Та үүнийг мэдэх үү?: Спорт


Сэтгүүлч Т.Мөнхжин | YOLO.MN
2019-11-24

Спортын ертөнц бол тэр чигтээ л сонин хачин зүйлээр дүүрэн. Асар их тэсвэр тэвчээртэй тамирчид, өрсөлдөөнт тэмцээний талбай гээд л... Тэгвэл Yolo.mn сайтын хамт олон хүмүүсийн байнга гайхдаг ч хариултыг нь тэр бүр мэддэггүй сонирхолтой баримтуудын талаар мэдээлэл хүргэж байна. 

1. Cинхрон усанд сэлэгчид үзүүлбэрээ үзүүлэхдээ аяа сонсож чаддаг уу? 

Та анх усанд сэлж сурахдаа багшийн тань хоолой усан дотор өөр сонсогдож, уснаас гарахад бас өөр сонсогдож байгааг анзаарсан л биз. Гэхдээ синхрон усан сэлэлтийн тамирчид хөгжмийн хэмнэлийг усан дотор ч, гадаа ч алдалгүй сонсож чаддаг "төрчихсөн" хүмүүс байдаггүй юм аа. Тэдний хэмнэлээ алдалгүй хөгжмөө сонсож, үзүүлбэрээ үзүүлдгийн шалтгаан нь усны спикер юм. 

2. Теннисний тамирчид тоглолт дундуураа чанга хашхирдгийн шалтгаан?  

Теннисчид бөмбөгөө цохихдоо чанга хашхирдгийг та анзаарсан л байх. Үүний шалтгаан нь ялах гэж шаралхсандаа, аль эсвэл хэт их ядарсандаа ч биш. Зүгээр л амьсгаагаа бүрэн гадагшлуулахын тулд чанга дуу гаргадаг байна. 

Нэгэн сонирхолтой баримтыг дуулгахад бидний танил Мариа Шарапова дэлхийн хамгийн чанга хашхирдаг теннисчин гэнэ. Тэрээр тоглолтын дундуур 101 дБ чимээ гаргадаг бол газар доорх галт тэрэг 100 дБ чимээ гаргадаг гэнэ. 

3. Ширээний теннис Пин-Пон хоёр ижилхэн үү?

“Пин-Пон бол хүмүүс гэртээ, эсвэл задгай талбайдаа тоглодог тоглоом. Харин ширээний теннис бол спорт” гэж ширээний теннисний аварга Дэвид Жуан хэлсэн байдаг. Их олон жилийн турш энэхүү хоёр нэршлийг нэг ойлголт мэтээр хэрэглэж байсан ч одоо бол ширээний теннис нь тогтсон дүрэмтэй, олимпын төрөлд багтсан спорт юм. 

5. Youtube-ээс бичлэг үзээд мэргэжлийн тамирчин болох боломжтой юу?

Энэ нь маш хэцүү ч боломжгүй зүйл огт биш юм. Түүхэндээ дасгалжуулагчгүйгээр дэлхийн аварга болж, Олимпын мөнгөн медаль хүртсэн мэргэжлийн тамирчин ганцхан байдаг. Тэр бол Жулиэс Иэго юм.

Тэрээр бүр "Mr. Youtube" гэдэг хочтой гээд бод доо. Тиймээс Youtube-ээс юуг ч сурах боломжтой байх нь ээ, хүүхдүүд ээ. 

6. Яагаад хөл бөмбөгийн тамирчид хөлийнхөө үсийг хусдаг вэ?

Алдарт хөлбөмбөгчин Матью Шэлдон:

- Хөлийнхөө үсийг хусах нь биед илүү тухтай байдаг. Мөн хөлбөмбөгчид ганцхан долоо хоногт л хэд хэдэн удаа хөлний массажинд ордог бөгөөд массаж хийхэд хэрэглэдэг тос, гель нь үсийг унагаадаг. Мөн тамирчид ихэвчлэн хөлдөө боолттой байдаг тул хөл үсгүй байх нь илүү амар байдаг.

7. Олимпын медаль ямар үнэтэй вэ?

Олимпын медалийг жил бүр өөр өөр хэв маягаар бүтээдэг. Өөрөөр хэлбэл Олимпыг зохион байгуулж буй хотын бэлэг тэмдэг, соёл нь медалиндаа шингэсэн байдаг гэсэн үг. 

1912 оны Стокгольмын олимпоос хойш медалийг цэвэр металлаар хийхээ больж, зөвхөн гадаргуу хэсгийг нь бүрэх болсон. 2018 оны Пёнчаны өвлийн олимпын хувьд зөвхөн 6 гр нь л алт байсан гээд бод доо. Тэгэхээр медалиа хайлуулж алтыг нь зарна гэдэг инээдтэй ойлголт шүү. Гэхдээ медалийг дуудлага худалдаагаар үнэд хүргэх боломжтой байдаг бөгөөд ингэснээр 20'000-50'000 ам.долларын үнэд хүрдэг байна. 

9. Яагаад биллиардын ширээ ногоон өнгийн дэвсгэртэй байдаг вэ?

Биллиардыг Крокет-оос үүссэн гэлцдэг тул дэвсгэр нь зүлгэн ногоон өнгөтэй байдаг гэж үздэг хүмүүс бий. 1871 оноос өмнө биллиардын ширээ улбар шар өнгөтэй байжээ. Гэвч улбар шар өнгийн дэвсгэртэй байснаас болж бөмбөгнүүд сайтар ялгарч харагдахгүй байсан тул тоглогчид хоорондоо их маргалддаг байв. Тэр цагаас хойш биллиардын ширээ ногоон дэвсгэртэй болсон юм гэдэээээээг. 

11. Газрын теннисний бөмбөг яагаад неон ногоон өнгөтэй байдаг вэ?

Анх теннисний бөмбөг теннисний талбайн өнгөөс хамаарч хар эсвэл цагаан гэсэн хоёр сонголттой байсан. Гэвч өнгөт зурагт зохион бүтээгдсэнээс хойш бөмбөгний өнгийг зайлшгүй солих шаардлагатай болжээ. Неон ногоон өнгө нь орчноос сайтар ялгарч харагддаг учраас энэ өнгийг сонгосон байна.

13. Гольфийн бөмбөг яагаад олон жижигхэн нүхтэй байдаг вэ?

Гольфийн бөмбөг дээрх жижигхэн нүхнүүд бөмбөгний хурдад нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Гөлгөр бөмбөг нүхтэй бөмбөгний туулах замын 50%-д л хүрч чадна. Нүхнийх нь гүний хэмжээ өөрчлөгдөх нь ч хурдад нөлөөлдөг байна. 

Эх сурвалж: https://brightside.me/

#Sport #Facts