Нигерийн миссийн сэтгэл хөдлөл олны хайрыг булаав


Сондор | YOLO.MN
2019-12-16

Дэлхийн миссийн тэмцээн өчигдөр болж Ямайка улсын мисс титмийн эзэн болсон билээ. Тэгвэл ялагч бүсгүй олон нийтийн анхаарлыг татахаас илүүтэй шийдвэрлэх мөчийг сонссон Нигерийн миссийн сэтгэл хөдлөл олны хайрыг булаав. 

Хамгийн сүүлд тунан үлдсэн шилдэг гурван гоо бүсгүй болох Нигерийн мисс Ниекачи Дуглас, Ямайкийн мисс Тони-Анн Сингх болон Бразилийн мисс Элис Коэльо нар шүүгчдийн шийдвэрийг сонсох мөчид Нигерийн мисс Ниекачи сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй ихэд догдлон үсэрч, уйлжээ.

Тэрээр Ямайкийн мисс Тони-Анныг титмийн эзэн болсонд өмнөөс нь ихэд баярлаж байсан бол ялагч бүсгүй балмагдан хэсэг хугацаанд гэнэтийн цочролд орон зогссон юм. Нигерийн гоо бүсгүйн гаргасан энэхүү сэтгэл хөдлөл олон хүний дунд тэр дундаа нийгмийн сүлжээнд томоохон сэдэв өрнүүлэв. Тэдний зарим нь “Нигерийн гоо бүсгүй шиг л найзтай бол” “Хэрэв найз чинь 2020 онд гарааны бизнес, подкаст, эмчилгээ гээд шинэ ямар ч зүйл эхлүүлэх байсан яг л Нигерийн мисс шиг л бай” хэмээн твиттерт жиргэжээ.

Өрсөлдөгчөө чин сэтгэлээсээ дэмжсэн Дугласын сэтгэл хөдлөл нь дэлхий нийтэд түүнийг бас нэгэн том ялагч хэмээн танилцууллаа гэж Today сайтад бичжээ.  

Эх сурвалж: TODAY

#миссийн тэмцээн