Энэ хичээлийн жилд их, дээд сургуулиудын СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ НЭМЭХГҮЙ


Сондор | YOLO.MN
2016-08-02

Боловсрол, соёл спортын яамнаас мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байх асуудлаар хэлэлцэж, төрийн өмчийн коллеж, Их дээд сургуулиудын удирдлагуудад албан тоот хүргүүлж, зөвлөмж чиглэл өгчээ. Энэ талаар БСШУС-ын яамны сайд Ж.Батсуурь албан ёсны мэдээллийг өгсөн юм.

Сургалтын төлбөрийг тухайн сургуулийн удирдлагууд хэлэлцэж шийддэг учраас мөнгөний ханшны уналт, иргэдийн орлого бага байгаа зэрэгтэй холбогдуулан энэ хичээлийн жилд сургалтын төлбөр, өнгөрсөн жилийнхээс нэмэгдэхгүй байхаар шийдвэр гаргасан тухай хариу өгсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson #university