу хүсч байгааг сонс гээд байх юм.

Сайн байна уу? Би 2 жилийн дараа сургуулиа төгсөх гэж байгаа юм. Мэргэжлээ сонгох хэрэгтэй байдаг. Гэтэл би юмнаас их амархан залхдаг хүн. Мэргэжил сонгох зөвлөгөөг уншихаар өөрийнхөө юу хүсч байгааг сонс гээд байх юм. Уг нь багаасаа л эмч гэж ярьж ирсэн. Гэтэл судлаад үзэхээр үнэхээр хэцүү эрсдэлтэй гээд л гэрийнхэн дургүйцээд байна би яах вэ?

ЗӨВЛӨМЖ: Ямар ч мэргэжил сонгох байлаа гэсэн ээж аавтайгаа ярилцах зайлшгүй шаардлагатай

TED ярианууд, хүмүүсийн намтар бүхий носнуудыг сонирхон уншиж байгаарай. Энэ нь чамд шинэ санаануудыг өгөөд зогсохгүй дуртай зүйлээ сонгоход их тус болох болно.

Сайн байна уу,
Мэргэжил сонголтонд өөрийн хүсэл, нийгмийн эрэлт хэрэгцээ, тухайн зүйлийг хийх чадвар бий эсэх гэсэн 3 томоохон хүчин зүйл нөлөөлж байдаг. Өөрөөр хэлбэл чи хэчнээн эмч болох дуртай ч гэлээ байнга хүнд гэмтэлтэй хүмүүстэй ажиллаж чадах уу, хүнд тариа хийхдээ айхгүй байж чадах уу гэх мэт энгийн асуултанд тийм гэсэн хариу өгөх хэрэгтэй болох буюу чадах ёстой, цаашлаад эмч мэргэжлээр сурч төгсөөд ажлын байр хэр олдоцтой вэ, цалин хангалттай байхын тулд хэдэн жил зарцуулах вэ гээд олон зүйлийг наана нь судалж тооцоолох хэрэгтэй болно.

Ямар ч мэргэжил сонгох байлаа гэсэн дээрх 3 хүчин зүйл дээр нарийн төлөвлөж, ээж аавтайгаа ярилцах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ мэдээж зүгээр сууж байхад л дуртай мэргэжил гараад ирнэ гэж байхгүй, тиймээс олон зүйл уншиж судалж байхыг бас зөвлөж байна. TED ярианууд, хүмүүсийн намтар бүхий носнуудыг сонирхон уншиж байгаарай. Энэ нь чамд шинэ санаануудыг өгөөд зогсохгүй дуртай зүйлээ сонгоход их тус болох болно.
 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Мэргэжил #Асуудал #Problem