Зул сарын баяр болон Шинэ жилийн баярын ЯЛГАА


О.Чинбаяр | YOLO.MN
2019-12-12

Шинэ жилийн баяр ойртож, он дуусах сүүлчийн өдрүүд үргэлжилсээр... Эргэн тойрон цасаар хучигдаж, хотын гудамжаар алхах үед энд тэндгүй гацуур модоо засаж, гэрэлт чимэглэлүүд хотыг гэрэлтүүлнэ. Шинэ жилийн дуунууд дотно сэтгэгдэл төрүүлж хүн бүрийн сэтгэлийг догдлуулна. Энэ бол бидний мэдэх шинэ жилийн баярын нэг жишээ. Харин Зул сарын баяр бол өөр ойлголт бөгөөд хольж ойлгох асуудлууд байдаг.  Ингээд Зул сарын баяр болон шинэ жилийн баярын ялгааг харуулсан баримтуудыг хүргэж байна.  

1. Зул сарын баярыг 12-р сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Харин Шинэ жилийн баяр нь 12-р сарын 31-нд болдог. "Зул сарын баярын мэнд хүргэе!" гэхийг “Merry Christmas” гэж хэлдэг бол "Шинэ жилийн баярын мэнд хүргэе!" гэхийг “Happy new year” гэж хэлдэг.

2. Есүс Христийн төрсөн болон нас барсан өдөр нь 12-р сарын 25 юм. Үүнийг Католик шашинтай улс орнууд Зул сарын баяр гэж нэрлэн тэмдэглэдэг байна. Гэвч Зул сарын баярыг дан ганц Есүс Христийн төрсөн өдөр гэж үздэггүй бөгөөд Мерри болон Жозефийн ч төрсөн өдөр гэж үздэг байна.

3. Санта Клаус нь Зул сарын баярын нэгэн хэсэг бөгөөд  дэлхийн өнцөг булан бүрт суугаа тухайн жилд сайн үйлс хийсэн хүүхдүүдэд бэлэг авчирч өгдөг цагаан урт сахалтай өвөө юм. 

4. Шинэ жилийн баяр нь тухайн жилийн календарийн хугацаа дуусч хуучин оноо үдэн шинэ оноо угтаж буй баяр юм. Улс орон бүр шинэ жилийн баяраа өөрсдийн ёс заншил цагийн хуваарийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг.

Зул сарын баяраар гацуур мод засах, бэлэг солилцох, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх, Зул сарын баярын тухай дуу дуулах,  Есүс-д зориулан залбирал үйлдэж өнгөрүүлдэг. Хятад улсын үндэсний шинэ жилийн баяр л хоёрдугаар сард болдог байна. 

5. Шинэ жилийн баярыг дэлхий нийтээр 12-р сарын 31-нд орчин үеийн Грегорийн календарийн дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг.
Зул сарын баярыг анх он тоолол үүсэх үед буюу 1 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн ба энэ жил Есүс Христ нь 2020 хүрч байгаа юм. Харин Шинэ жилийн баярыг М.Э.Ө 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн гэж үздэг.

6. Шинэ жилийн баярыг дэлхийн нийт 195 улс нэгэн зэрэг тэмдэглэх хэзээ ч боломжгүй юм. Энэ нь цагийн зөрүүтэй холбоотой бөгөөд дэлхий эргэдэгтэй холбоотой .

Эх сурвалж: Difference Between

#Зул сар #Шинэ жил