Гэнэн хонгор төрхтэй, шаргал үст ЖиЖи


Заяц | YOLO.MN
2016-08-04

Тэр ХОЁР НАСТАЙДАА л анх загварын ертөнцөд ХӨЛ ТАВЬЖЭЭ

Яг үнэндээ түүнийг Желена Нура Хадид гэдэг. Тэрээр 1995 оны дөрөвдүгээр сарын 23-нд Лос-Анжелес хотноо мэндэлжээ.

Анх Guess брендийг үндэслэгч Пол Марчиано түүнийг дөнгөж хоёр настай байхад нь олж харан өөрийн брендийн Baby Guess хүүхдийн хувцасны нүүр царай болгож байжээ. Удалгүй Жижигийн аав ээж охин нь загварын ертөнцөд хөл тавих арай эртдэнэ гэж үзэн Жижи хичээлдээ анхаарч загвараас хөндийрсөн юм.

Ингээд 2011 онд тэрээр IMG Models загварын агентлагтай гэрээ хийн 17 настайдаа Калифорния мужийн Малибу хот дах ахлах сургуулиа төгсөн загварын карьераа үргэлжлүүлэх үүднээс Нью-Йорк хотод иржээ. 2012 онд тэрээр Пол Марчианотой дахин хамтран ажиллах болсон бөгөөд  Guess брендийн албан ёсны нүүр царай болсон юм.
 




2014 онд Жижи Нью-Йоркийн загварын долоо хоногоор Desigual брендийн загварын шоунд амжилттай оролцсоноор түүний амжилтын гараа эхэлжээ. Түүний хүүхдийнх шиг гэнэн хонгор царай загварын сэтгүүлүүдийн нүүрнээс салаагүй юм.

Жижи Vogue, Teen Vogue, Elle, Galore Magazine, Schцn Magazine, Harper’s Bazaar, Sports Illustrated зэрэг сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Lita Mortari, Sisley, Tom Ford, Tom Ford Velvet Orchid Fragrance, Tom Ford Beauty, Tom Ford Beauty Holiday зэрэг брендийн албан ёсны нүүр царай болоод амжжээ.

Жижи  2015 онд Marc Jacobs, Chanel, Michael Kors, Jean Paul Gaultier, Max Mara брендүүдийн загварын шоунуудад алхаж, 12-р сард Victoria’s Secret Fashion Show-нд оролцсон.



Мөн дараа жил нь Versace, Chanel, Elie Saab, Anna Sui, Miu Miu, Balmain, Diane Von Furstenberg, Tommy Hilfiger, Fenty x Puma, Giambattista Valli брендүүдийн загварын шоунд оролцож,  Versace, Balmain, Max Mara, Stuart Weitzman, Topshop, Tom Ford, Seafolly нарын сурталчилгаанд тогложээ.

ЖИЖИ + ЗЕЙH = heart

2013-2015 хүртэл Жижи Австралийн дуучин Коди Симпсонтой үерхэж байсан ба түүний Surfboard, Flower нэртэй дуунуудынх нь клипэнд ч тоглоод амжиж. Хосууд салсан ч бие биенийхээ талаар зөвхөн сайныг нь л ярьдаг гэжээ. Мөн анх үерхэж эхлэхэд Жижи 18, Коди 16 настай байсан байна.

Тэр 2015 онд дуучин Жо Жонастай үерхэж төд удалгүй хоёр тийш болсон. Учир нь Жижигийн сайн найз Тейлор Свифт урьд нь Жо Жонастай үерхэж байсантай холбоотой гэдэг. Магадгүй энэ нь Жижи Жо хоёрт аль алинд нь эвгүй байсан байж болох юм. Энэ удаад ч Жижи Жо Жонасын DNCE хамтлагийн Cake by the Ocean түүний клипийг нь хоёр тийш болохоосоо өмнө найруулаад амжжээ. Жо түүнээс 6 насаар ах байж.

Жижи OneDirection хамтлагийн дуучин Зейн Маликтай 2015 оны сүүлээс эхлэн үерхэж байгаа бөгөөд Зейн түүнээс хоёр насаар ах юм. Жижи Instagram хуудсаараа Зейний болон Зейнтэй авахуулсан зургуудаа хуваалцаж түүнд хайртай болохоо байнга илэрхийлдэг.

Харин Зейн өөрийнхөө анхны ганцаарчлан дуулсан Pillowtalk дууныхаа клипэнд Жижийг тоглуулсан юм. Хамгийн сүүлд Зейн Elle UK сэтгүүлд ярилцлага өгөхдөө Жижийг супер ухаалаг тийм ч учраас тэр хоёрын харилцаа бат бөх байдаг талаар ярьсан байна. Тэд Vogue сэтгүүлийн зураг авалтад хамтран оролцсон нь хосын нэр хүндийг улам өсгөсөн юм.

Хамгийн сүүлд гарсан мэдээгээр хосууд Лос-Анжелест хамтдаа амьдрах болжээ. Ихэнх одууд ажлын шаардлагаар бие биенээсээ удаан хугацаагаар хол байх болдог. Үүнээсээ ч болж хоёр тийш болдог бол Жижи Зейн хоёр бие биенээсээ 10-аас олон хоног холдохгүй гэсэн зарчим баримталдаг гэнэ.
 


ТЭР СПОРТЛОГ ХУВЦАСЛАХ ДУРТАЙ

Дэгжин хээнцэр хувцсыг өдөр тутмын болон спорт хувцастай зохицуулан өмсөх дуртай. Түүний хамгийн дуртай хувцас бол леггинс буюу бариу ритүз юм. Skinny өмд, кет, савхин хүрэм, бомбер куртка зэрэг нь түүний өдөр тутмын хувцаслалтынх нь салшгүй  нэг хэсэг гэлтэй. Мөн тэрээр хөлд эвтэйхэн тэнцвэртэй бүдүүн өсгийтэй гутал эсвэл пүүз кетийг ихэнхдээ сонгодог.

Харин ёслолын арга хэмжээний үед тэрээр даашинзны гайхалтай сонголттой юм. Энэ нь Жижи өөрөө загварын модель, багаасаа хувцас загварын ертөнцөд хөл тавьсантай нь салшгүй холбоотой аж.

 





























Жижи Хадидын тухай сонирхолтой баримтууд

-    Түүний аав Мохамед Хадид нь палестин гаралтай үл хөдлөх хөрөнгийн бизнесмен. Түүний мэдэлд тансаг зэрэглэлийн зочид буудлууд, орд харш байдаг бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ $200 сая.
-    Түүний ээж Иоланда Фостер Голландад төржээ. Тэрээр 16 наснаасаа эхлэн 15 жилийн турш загвар өмсөгчөөр ажиллажээ.
-    Жижи доороо Бэлла болон Анвар гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр дүүтэй.



-    Бэлла Хадид нь 1996 онд төрсөн. Тэрээр мөн л эгчтэйгээ адил загвар өмсдөг. Канадын дуучин The Weeknd-н найз охин.
-    Бага дүү Анвар Хадид 1999 онд төрсөн бөгөөд мөн л эгч нарынхаа адил загварын ертөнцөд хөл тавиад байгаа юм. Тэрээр аавынхаа зураг зурах авъяасыг өвлөж авсан ба ирээдүйд нэртэй загвар зохион бүтээгч болохыг хүсдэг гэнэ.
-    Жижи болон түүний гэр бүлийнхэн аавынхаа анхны эхнэрээс гарсан хоёр эгчтэйгээ маш дотно байдаг. Мөн аавынхаа одоогийн сүйт бүсгүйтэй ч сайхан харилцаатай байдаг аж.
-    Тэрээр багаасаа морь унадаг, морин спортын фен юм.



-    Жижи сургуулийнхаа волейболын багийн ахлагч байсан бөгөөд Өсвөрийн Олимпийн шигшээд шалгуулж байжээ.
-    Одоо тэрээр Нью-Йорк дах The New School сургуульд Гэмт хэргийн сэтгэл судлалаар суралцаж  байгаа
-    Жижи CVS Pharmacy-гийн гоо сайхны хямд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх дуртай.

-    Түүний сайн найзууд бол Кендалл Женнер, Тейлор Свифт, Айрленд Боулдвин.



-    Тэрээр Miguel “Simplethings”, Тейлор Свифт “ Bad Blood”, Келвин Харрис “ How Deep Is Your Love” зэрэг клипүүдэд тоглоод амжжээ.
-    Түүний дуртай загвар өмсөгч бол Кендис Свейнпол.
-    Тэрээр бургер болон шарсан төмсөнд нугасгүй.
-    Жижи Нью-Йорк хотод нүүж ирснээсээ хойш боксоор хичээллэх болсон.

-    Түүний биеийн өндөр 178 см
-    Загварын тайзнаа анх алхаж эхлэх үед хүмүүс түүнийг бүдүүн гэж сошиалаар шүүмжилсний хариуд тэрээр "Би өөрийнхөө биеийг байгаагаар нь хайрладаг, зарим нэг хүмүүсийн хэлсэн үгнээс болж өөрийгөө өөрчлөхгүй" гэж хариулсан юм.
-    Тэрээр Twitter, Instagram зэрэг нийгмийн сүлжээ хөгжсөн үед амьдарч байгаадаа баярладаг. Учир нь social media-гийн тусламжтай тэрээр хүмүүстэй  нээлттэй харилцаж өөрийнхөө талаар үнэн бодитой мэдээлэл өгч чадах боломжтой гэж үздэг.
-    Түүний Instgram хуудсанд зар сурталчилгаа байрлуулахад нэг пост л $124 000- $130 000 үнэлэгддэг бол загвар өмсөгч Миранда Керр болон Бехати Принсло нар $50 000 хэтэрдэггүй байна.  surprise

Жижи Хадидын цахим хуудсууд:

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

         

#Celebrity #Star #Teenagers #OneDirection #Zayn #GiGi