Гарныхаа хэмжээгээр хоолны дэглэм барих нь


Интернэт ертөнцөд жингээ хасах болон эрүүл хооллох талаар янз янзын хоолны дэглэмүүд бичээстэй байдаг ч тэдгээр дэглэмүүд тэр болгон үр дүнгээ өгдөг гэж үү? Үгүй л байх. Хүссэн үр дүндээ хүрэхгүйгээс гадна дэглэмийн талаар энэ олон судалгааг хийж өөртөө тохирсон дэглэмээ энэ олон мэдээлэл дундаас хайна гэдэг яг л өвсөн дундаас зүү хайж буй мэт цаг үрсэн ажил. 

Гэхдээ айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр та өөрийн биеийн хэмжээнээс шалтгаалан идэх хоолоо хэмжих боломжтой. Өөрөөр хэлбэл ямар ямар төрлийн хүнснээс хэр их хэмжээгээр идэх боломжтойг таны бие чинь хэлээд өгнө гэсэн үг. Ингээд дараах мэдээлэлд анхаарлаа хандуулцгаая. 

Эрчүүдийн хувьд идэх гэж буй хоол нь хоёр алганы хэмжээнээс хэтрэхгүй байх. 

Эмэгтэйчүүдийн хувьд идэх гэж буй хоол нь нэг алганы хэмжээнээс ихгүй байх нь тохиромжтой.

УУРАГ - 1 АЛГА

Таны алга бол таны 1 өдөрт авах ёстой уургийн дээд хэмжээ юм. Тахианы цээж мах, загас, өндөг, нухсан бяслаг, грек тараг зэрэг нь уураг их хэмжээгээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн учир эдгээрийг хэт их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Тиймээс алганы хэмжээнээсээ хэтрүүлэхгүйгээр хэрэглэх нь чухал. 

НҮҮРС УС - НУДАРГА

Талх, овьёос, будаа, төмс, квиноа (бор будаа) зэрэг нүүрс ус ихтэй хүнсийг нударгынхаа хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийнхөө биед эрч хүч өгч, жин нэмэхгүй байх боломжтой. 

БЯСЛАГ - 2 ХУРУУ

Бяслаг сайхан амттай гэдэг дээр хэн ч маргахгүй байх. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэх нь таны биед сайнгүй нөлөө үзүүлэх тул өдөрт 2 хуруутай тэнцэх хэмжээний бяслаг л идэх нь тохиромжтой юм шүү. 

ӨӨХ ТОС - ХУРУУНЫ ҮЗҮҮР 

Өөх тос бидний биед тустай ч өдөрт хэт их өөх тос хэрэглээд байх шаардлагагүй. Тиймээс өөрийн хурууны үзүүрээс ихгүй хэмжээгээр өөх тосыг хэрэглэж хэвшээрэй. 

ЖИМС НОГОО - ХОЁР АЛГА ДҮҮРЭН

Эмэгтэйчүүд шинэхэн, хөлдөөсөн, хэрчсэн ч бай жимс ногоог хоёр алганы хэмжээнээс хэтрүүлэлгүй идэх нь чухал. Алгаа яг л хүнээс ямар нэгэн зүйл гуйж байгаа мэт дээш нь харуулна гэсэн үг. Харин эрчүүд энэ хэмжээнээс хоёр дахин их хэмжээгээр хэрэглэх боломжтой. 

Харин жимс ногооны жүүсийг өдөрт 150мл-с ихгүй уух нь тохиромжтой. Учир нь савласан жимсний жүүс илүү их хэмжээний чихэр агуулдаг. 

АМТТАН - АТГАСАН ГАР

Зайрмаг, бялуу, тарт гэх мэт амттаныг ч мөн хязгаарлах ёстой. Таны идэх гэж буй амттан атгасан гараас тань их байх шаардлагагүй. 

Эх сурвалж: brightside.me

#Хоолны дэглэм