“To All the Boys I’ve Loved Before” киноны хоёрдугаар анги тун удахгүй


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-16

Ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн “Netflix”-ын албан ёсны бүтээл болох “To All the Boys I’ve Loved Before” киноны хоёрдугаар гарна гэдгийг кино багийнхан мэдэгдээд байсан билээ. 

Ийнхүү “To All The Boys I’ve Loved Before: P.S. I Still Love You” буюу “Жич: Би одоо хүртэл чамд хайртай” нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр “Netflix”-д тавигдахаар болжээ. Сонирхуулан хэлэхэд киноны хоёрдугаар ангид номын зохиолч Jenny Han-ы хамгийн дуртай дүр болох “John Ambrose McClaren”-ын дүр шинээр нэмэгдэх аж. Түүний дүрд залуу жүжигчин Jordan Fisher тоглохоор болжээ.

Та бүхэнд нэгэн нууц задлахад киноны хоёрдугаар анги дээр “Хайрын гурвалжин” үүсэх бөгөөд гол дүрийн залуусын дунд маш хөгжилтэй, сонирхолтой үйл явдал өрнөнө гэнэ шүү. Түүнээс гадна бидний “13 Reasons Why” цувралын Zach, "Riverdale" цувралын Reggie-гийн дүрээр нь сайн мэдэх жүжигчин Ross Butler уг киноны гол дүрийн залуугийн сайн найзын дүрд тоглохоор болсон байна.

Сэтгэл догдлуулам хайрын түүхийг харуулах энэхүү киноны гуравдугаар анги “To All The Boys, Always and Forever, Lara Jean” хэмээх нэрээр хийгдэх нь мөн батлагдсан ажээ. Одоо бидэнд хүлээх л үлдлээ. 

Эх сурвалж: Radiotimes

#Netflix #Romantic