Их Британид хэлний сургалттай зусланд суралцмаар байна уу?


YOLO.mn | YOLO.MN
2019-11-20

Залуус та бүхэн Их Британид хэлний сургалттай зусланд суралцмаар байна уу? 

Тэгвэл "Aplus.mn" сайтын зүгээс дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Online Challenge" зарлаж байна.

"Aplus.mn" болон "AFS Mongolia" нар хамтран санаачилж байгаа уг хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлж, бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохиогдож байгаа ба "Online Challenge"-н ялагч нь 2020 оны зун Их Британи улсад явагдах англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай зусланд хамрагдан 5 төрлийн соёлын хөтөлбөрт оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн шилдэг сурагч нартай хамт суралцаж, Лондон хотоор аялах болно. 

3 сарын турш үргэлжлэх энэхүү Challenge-н дүрэм тун энгийн. Та  ердөө дараах 3 шалгуурыг хангасан байхад л болно. Үүнд: 

1.  Aplus.mn сайтад 3 сараас дээш хугацааны гишүүнчлэлтэй байх,
2. Aplus.mn сайтаар дамжуулан өөрийн хүссэн сэдвээр хамгийн багадаа 30 цагийн онлайн хичээл үзсэн байх,
3. Aplus.mn сайтын зүгээс санал болгосон 3 номыг уншиж дуусгасан байх.

Дээрх 3 шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд сурагчдаас 50 асуулт бүхий шалгалт авах ба шалгалт нь дараах хэсгээс бүрдэх юм. Үүнд: 

- Асуудал шийдвэрлэх чадварын тест 30%,
- Уншсан номын агуулга бүхий тест 30%, 
- Англи хэлний ур чадварыг шалгах тест болоод бичгийн шалгалт 40% байна. 

Нийт шалгалтад оролцогчдын дүнг нээлттэй зарлах ба шалгалтын материалтай танилцах эрх нээлттэй байна.

enlightened 1 шилдэг сурагч Их Британи улсад болох зусланд хамрагдах ба бусад шилдэг оролцогч нар Aplus.mn зүгээс бэлтгэсэн бэлгийн эзэд болно.

Сурагчдад тавигдах шалгуур:

- 2002 оны 8-р сарын 1-с хойш төрсөн, 2007 оны 7-р сарын 1-с өмнө төрсөн буюу 13 нас хүрсэн 18 хүрээгүй байх шаардлагатай
- ЕБС-н сурагч байх шаардлагатай.
- Хөтөлбөрт 2020 оны 7 сарын 1-с 2020 оны 8 сарын 1-н хооронд 14 хоног хамрагдах боломжтой
- Англи хэлний мэдлэгтэй байх.
- Гадаад оронд бие даан сурах чадвартай байх.

Шалгаруулалт:

- 1 дүгээр шат - 2019 оны арваннэгдүгээр сарын 20-с эхлэн 2020 оны хоёрдугаар сарын 1-г хүртэлх хугацаанд багтан дээрх 3 шалгуурыг хангасан байх.
- 2 дугаар шат - 2020 оны 2 сарын 5-15 хооронд үргэлжлэх ба шалгалт авах газрыг Challenge-д оролцогчдын и-майл хаягаар мэдэгдэх болно.

Өөрийгөө сорьж мэдлэг ур чадвараа тэлэн Их Британи улсаар аялах энэхүү гайхалтай боломжийг битгий алдаарай.

Та ЭНД дарж бүртгүүлэх боломжтой бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний 23:59 минутад 1-р шатны бүртгэл хаагдах болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.aplus.mn сайт, 99019195 дугаараас болон ЭНД дарж авах боломжтой. 

Эх сурвалж: www.aplus.mn

#Зуслан #Англи хэл