"МАНГА АВАРДС" уралдаан зарлагдлаа


Сондор | YOLO.MN
2016-08-03

Комикс ном, Анимэйшн бүтээгч БҮХ НАСНЫ уран бүтээлч, сонирхогчдын дунд Манга Авардс улсын анхдугаар уралдаан зарлаж байна. Энэхүү уралдааны зохион байгуулагчаар Нүүдлийн зурган өгүүлэмж сан, Япон Улсын Элчин Сайдын Яам, БСШУЯ хамтран зохион байгуулж байна.

Монголын Анимэйшн Комикс Манга Авардс /МАКМА/ тэмцээний шалгаруулалт наймдугаар сарын 14-ний өдөр болох бөгөөд оролцогчдын бүтээлийг наймдугаар сарын 7-ныг дуустал хүлээн авна.


Монголын Анимэйшн Комикс Манга Авардс /МАКМА/

УДИРДАМЖ

1. Уралдааны нэр:

Монголын Анимэйшн Комикс Манга Авардс /МАКМА/

2. Ерөнхий зохион байгуулагч:

    Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
    Япон Улсын Элчин Сайдын Яам
    Нүүдлийн зурган өгүүлэмж сан

3. Хамтран зохион байгуулагч:

    Монгол контент ХХК
    ШУТИС- Үйлдвэрлэлийн технологийн сургууль
    Wedge Holding Co.LTD
    Fukamizu trading
    Монгол-Япон төв

4. Уралдааны зорилго:

Комикс/манга/, анимэйшн сонирхогчдын тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй нийгмийн хэрэгцээнд тулгуурлан дотоодын комик /манга/ ном, анимэйшн бүтээгчдийг нээн илрүүлэх, дэмжих, олон нийтэд таниулан сурталчилах, анимэйшн, комикс/манга/ үйлдвэрлэлийг дэмжихэд оршино.

5. Уралдааны төрөл:

a. Анимэйшн
b. Комикс ном
c. Комик стрип

6. Хамрах хүрээ:

Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчид

7. Бүтээлд тавигдах шаардлага

a. Нийт оролцогчдод тавигдах шаардлага

i. Дижитал хэлбэрээр

    Оролцох бүтээлээ .ZIP файланд хийнэ;
    Нэр, И-мэйл хаяг, Утсаа тэмдэглэн явуулна;

 ii. Хэвлэмэл хэлбэрээр

    Оролцох бүтээлээ А3 хэмжээтэй дугтуйнд хийнэ;
    Нэр, И-мэйл хаяг, Утсаа тэмдэглэн явуулна;   
 

b. Анимэйшн төрөлд тавигдах шаардлага

i.Техникийн шаардлага

    Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр; төгсгөлд нь оролцогчид, бүтээлд ашиглагсан бусад материалыг тэмдэглэнэ;
    2D, 3D, Stop-motion, Motion comics төрлүүдийг хүлээн авна;
    Видео нь .MPEG-4 өргөтгөлөөр FullHD;
    Audio нь Stereo байна;
    Бүтээлийн нэр, Өөрийн нэр, И-мэйл хаяг, Утсаа тэмдэглэнэ;
    Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болсон байж болно;
    Дижитал хэлбэрээр .ZIP файланд хийнэ;
    Хэвлэмэл хэлбэрээр CD-нд хуулна;
    Англи, Япон хэлэнд хөрвүүлсэн “subtitle” (.srt) хавсаргавал давуу талтай;

   ii. Бүтээл үнэлэх шалгуур

    Сэдэв, Агуулга чөлөөтэй;
    Сэдвээ илэрхийлэх байдал;
    Үзэмж;
    Техникийн чанар;


c. Комик ном төрөлд тавигдах шаардлага

i. Техникийн шаардлага

    Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр, оролцогчийн/оролцогчдын/ нэр, бүтээлд ашигласан бусад материалыг тэмдэглэнэ;
    Бүтээл .PDF өргөтгөлөөр;
    Уралдаанаас өмнө олон нийтийн хүртээл болсон байж болно;
    Нүүрний тоо 24-өөс багагүй байна;
    Дижитал хэлбэрээр .ZIP файланд хийнэ;
    Хэвлэмэл хэлбэрээр A3 хэмжээгээр хэвлэнэ;
    Англи, Япон хэлэнд хөрвүүлсэн хувийг хавсаргавал давуу талтай;

     ii.Бүтээл үнэлэх шалгуур

    Сэдэв, Агуулга чөлөөтэй;
    Сэдвээ илэрхийлэх байдал;
    Үзэмж;
    Техникийн чанар;

 

d. Комик стрип төрөлд тавигдах шаардлага

i. Техникийн шаардлага

    Бүтээлийн эхэнд бүтээлийн нэр, оролцогчийн/оролцогчдын/ нэр, бүтээлд ашигласан бусад материалыг тэмдэглэнэ;
    Бүтээл .JPEG өргөтгөлөөр;
    Дижитал хэлбэрээр .ZIP файланд хийнэ;
    Хэвлэмэл хэлбэрээр A4, A3 хэмжээгээр хэвлэнэ;

ii.Бүтээл үнэлэх шалгуур

    Сэдэв: Хайр;
    Сэдвээ илэрхийлэх байдал;
    Үзэмж;

Жич: Зохиогчийн эрх болоод түүнтэй холбоотой үр дагаварыг уралдаанд оролцогч бүрэн хариуцна.​

    Шагнал

a. Анимэйшн төрөл шагнал

i. 1-р байр:

     МАКМА цом, өргөмжлөл
     Япон улсаар аялах эрх

ii. 2-р байр:

     Япон улсаар аялах эрх
     Өргөмжлөл

b. Комик ном төрөл шагнал

i. 1-р байр:

     МАКМА цом, өргөмжлөл
     Нүүдлийн зурган өгүүлэмж сан продюсинг хийн, хамтран ажиллах 1 жилийн гэрээ
      Япон улсаар аялах эрх

ii. 2-р байр:

     Япон улсаар аялах эрх
    Өргөмжлөл

c. Комик стрип төрөл шагнал

  i. 1-р байр:

    МАКМА цом, өргөмжлөл
    Япон улсаар аялах эрх

Мөн ивээн тэтгэгчдийн шагнал тус тус хүлээж байна.

Жич: Багаар оролцож буй тохиолдолд нэг гишүүн нь л явах боломжтой

 

    Бүтээл ирүүлэх
        Бүтээл хүлээн авах хугацаа: 2016.08.07 дуустал хүлээн авна
        Бүтээл авах байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сөүлийн гудамж, Twin tower-1, 805 тоот
    Шалгаруулалт
        Тэмцээний дүнг 2016.08.10-12 хооронд гаргана
        Ялагчийг шалгаруулах ёслолын өдөр: 2016.08.14
        Ялагчийг шалгаруулах байршил: Монгол-Японы төв
    Холбоо барих
        Утас: 88112577, 89823797
        Нүүдлийн зурган өгүүлэмж сан Фэйсбүүк хуудас
        bumbardai108@gmail.com

Комикс ном, Анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдыг тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна!

Дэлгэрэнгүй мэдээллийг Нүүдлийн зурган өгүүлэмж Фэйсбүүк хуудсаар авна уу.

#DIY #teenagers #freetime #art