2019 оны гоёлын даашинзны ТРЕНД


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-12

Шинэ жилийн баяр аль хэдийнэ хаяанд иржээ. Охид бүсгүйчүүд та нар минь сургууль, ажлынхаа Шинэ жилийн баярын үдэшлэгтээ өмсөх даашинзаа одоо хүртэл бодож амжаагүй байгаа юм биш биз? Гэхдээ зүгээр дээ. Бид та бүхэндээ зориулан 2019 оны тренд гоёлын даашинзны загваруудыг хүргэж байна. Танд гайхалтай зохицох даашинз энэхүү жагсаалтад байгаа гэдэгт итгэлтэй байна.  

1. НАРИЙН МӨРТЭЙ ШУЛУУН

Энэхүү даашинзны онцлог нь биед эвтэйхэн, мөн таныг зөв галбиртай, туранхай харагдахад туслах юм. Торгомсог хийцтэй, нарийн мөртэй уг даашинзыг өнгө дагуу пиджак, хүрэмтэй хослуулан өмсвөл илүү сайхан харагдахад тань тусална.

2. BODYCON

Bodycon хэмээн нэрлэгддэг уг даашинз нь биеийг барьсан загвартай, биеийн галбирыг тодотгож өгдөг. Ихэвчлэн сунадаг материалаар хийгддэг тул ямар ч галбиртай хүнд таарах даашинз. Энэ жилийн тренд өнгөнд цэнхэр өнгө багтаж байгаа ба цэнхэр өнгийн “bodycon” даашинзыг сонгоод үзээрэй.

3. НУРУУ ИЛ ГАРДАГ

Нуруу бол биеийн хамгийн дур булаам хэсэг шүү дээ. Тиймээс нуруугаа гаргасан даашинзыг энэ жилийн баяртаа зориулан сонгоод үзээрэй. Нуруу нь ил гардаг даашинзны хормой нь урт байх нь илүү зохимжтой хэмээн үздэг байна.

4. ЛУСЫН ДАГИНА

“Mermaid Silhouette” хэмээн нэрлэгддэг энэ даашинз нь дээд хэсгээрээ бие барьсан шулуун, шилбэ хэсгээсээ хормой нь дэрвийсэн загвартай. Яг л лусын дагина шиг биш гэж үү? Мөн ташаа, бэлхүүсний хэлбэрийг тодруулж өгдгөөрөө онцлог.

5. DENIM

Denim буюу жинсэн материалтай уг даашинзыг бид бүхэн төдийлөн мэддэггүй. Гэвч ойрын хэдэн жилд жинсэн материалтай даашинз үнэхээр тренд болж байгаа аж. Онцгой харагдаж байна шүү.

6. БОГИНО

Богино даашинзууд хөлийг урт нарийхан харагдуулж өгдгөөрөө алдартай билээ. Богино загварын даашинзууд маш олон байдаг ба гутал, цүнх зэрэг зүйлтэйгээ хослуулан өмсвөл илүү чамин харагддаг. Гэхдээ хэт богино даашинз сонгож болохгүй шүү! Өвдөгнөөс дөрвөн хуруу дээшээ байхад л хангалттай.

7. МӨР ИЛ ГАРДАГ

“Off the shoulder” хэмээх даашинз нь ямар ч биеийн галбиртай бүсгүйд гайхалтай харагддаг. Учир нь ийм төрлийн даашинзууд нь мөр ил гаргахаас гадна эгэмний ясыг тодотгож өгдөг билээ. Хэрвээ та энэ даашинзыг сонгох гэж байгаа бол эгэмний ясаа илүү тодотгож “Body Highlighter” буюу бие гялалзуулагчийг хэрэглээрэй.

8. ДЭРВЭГЭР ХАНЦУЙТ

Дэрвэгэр ханцуйтай даашинз бүсгүйчүүдийг үнэхээр өхөөрдөм харагдуулдаг. Даашинзны ханцуй дэрвэгэр, яг л хонх шиг учир тэр аж. Даашинзны загвар маш олон төрөл байж болдог ба энэхүү дэрвэгэр ханцуй нь л гол онцлог нь билээ.

9. СИСИ

Сиси даашинз эрт үеэс гаралтай хэдий ч тренд загваруудын нэг. Дэрвэгэр хормой, олон давхар гялалзсан материал нь даашинзны гол онцлог юм. Богино загвартай нь илүү өхөөрдөм харагдуулдаг бол урт загвартай сиси даашинз нь илүү эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй харагдуулдаг.

10. ХҮРЭМ ШИГ

Хүрэм ч юм шиг, гоёлын даашинз ч юм шиг энэхүү даашинз нь албаны баярт илүү тохиромжтой. Биеийн галбирыг тодотгохоос гадна хүчирхэг, бие даасан эмэгтэй мэт харагдахад тусалдаг бөгөөд шинэлэг, содон биш гэж үү?

#Шинэ жил #Даашинз