Кпопын эргэн тойронд: BTS-ийн гишүүд цэрэгт явах уу?


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2019-12-11

BTS 2020 ОНД ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА

BTS хамтлаг 2020 оны хоёрдугаар сард шинэ цомог гаргах бөгөөд энэ нь тэдний завсарлага авахаас өмнөх сүүлчийн цомог байж магадгүй гэсэн цуурхал гарчээ.

Учир нь хүмүүс Jin-ийг цэрэгт явна хэмээн таамаглаж байгаа аж. Өмнөд Солонгос улсын хуулиар 1992 онд төрсөн 28 нас хүрсэн эрчүүд 2020 оны арванхоёрдугаар сард цэрэгт татагдах ёстой. Харин "Big Hit" энтертайнментаас энэ тухай ямар нэг тайлбар хийгээгүй ба “Бид BTS-ийн эргэн ирэх өдрийг тодорхой болсны дараа зарлах болно” гэжээ. Мөн BTS хамтлагийн гишүүд 2020 оноос эхэлж цэрэгт явбал хамтлагийн үйл ажиллагаа 5-6 жилийн хугацаанд саатах магадлалтай юм.

ДУУЧИН CL-ИЙН ШИНЭ ДУУНУУД

2NE1 хамтлагийн ахлагч, дуучин CL арваннэгдүгээр сард YG энтртайментаас гарч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрээр энтертайнментаа орхисон шалтгаанаа тайлбарлаагүй ч шүтэн бишрэгчид нь "YG" энтертайнментаас түүнийг дуу гаргахыг зөвшөөрөөгүй, удаан хугацааны завсарлага өгсөн хэмээн таамаглаж байна. Харин CL энэ таамаглалыг батлав уу гэлтэй YG энтертайнментаас гармагцаа шүтэн бишрэгчдэдээ шинэ цомгоо танилцуулжээ. Түүний шинэ цомгийн нэр нь “IN THE NAME OF LOVE” ба нийт зургаан дуунаас бүрдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт “+Rewind170205+” болон “DONE161201” хэмээх хоёр дуугаа цацсан бол өчигдөр “+PARADOX171115+” “+I QUIT180327+” хэмээх хоёр дуугаа цацжээ. 

Ийнхүү ирэх долоо хоногт дараагийн 2 дуугаа олон нийтийн хүртээл болгох юм байна.

BOM DARA НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

2ne1 хамтлагийн гишүүд асан Park Bom болон Dara нар арванхоёрдугаар сарын 10-ны өдөр “First Snow” нэртэй шинэ дуугаа цацжээ. Тэд өмнө нь 2ne1-ийн “Lonely” дууг өөрсдийн хувилбараар дуулж олон нийтэд толилуулсан ба үүнээс гадна Bom-ийн “Spring” цомогт Dara хамтарч байсан билээ. Энэ үйл явдал 2ne1-ийн шүтэн бишрэгчдийн хувьд хамгийн баярт мөч юм.

Dara:

“Олон фенүүд маань CL-тэй нэгэн зэрэг дуугаа гаргаж байгаад гайхсан байх. Фенүүдэд маань таалагдаж байгаа гэж найдаж байна. Бид хоёрын дууг олон удаа сонсоорой!  2ne1-ийн өдөр байх болно оо.”

SEOLHYUN JUNG HYUN MOO НАР “SBS ХӨГЖМИЙН НААДАМ - 2019”-Г ХӨТӨЛНӨ

Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр болох “SBS Хөгжмийн Наадам - 2019”-н хөтлөгчөөр AOA хамтлагийн гишүүн Seolhyun, Jung Hyun Moo нар ажиллахаар болжээ. 

Уг наадамд BTS, Twice, Red Velvet, GOT7, MAMAMOO, Seventeen, MONSTA X, Apink, AOA, NUEST, GFriend, ASTRO, Oh My Girl, Stray Kids, NCT Dream, NCT 127, NFlying болон TXT хамтлаг оролцох билээ.

MOMOLAND ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРГАНА

MLD энтертайнментаас:

“Momoland энэ сарын сүүлээр шинэ дуу гаргана. Тэд янз бүрийн хөгжмийн нэвтрүүлэгт оролцож, идэвхтэй үйл ажиллагаа явуулна” гэжээ.

Momoland нь 2016 онд “Finding Momoland” нэвтрүүлгээс төрөн гарсан бөгөөд одоогоор 7 гишүүнтэй. Анх 9 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан ч энэ оны арваннэгдүгээр сард Taeha болон Yeonwoo нар нь хамтлагаасаа гарсан юм. 

Тэд 2018 онд “Bboom Bboom” дуугаараа "Billboard" чартын "World Digital Songs" жагсаалтын дөрөвдүгээр байранд орж тухайн үед амжилтаараа BTS хамтлагийн араас бичигдэж байжээ.

Эх сурвалж: Allkpop

#Кпопын эргэн тойронд #BTS #CL #Bom #Dara