The HU хамтлагийн дуу "Оддын дайн" тоглоомд ашиглагдлаа


Миау | YOLO.MN
2019-11-19

Та видео тоглоом тоглож байхдаа Монгол дуугаа сонсох юм сан гэж бодож байсан л биз дээ? Тэгвэл энэ мөрөөдөл тань биеллээ олжээ. 

"The HU" хамтлагийн "Black Thunder" хэмээх дуу "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомын дуу болжээ. Уг дуу нь тоглоомын "Opening track" буюу тоглоом эхлэхэд л явж эхлэх юм байна. 

Бидний сайн мэдэх "EA" компаниас энэхүү тоглоомын гаргаж байгаа бөгөөд ердөө 4 хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 15-нд нээлтээ хийжээ. 

Видео тоглоомын талаарх мэдээлэл бэлтгэдэг "Game Informer" хэмээх сэтгүүлээс энэхүү тоглоомд 10-аас 8,75 оноо өгсөн байна. Харин кино, телевизийн нэвтрүүлэг, цомог, ном гээд бүхий л уран бүтээлд үнэлгээ өгдөг "Metacritic" сайтынхан "Star Wars Jedi: Fallen Order" тоглоомд 100-аас:

- Компьютер дээр 85

- Playstation дээр 82

- Xbox One дээр 81 оноо тус тус өгсөн байна. 

Уг тоглоом нь "Star Wars: Episode III - Revenge of the Sith" ангид өрнөсөн үйл явдлаас 5 жилийн дараах үед өрнөх бөгөөд тоглогчид Жедай-н дадлагажигч Кал Кэстисийн дүрээр тоглох юм. 

Эх сурвалж: www.wikipedia.org

#The Hu #Star Wars #Video Game