Та үүнийг мэдэх үү?: Хүний бие


Миау | YOLO.MN
2019-11-26

Хүний бие өөртөө маш олон нууцыг агуулдаг. Ингээд энэхүү хачирхалтай нууцуудаас цөөн хэдийг нь та бүхэндээ хүргэе.

1. ХҮНИЙ БИЕ 1 САЯ ШУМУУЛЫГ ХООЛЛОХ ЧАДВАРТАЙ

1 хүний бие л гэхэд 1,2-1,8 сая гаруй шумуулыг хооллох хүчин чадалтай байдаг. 1 шумуул ойролцоогоор 0,003 мл цус сордог бол хүний биеийн бүхий л цусыг сорж дуусгахын тулд хэдэн мянган арми шумуул цугларах шаардлагатай болох нь байна. 

2. ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ХӨХ СҮҮ БОЛОВСРУУЛДАГ

Бүхий л хүмүүст сүүний булчирхай, сүүний суваг, хөхний толгой байдаг. Эрэгтэй хүний хөхнөөс ч мөн сүү гоожих боломжтой гэсэн үг. Гэхдээ хэт их ядаргаанд орсон үед л гормоны тэнцвэр алдагдаж хөхнөөс сүү гоожих хачирхалтай зүйл тохиолддог гэнэ.

3. ЭМЭГТЭЙ ХҮН 40 ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ ЧАДАМЖТАЙ

Эмэгтэй хүн гарал угсаа, удам судраасаа хамаараад хэдэн арван хүүхэд төрүүлэх чадвартай байдаг байна. Тухайлбал 18-р зууны үед нэгэн Орос эмэгтэй 69 хүүхэд төрүүлсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байдаг. 

4. ХҮНИЙ БИЕИЙН ХАМГИЙН ХУРДАН УРГАДАГ ҮС БОЛ НҮҮРНИЙ ҮС

5. ГАРАА ХЭРХЭН ЗӨРҮҮЛЖ БАЙГААГААС Л...

Та баруун гарынхаа эрхий хурууг дээр нь тавьж байвал таны баруун тархи буюу сэтгэл хөдлөл, төсөөлөн бодох чадвар тань илүү хөгжсөн байдаг байна. 

Харин зүүн гарынхаа эрхий хурууг дээр нь тавьж байвал зүүн тархи илүү хөгжсөн буюу логик сэтгэлгээ нь илүү хөгжсөн байдаг гэнэ.

Нийт хүн амын зөвхөн 1% нь л хоёр эрхий хуруугаа зэрэгцүүлдэг. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн төсөөлөн бодох болон логикоор сэтгэх сэтгэлгээ нь яг тэнцүү хөгжсөн байдаг байна. 

7. ТА ӨӨРИЙН БОДОЖ БАЙГААГААСАА Ч ӨВӨРМӨЦ

Хүн бусад хүмүүсээс зөвхөн хурууны хээгээрээ ялгардаггүй билээ. Хүний чихний хэлбэр, хэлний хэлбэр нь ч гэсэн дахин давтагддаггүй. Харин хурууны хээ өөрчлөгддөг бол чих, хэлний хэлбэр дүрс өөрчлөгддөггүй гэнэ. 

8. ЭМЭГТЭЙ ХҮН ЭРЭГТЭЙ ХҮНЭЭС УРТ НАСАЛДАГ

Эмэгтэй хүний дархлааны систем дотоод болон гадаад аюул заналхийллийг илүү хялбараар даван туулж, эд эсэд нь хөшрөлт арай удаан явагддаг тул илүү үр бүтээлтэй ажилладаг. Ийм учраас эмэгтэйчүүд эрчүүдээс бага өвдөж, урт наслах хандлагатай байна. 

9. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЗҮРХ ИЛҮҮ ХУРДАН ЦОХИЛДОГ

Эмэгтэй хүний зүрх 1 минутад эрэгтэй хүний зүрхнээс 10 гаруй удаа илүү цохилдог гэнэ. Тийм юм чинь илүү сэтгэл хөдлөлтэй байлгүй л яах вэ дээ. cheeky

10. УГААЛГЫН ӨРӨӨ РҮҮ ЯАРАХ ҮЕДЭЭ ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ЧАДНА

Давсаг нь дүүрэн буюу юу юугүй бие засах шаардлагатай үедээ хүн энгийн үеэсээ илүү үнэмшилтэйгээр худлаа ярьдаг. Тархи нь зөвхөн угаалгын өрөө орно гээд л төвлөрчихсөн байдаг тул тэр үед нь юу ч ярьж, юу ч асууж байсан амыг чинь дагуулаад л хариулаад байна гэсэн үг. 

Эх сурвалж: www.brightside.me

#Facts #Хүний бие