Жон Жихён “Netflix”-ийн цувралд дүр бүтээнэ


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-02

Өмнөд Солонгос улсын хамгийн үзэсгэлэнтэй мөн авьяастай жүжигчдийн нэг гэгддэг Жон Жихён (Jun Jihyun) нь энэ оны нэгдүгээр сард гарсан “Netflix”-ийн албан ёсны “Kingdom” цувралын хоёр болон гуравдугаар бүлэгт тоглохоор болжээ.

Энэхүү кино нь түгээмэл бус сэдэвтэй буюу зомбитой кино хэдий ч нэгдүгээр бүлэг нь үзэгчдээс маш сайн үнэлгээ авсан билээ. Жүжигчин Жон Жихёны дүр нь хоёрдугаар бүлгийн төгсгөл хэсэгт гарч, гуравдугаар бүлгийн гол дүр болох аж. 

Тэрээр өнгөрсөн жил хоёрдох хүүхдээ өлгийдөн авч кинонд тоглохгүйгээр завсарлага авсан.

Хамгийн сүүлд 2017 онд тэрээр жүжигчин И Мин Угийн хамт “Legends of the blue sea” кинонд тоглосон билээ.

Одоо бид энэхүү киног хүлээх л үлдлээ.

#JunJiHyun #Netflix